Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Түмэн Шувуут ХК-ийн үнэт цаасны үнэ цэн өсөх хандлагатай байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 22
Сурталчилгаа

2019 оны хөрөнгийн зах зээлийн салхийг хагалж, нийт 10 тэрбум төгрөгийн IPO-г амжилттай хэрэгжүүлээд буй Түмэн Шувуут компанийг сонгосон Түмний нэг нь “БИ” юм. 

 Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө өндөглөгч тахианы аж ахуй, усалгаатай газар тариалан, малын тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, махны чиглэлийн тахиа болон мах экспортлох аж ахуй, органик бордооны үйлдвэрлэлийг шинээр эхлүүлэхээ олон нийтэд танилцуулсан.

ХАА-н салбар нь ямагт урган төлжиж, үржиж, ашиг шимээ өгч байдаг  онцлогтой. Мөн манай улсын өндөгний зах зээлийн 50 хувь, тахианы махны хэрэгцээний 90 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байгаа энэ орон зайг Түмэн Шувуутынхан нөхөж чадна, энэ хирээр хувьцааных нь үнэ цэн өснө гэж тооцсон учраас би хувь хүнийхээ хувьд өөрийн сонголтоо хийсэн билээ. 

Тиймээс хувь эзэмшдэг Түмэн Шувуут компанийнхаа өндгийг л худалдан авч өөрийн хувь нэмрээ оруулахаас эхлээд л үнэт цаасных нь хоёрдогч арилжааг хүртэл анхааралтай ажиглаж байна. Анхдагч зах зээлд нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр зарагдсан хувьцаа 2019.02.19-ны өдрийн хөрөнгийн биржийн арилжааны хаалтын ханш 211.28  болж ханш нь өсөж байна.

Мөн МХБ-ийн веб сайт дээр тавигдсан 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг, үнэт цаасны танилцуулгад тусгасан тооцоололтой нь харьцуулсан дүрслэлийг  бэлтгэлээ.  

Инфографик: 

 

Энэхүү мэдээллээс харвал Түмэн Шувуут компани нь 2018 онд 17.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж үнэт цаасны танилцуулгад тусгасан 17.5 тэрбум төгрөгний борлуулалтын орлогын төлөвлөгөөг 99%-ийн гүйцэтгэлтэй биелүүлсэн байна.

Мөн 2018 онд 2.66 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь үнэт цаасны танилцуулгад тусгасан 1.75 тэрбумын төлөвлөгөөг 52%-иар давуулан гүйцэтгэсэн үзүүлэлт болж байна.

2018 оны хувьд компанийн эздийн өмчийн өгөөж 25.8% бол үнэ ашгийн харьцаа 21.7 -с 15.0 болж буурсан сайн үзүүлэлттэй байна.

Цаашид тус компанийн санхүүгийн үзүүлэлт тогтмол өсөлтийг үзүүлсээр байвал тус компанийн хувь эзэмшигч 3000 хүний хөрөнгө оруулалтын үнэ цэн улам өсөх хандлага ажиглагдаж байна.

Ц.Баасансүрэн Эдийн засгийн сэтгүүлч

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.