Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэгэн зээл тэглэх талаар бодоогүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг танилцуулж байгаа билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд сонгогдсоноос хойш хийсэн ажлын тайланг Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулав. Үүний дараа  тайлантай холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайлантай холбогдуулан дараах зүйлүүдийг асуув. Тэрбээр “Утаа бууруулах хамгийн зөв шийдэл бол орон сууцжуулах. Ерөнхийлөгч ипотекийн зээлийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. 

Түүнчлэн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал прокурорын байгууллагаас оруулж ирсэн. Тэдгээрт Ерөнхийлөгч яагаад хориг тавьсангүй вэ. 

Мөн Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж амлаж байсан. Энэ амлалт нь хэвээрээ юу гэдэгт тодорхой хариулт өгөөч. 23 настай залуу Алтангадас одон авч байхад 23 жил төрд ажилласан хүн төрийн шагнал авч чадахгүй байна. Шагналтыг сугалаагаар өгдөг болгох юм уу” гэв. 

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “О.Баасанхүү нэг хуудас тайлан уншаагүй яьж байна. Түүнээс биш ипотекийн талаар юу гэж бодож байна гэдэгт нь би хариулах боломжгүй. Хүүхдийн мөнгө зэрэг дөрвөн асуудал дээр Ерөнхийлөгч хориг тавьсан ч хүлээж аваагүй. Бүх асуудал дээр хориг тавиад байх бодолгүй байгаа. 

О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн гэж цуурхал тараахаа одоо боль. Иргэддээ ногдол ашиг хуваарилж, авсан ногдол ашгаараа зээлээ дарах эсэх нь иргэдийн сонголт болно.

Ерөнхийлөгч ямар нэгэн зээл тэглэх талаар бодоогүй. Тийм хуулийн заалт ч байхгүй. Би шагнал шийдэж өгнө гэж өргөдөл авдагаа гишүүд болих хэрэгтэй. Гишүүн хүнээ тодорхойлоод тэрийг нь өгдөг журам байхгүй” гэсэн хариулт өглөө.