• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөгийн ханш 2018 онд 8.9% сулрав

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол мөнгөн тэмдэгтийн ханш 2018 онд нийт 8.9 хувь сулрав. Оны эхэнд Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2,427.13 төгрөг байсан бол арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 2648 төгрөг болж, 220 төгрөгөөр чангарчээ

2019 он гармагч төгрөгийн ханш дахин эрчимтэй суларсаар 2,666 төгрөгөөр нэг доллар худалдан авах хэмжээнд хүрсэн бол нэгдүгээр сарын 15-наас эргэн чангарсан. Өнөөдрийн байдлаар нэг төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,640 төгрөг болоод байгаа бөгөөд цаашид төгрөгийн ханш тогтвортой чангарна хэмээн Монголбанк таамаглаж байна. 

График 1, төгрөг/ам.доллар албан ханшийн өөрчлөлт,

Учир нь өнгөрсөн жилийн хувьд Монгол Улс 577 сая ам.долларыг зээл болон зээлийн хүүгийн төлбөрт өгсөн бөгөөд эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор импорт өмнөх оноосоо 36 хувь өссөн. Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн нь ам.долларын суурь хүү өсөх шалтгаан болсон бөгөөд том гүрнүүдийн худалдааны дайн манай улсын гол түүхий эдүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр унахад нөлөөлсөн. Энэ мэт гадаад нөлөө хүчтэй байсан тул Монголбанк валютын нөөцөө 3.5 тэрбум ам.долларт хүргэсэн ч ханшаа тогтоох боломжгүй байсан хэмээн тайлбарлаж буй. 

Тэгвэл 2019 онд манай улсын Засгийн газар ямар нэгэн хүү, өр төлөхгүй бөгөөд Монгол Улсыг чиглэх валютын урсгал нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тухайлбал, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд 800 сая ам.доллар орж ирэх нь. Мөн Монголын Ипотекийн корпораци 250 сая ам.долларын бонд амжилттай гаргажээ. Үүн дээр “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г амжилттай хийвэл мөн валют орж ирнэ хэмээн тооцож байна. 

Монголбанк өнгөрсөн арваннэгдүгээр сард бодлогын хүүг нэмсний дээр хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого хэрэгжүүлсний үр дүнд импортын эрэлтийг тодорхой хэмжээнд бууруулах юм. Энэ бүхэн 2019 онд төгрөгийн ханш сулрахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тооцож байна

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [91.141.3.92] 2019/1/26
Лизингээр автомашин авахыг зогсоо.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/1/25
mongol yalj yavna
0 | 1 Хариулах
UB irgen chenj [103.229.120.251] 2019/1/25
doloriin alban hansh 163 togrog ym bol yasan ih damladag ym. doloriin hanshiig buulgahiig shaardajin. mongol bankind ajildag humuus 163 togrogoor dolor abaad damlaad arai. har zah deer dolor zaruulahgui baigaa. zarlaa dolor ablaa geel torgood haagad tehleer yaj dolor buuhin...
0 | 0 Хариулах
buhimdal [103.229.120.251] 2019/1/25
erdenebat saidaa togrogiin alban hansh 162 tugrug 1 dolor. tegbel hansh 2000% hubi 1 dollor nemegdeed baina.teghed dolor har zah deer 1070 tugrug bailaa. odoo 2640 tugrug 150% dahin nemegdsen baina.arga yadsan India metiin ulsiin ediin zasgiin bodlogiig duirahaa bolimoor ym. mongol bankind hariutslaga tootsmoor
0 | 0 Хариулах
SS [66.181.168.8] 2019/1/25
Mongolbank ingej l ajillah heregtei! Ternees bish Erdenetiin 49 huviig avah mungiig hen negend ugch bish!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2019/1/25
2016-2017 онд төгрөг 2000-аас 2400 болох ямар ч үндэслэл байгаагүй. 2018 онд 2400-аас 2650 болох эдийн засгийн ямар ч шалтгаан байгаагүй. Бүх юм бодлогын алдаанаас болсон.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.23.215] 2019/1/25
АНУ бодлогын хүүгээ тогтмол өсгөж байгаа учир манайх шиг жижиг улсад, бүх эдийн засаг банк санхүүгээ америкаар заалгадаг улсад доллар нэмэгдсээр байх болно.
0 | 0 Хариулах
УБ иргэн [202.180.216.19] 2019/1/25
Монгол улсын иргэдийн Төгрөгийн хадгаламжийн сарын 1.3% хүүтэй, жилийн 15.6%-ийн хүүний 57% нь "цаас" болон хувирсан гэсэн үг. Эдгээр иргэд яг бодит байдал дээр Арилжааны банкуудад жилийн 7.4%-ийн хүүтэй хадгалуулжээ. Гэтэл жилийн 8%-тэй валютын хадгаламж эзэмшигчид ямарч эрсдэлд орсонгүй. Дүгнэлт- Монгл иргэд эх орондоо гадаадын валют, америк долларыг "шүтэж", хадгаламжаа "ногоон"-р хийх нь энэ улсын хямралаас өөосдийгөө сэргийлэх ганц зөв зам болох нь...
0 | 1 Хариулах
Зочин [202.131.243.190] 2019/1/25
Жилийн 8% хүүтэй валютын хадгаламж аль банкинд байна?
1 | 0 Хариулах
Irgen [165.222.56.133] 2019/1/28
Жилийн 8% хүүтэй валютын хадгаламж аль банкинд байнаa
0 | 0 Хариулах