Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Канад улс ирэх гурван жилд нэг сая гаруй цагаач хүлээж авна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Канад улс 2019-2021 онуудад нийт 1,080,000 цагаач хүлээж авахаар төлөвлөснийг тус улсын цагаачлалын асуудал хариуцсан сайд Ахмед Хуссен парламентдаа танилцуулжээ.

Энэ хугацаанд хамгийн олон буюу 370,000 цагаач хүлээж авах жил нь 2021 он байх гэнэ. Харьцуулбал 2017 онд Канад улс 286,000 цагаач гадаад улс орнуудаас хүлээн авч байжээ.

Өөрөө Сомалиас цагаачлан ирж байсан сайд Хуссен “Цагаачид, тэдний үр удам Канад улсын хөгжилд хэмжээлшгүй хувь нэмэр оруулсан. Манай улсын ирээдүйн амжилт энэ бодлогыг хэр сайн үргэлжлүүлж, цагаачдыг өөртөө хэр сайн уусган нийгэмшүүлэхээс шалтгаална” гэж хэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Канадын таван иргэн тутмын нэг нь гадаад улс оронд төрсөн байгаа бол 1990 оноос хойш зургаан сая гаруй цагаач тус улсад иржээ.

Канадын хүн ам хөгширч байгаа нь цагаачлалыг дэмжих үндэс болж байна. 2012 онд энэ улсын ажиллах насны болон тэтгэврийн насны иргэдийн харьцаа 4.2:1 байсан бол 2036 онд 2:1 болох төлөвтэй байгаа.

Тиймээс Канад улсад ажиллах хүч цаашдаа ихээр дутагдах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: World Economic Forum