Уншиж байна ...

Хятадын зах зээлд гарсан дэлгэцийн шинэ бүтээл олсон орлогоороо дээд амжилтуудыг тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятадын уран бүтээлчдийн энимэйшн төрлийн “Нэ Жа 2” (Ne Zha 2) кино сар шинийн баярын өдрүүдэд олсон орлогоороо дээд амжилтуудыг тогтоожээ.

Ид шидийн хүчтэй чөтгөрүүдтэй тулалдаж буй хүүгийн түүхийг үзүүлдэг домгийн сэдэвтэй энэ бүтээл долоо хоногийн дотор 8 тэрбум юанийн ($1.1 тэрбум) орлогыг театруудаас олж, Хятадын киноны салбарын түүхэнд дээд амжилт тогтоосон байна.

1950-аад оны Солонгосын дайны сэдэвтэй суртал нэвтрүүлгийн бүтээл болох “Чанжинь нуурын тулаан” кино 2021 онд $900 саяыг олсон нь өмнөх дээд амжилт байжээ.

“Нэ Жа 2” кино ирэх долоо хоногт АНУ, Канад, Австрали зэрэг гадаад орнуудын зах зээлд нээлтээ хийх юм.

Уг бүтээлийн амжилт нь олон жил Холливүүдийн араас замнаж ирсэн Хятадын кино урлагийн хөгжлийн бэлэг тэмдэг болжээ.

Зарим судлаачид уг киног гадаад зах зээлээс дахин нэг тэрбумыг олсноор 2009 оны “Avatar”-ыг ардаа орхиж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой бүтээл болж магадгүй гэж үзэж байна.

“Нэ Жа 2” бас зөвхөн ганц улсын зах зээлээс олсон орлого нь $1 тэрбумыг давсан анхны кино болж түүхэнд бичигдэж байгааг Холливүүдийн Deadline суваг мэдээлжээ.

Шинэ энимэйшн бүтээл нь 2019 онд дэлгэцэнд гарахдаа $725 саяын орлогоор Хятадын кино урлагийн түүхэнд тавдугаарт бичигдсэн “Нэ Жа” киноны амжилтыг ахиулж байгаа юм байна.

 

Эх сурвалж: BBC