• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Таван жилийн өмнө Монголын хүн ам шим тэжээлийн өлсгөлөнд өртсөн гэж дүгнэсэн нь одоо ч хэвээр байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааны үр дүнгийн ерөнхий дүгнэлтийг танилцуулж байна. 


Монгол Улсын хоол тэжээлийн зорилтуудад ахиц гарсан ч хооллолтын чанар, хоногт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл хангалтгүй хэвээр байна. Таван жилийн өмнөх судалгаагаар монголын хүн ам шим тэжээлийн өлсгөлөнд өртсөн байна гэж дүгнэсэн нь одоо ч хэвээр байна. 

Хоол тэжээлийн гурван давхарт дарамт зэрэгцэн оршиж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлж, үндэсний хөгжлийн урт хугацааны сорилт болж байна. 

Хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд бичил тэжээлийн дутал түгээмэл хэвээр, хүүхэд өсвөр насныхны дунд нэмэгдэх хандлагатай байна. 

Тав хүртэлх насны хүүхдийн дунд өсөлт хоцролтын тархалт 2017 оны түвшнээс нэмэгдсэн, цочмог дутал зарим бүс нутагт нэмэгдсэн байна. 

Хооллолт, хоол тэжээлийн байдлыг сайжруулах, ялангуяа бичил тэжээлийн дутлыг бууруулахад эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн орчин, боловсрол, дэд бүтэц зэрэг олон салбарын уялдаа холбоо бүхий бодлого, хамтын ажиллагаа шаардлагатай. 

