Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог БСШУСЯ-наас 400 байхаар тогтоосон бөгөөд монгол хэл бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.
Монгол хэлбичгийн шалгалтын /МХБШ/ шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны гуравдугаар сарын 4-ний 18:00 цагт дуусна.
2019 онд 12 дугаар ангиа төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг “Боловсролын удирдлагын мэдээллийн сан”-аас татан авч бүртгэлд хамруулах тул тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй.
Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.
МХБШ нь бүртгэлийн хураамжгүй ба батламж хуудастай байна
МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
МХБШ-ын дүн оноог 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулах ба батламж хуудсыг 2019 оны тавдугаар сарын 06-аас эхлэн тараана.
"Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй"-г Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!