2020/08/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.25₮
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
11°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S30
08:00
S30
10°
09:00
S30
13°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
19°
13:00
S32
20°
14:00
S32
22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увсын Зүүнговьд цасны зузаан 20, Хөвсгөлийн Хатгалд 15 сантиметр байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт /2019.01.02/ Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговийн зарим газар, Хэнтий Дорнод, Сүхбаатар, Төвийн аймгуудын өмнөд хэсгээр 0.0-1.2 мм бага зэргийн цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Ерөө, Дорноговийн Улаан-Уулд 1.2 мм цас оржээ.

Өнөө өглөөний 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод Сүхбаатарын нутаг, Баянхонгорын хойд,  Төвийн баруун хэсэг, Дундговь, Дорноговийн зүүн хэсэг, Архангайн өмнө хэсгээр 0.5-20 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см  бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -14..-19 градус хүйтэн байв.

Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -32...-40 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг,цас багатай энгэр ээвэр газраар -18...-23 градус, бусад нутгаар -26...-32 градус хүйтэн хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор өчигдөр өдөртөө 0.4 мм, өнгөрсөн шөнө 0.4 мм бага зэргийн цас орсон байна. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -15...-17 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -27...-29 градус хүйтэн хонолоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

x