Олон улсын дэмжлэг багасаж, засгийн газрын санхүүжилт хангалтгүй, бодлого зохицуулалт тодорхой бус байгаа нь бичил тэжээлийн хангамж тогтвортой, хүртээмж хангалтгүй байгаад нөлөөлж байна гэж дүгнэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.212] 2025/2/12
Эрүүл хүнс гэж байхгүй болсон. Гаднаас элдэв импортын хор, хог чирч ирж хүүхдүүддээ идүүлж хорлож бгаа. Ипмортоо зогсоомоор бна. Мах, ногоо, сүү нь малын эм, пистицидийн замбараагүй хэрэглээгээр хордуулсан. Иргэд хорт хавдар, харшилаар шаналж бна. Элдэв солиорлоо зогсоож улсын ажлыг чадварлаг, зөв хүмүүсээр хиылгэмээр бна. Одоо улсын толгойд хувийн сургууль нэртэй боловсролын бус байгууллага төгссөн толгойгүй, сэтгэлгүй хүмүүс үүрлэж улс, ардаа самарч сууна.
0 | 0 Хариулах
Guest [139.5.216.153] 2025/2/12
Tosvoos mongo shantaajlah arga yadaan arga. Hun amiin barag tal ni jingiin hetrelttei bgaag yu gej tailbarlahuu?
0 | 0 Хариулах
,Иргэн [103.212.162.172] 2025/2/12
Бэлэн гоймон, чипс, кола зэрэг газтай ундаанууд, хурдан жингийн нь нэмэхийн тулд таргалуулдаг элдэв тариа, вакцин, антибиотик шахсан түүхий, шарсан тахиа гахайны махыг гаднаас оруулж ирээд хүүхдүүдээ хооллоод бай. Махны үйлдвэрүүдээ хятадуудад өгөөд бай. Хүнсний аюулгүй бдлын бодлого алдагдсан бхад хүүхдүүд яаж эрүүл бхав дээ. Хоол тэжээлийн дутмагшлаас болж эсвэл тураалтай, эсвэл хэт хэт хөөнгө жингийн илүүдэлтэй ийм хүүхдүүд бий болсон. Ийм их малтай бж уламжлалт монгол хоолоо боловсруулж хэрэглэх тал дээр хүнсний технологчид толгойгоо ажиллуулах хэрэгтэй болжээ. Хөлдөөсөн бууз баншнаас гадна 5 цулыг боловсруулан төрөл бүрийн царцаамагуудыг нэг хүн идэхээр савлагаатай хийх, шийр боловсруулаад төрөл бүрийн коллагенаар баялаг жимстэй гэх зэрэг бэлдмэлүүдийг нэг хүний зориулалтаар савлаад үйлдвэрлэх зэргээр хүнсний технологийг боловсронгуй хүртээмжтэй болгомоор бх юм. Үзэсгэлэн худалдаан дээр үзүүлж харуулахаас цаашгүй, тэгээд үнэтэй бхаар яаж олонх нь болох цалин багатай нийт хүмүүс
1 | 0 Хариулах
Й [103.168.34.120] 2025/2/11
Монголоор хэлье,,Литрийн буюу шууд хөдөөнөөс ирдэг сүү таргаа ид,ааруул ид,мах сайтай хоол ид, намар жимсэнд яв,чадахгүй бол түүсэн жимс ид,хольсон тос,ид,Өдөр өглөө оройн хоолоо хооронд нь 4-5 цагийн зайтай заавал ид,Бусад зүйлсийг сонирхолоороо нэмж ид, Захын дамчин хар авгай нар Монгол масло, шар тос гэж худал хэлж маргарин хольж зарахаа боль,
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.25] 2025/2/11
булганаас хотод ирээд ахлах сургуульд ороход гэхдээ их сургуульд орчихсон юм шиг том хүмүүстэй сурж байгаа юм шиг санагдаж байсан шүү. Өсөлт хөгжил, хэл яриа, сэдэв яахын аргагүй өөр байсан. Хотод сагсны тэмцээнээр манай сургууль өөр өндөр төлбөртэй сургуулийн хүүхдүүдтэй тоглоход хүртэл энэ ялгаа бас л харагдаж байсан. Тэгхээр орлого, идэж ууж байгаа юмны өргөн сонголт гэдэг зүйлс нөлөөлж байгаа байхаа.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2025/2/11
Япон-Монголын 14 настай хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээн харж байхад манай хүүхдүүд япончуудаас хамаагүй намхан байсандаа
1 | 0 Хариулах
💩 [103.57.93.51] 2025/2/12
tegnee dan hujaa hatsan baasaar bordoj baigaa bolhoor
0 | 0 Хариулах
Зочин [157.15.7.113] 2025/2/11
Шим тэжээл гэж юуг хэлээд байгаагаа эхлээд тодорхой болгох хэрэгтэй. Иймэрхүү шинжлэх ухааны логик алдаатай, худал мэдээлэл, төсөл их байгаа шүү.
2 | 1 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/11
Гурил , сахараа муу тостой холиод эсвэл холихгүй хийсэн үйлдвэрийн бүтээгдэхүүн идээд байвал шим тэжээлгүй хооллож байна гэсэн үг.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.104] 2025/2/11
Худал үнэн элдэв юм бичээд л төслөөс мөнгө олж хусах гэдэг юмуу. Эсвэл хэт таргалалттай барууныханы стандартаар бусад улсыг хэмждэг юмуу
1 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2025/2/11
Таахад амархан болсоон. Цаад санаа нь баахан шим тэжээл нөхдөг гээд витамин нэртэй хор шахах санаархал нуугдаж байгаа даа зайлуул
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/11
Витамин уух нь зөв. Нэгэнт дутагдалтай байгаа хүнд ! тэр нь цаашид бүр хүндэрч байснаас хамаагүй энгийнээр асуудал шийдэх арга.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.95] 2025/2/11
Хэн, хэзээ ийм судалгаа хийв? Би итгэхгүй байна. Дэлхийн хүн амын хүнс байгаа орчин, цаг уур, өргөрөгөөсөө хамааран өөр өөр байдаг. Жишээ нь: Хойд зүгийн улсууд байгалийн хатуу ширүүнд тэсэж үлдэхийн тулд илүү их уураг, мах хэрэглэж байхад өмнөд зүгийн улсууд илүү их ногоо, будаа хэрэглэдэг. Хоолны шим тэжээл төр засагтай биш хувь хүний орлого болон хоолны чанартай холбоотой бөгөөд хүүхдийн өсөлт тухайн улс орны генийн түвшинд яригдах асуудал юм. Өндөр туранхай хүмүүсийг шим тэжээлийн дутагдалтай гэж хэлж болохгүй. Намхан тарган хүмүүсийг шим тэжээлийг илүүдэлтэй ч гэж хэлж болохгүй.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/11
төр засаг зохицуулалт хийж болох бүрэн эрхтэй газар. Дан бүгдийг сул хаявал сүүлдээ сүйрээд дуусна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/2/11
bi bol huvidaa itgehgui baina maliin tavan tsulaar hangalttai sain tejeel avah hyamd buguud chanartai hool hiij bolno mongol hunii zalhuu zan yumu da.
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/11
Одооны хүүхдүүд тэрийг идэхгүй. Дээр үед бол ногоо иддэггүй монголчуудын витаминаа нөхөж байсан гол арга нь мөнөөс мөн байсан. Зарим хүмүүс өвчний улмаас дотор идэж болдоггүй байдаг.
0 | 1 Хариулах
Иргэн [202.9.46.129] 2025/2/11
Хятад хүмүүс мөнгөжөөд шим тэжээлтэй . уураг витамин ихтэй хоол хүнс хэрэглэж биерхүү том биетэй болсон байна. Харин монголчууд хорчийгоод улам л жижигхэн болоод байгаа
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/11
Мэдээж амьжиргаандаа тааруулна. Тиймээс засгийн газар зөв бодлого явуулах хэрэгтэй гэсэн байна,
0 | 0 Хариулах
ээ харла [171.6.245.123] 2025/2/11
Шим тэжээлээс гадна опун санаа тархины тураалд орсон Сая Тайландын зочид буудалд хахлаа архи хэн ууж шартаж үхэж бн монгол өглөөний цайн дээр хэн шуналтаж хоол жимс овоолон овоолон аваад хөсөр хаяж бн монгол хэн худлаа пээдиых мөртлөө ядуу бн монгол хэн хаана олиггүй бн монгол хамгийн муу санаатай мөртлөө гэнэн хонгор монгол
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.65] 2025/2/11
Юм үзээгүй өлөн монголчууд
1 | 2 Хариулах
Зочин [202.126.90.50] 2025/2/11
Цалин нь хэд билээ. Нөгөө чанартай хоол хүнсний үнэ нь хэд билээ. Ер нь улс орон бодлогоор иргэдээ авч явахгүй зөнд хаячихсан болохоор энэ асуудал байсаар байна. Иргэдээ хаясан улс орнууд хөгжихгүй л дээ.
4 | 0 Хариулах
Эндүүрэл [157.15.7.113] 2025/2/11
Хоол хүнс цалинтай гэхээсээ илүү Монголчуудын цамаан, нэрэлхүү, бусдыг дуурайх зантай холбоотой. Малын гэдэс дотор, толгой шийр гээд жинхэнэ шим тэжээлтэй хүнсийг тоохоо байтлаа элийрчээ
2 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/11
Халуун тогоо, KFC-д орж хоол идсэнийгээ бусдад гайхуулна. Ядаж байхад тэр хоолнууд нь Америкын үнэ ханшаар зарагддаг. Ядуурах тусмаа улам чамирхаж таахалзана.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.232] 2025/2/11
Хойдууд шиг л амьдарч байгаам байна
2 | 0 Хариулах