Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн III хэлтэс Камерын хяналтын төвтэй боллоо

ikon.mn
2018 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс Камерын хяналтын төвийн нээлтээ өчигдөр хийлээ.  

Хүн ам олноор төвлөрсөн Баянзүрх дүүргийн есөн хороог хариуцан ажилладаг тус хэлтэс нь Камерын хяналтын төвтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Шинээр суурилуулсан хяналтын камеруудыг өөр цэгт зөөвөрлөх, антенны чиглэлийг нь өөрчлөх боломжтой бөгөөд оптик шилэн кабельтай харьцуулахад өртөг хямд, ухаалаг шийдэл болжээ.

 
 

Камерын хяналтын төвийн нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Болор-Эрдэнэ нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар