Уншиж байна ...

Худалдааны дайны II үе: Тариф 2025

М.Батчимэг, ikon.mn
4 цаг 56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

​​​​​​АНУ-Хятадын худалдааны дайны эхний үе шат түүний эдийн засагт үзүүлсэн нөлөө болон хоёрдугаар үе шатын ирээдүйд хүлээгдэх эдийн засгийн үр нөлөөний талаар Төв Банкнаас дараах мэдээллийг гаргажээ. 

I. АНУ-Хятадын худалдааны дайн (2017-2021) – Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд өрнөсөн үйл явдал

2017 он: Эхний яриа хэлэлцээрүүд

  • 2017 оны 4-р сар: АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жиньпинийг Мар-а-Лаго (Mar-a-Lago, Florida) эдлэн газартаа хүлээн авч уулзаж, худалдааны тэнцвэргүй байдал, зах зээлийн хүртээмжийн талаар хэлэлцэв.

2018 он: Тарифын хурцадмал байдал нэмэгдэв

  • 2018 оны 1-р сар: АНУ нарны хавтан, угаалгын машинд тариф ногдуулав.

  • 2018 оны 3-р сар: АНУ ган болон хөнгөн цагааны импортод 25% болон 10% тариф ногдуулж, Хятад болон бусад улсуудад нөлөөлөв.

  • 2018 оны 7-р сарын 6: АНУ $34 тэрбумын Хятадын бараанд 25% тариф тавив. Хятад хариу болгож, АНУ-ын шар буурцаг, автомашин зэрэг экспортод ижил хэмжээний татвар ногдуулав.

  • 2018 оны 8-р сарын 23: АНУ, Хятад хоёр дахин $16 тэрбумын бараанд нэмэлт 25%-ийн тариф тогтоов.

  • 2018 оны 9-р сарын 24: АНУ $200 тэрбумын Хятадын бараанд 10% тариф тогтоож, 25% болгон нэмэгдүүлэх төлөвтэй байв. Хятад $60 тэрбумын АНУ-ын бараанд хариу тариф тавив.

2019 он: Тарифууд үргэлжлэн нэмэгдэв

  • 2019 оны 5-р сарын 10: АНУ 2018 онд тогтоосон $200 тэрбумын барааны тарифыг 10%-аас 25% болгон нэмэгдүүлэв. Хятад хариу арга хэмжээ авч, $60 тэрбумын АНУ-ын барааны тарифыг нэмэгдүүлэхээ зарлав.

  • 2019 оны 8-р сарын 1: АНУ $300 тэрбумын Хятадын импортод 10% шинэ тариф зарлав. Хятад хариуд нь АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоов. ​​​​​

2020 он: Хэлэлцээр: "Нэгдүгээр үе шат"

  • 2020 оны 1-р сарын 15: АНУ, Хятад хоёр "Нэгдүгээр үе шатны" худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурав. Үүнд:

    • Хятад АНУ-ын бараа, үйлчилгээний худалдан авалтыг хоёр жилийн дотор $200 тэрбумаар нэмэгдүүлэх үүрэг хүлээв.

    • Хятад оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах амлалт өгсөн.

    • АНУ зарим тарифыг бууруулсан боловч $300 гаруй тэрбумын Хятадын импортод тариф хэвээр үлдсэн.

II. АНУ-Хятадын худалдааны дайны эдийн засагт үзүүлсэн нөлөө 2018-2019

(NBER 2021: THE ECONOMIC IMPACTS OF THE US-CHINA TRADE WAR)

2018-2019 оны АНУ-Хятадын худалдааны дайн:

  • АНУ $350 тэрбумын импортод татвар ногдуулсан.

  • Хятад $100 тэрбумын АНУ-ын экспортод хариу татвар тавьсан.

  • Импортын тарифын өсөлт:

    • АНУ дундаж тарифаа 3.7%-аас 25.8% хүртэл нэмсэн.

    • Хятад хариуд нь дундаж тарифаа 7.7%-аас 20.8% хүртэл өсгөсөн.

Гол үр дагавар:

  • Хэрэглэгчийн зардал: Тарифаас үүдэлтэй бүтээгдэхүүний үнийн өсөлт АНУ-ын хэрэглэгчдэд ногдож, зардлыг 100% бүрэн төлсөн.

  • ДНБ-д үзүүлсэн нөлөө:

    • АНУ-ын эдийн засгийн 3.6%-тай тэнцэх хэмжээний гүйлгээнд нөлөөлсөн.

    • Хятадын эдийн засгийн 5.5%-тай тэнцэх хэмжээний гүйлгээнд нөлөөлсөн.

    • Тарифаас үүдэлтэйгээр АНУ-ын ДНБ 0.10%-аар буурсан.

    • Хятадын ДНБ 0.29%-аар буурсан.

Ажил эрхлэлт:

  • АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт 75,000 ажлын байр алдагдсан.

  • Худалдааны дайн АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбарт шинэ ажлын байр бий болгоогүй.

Хөрөнгийн зах зээл ба бизнесийн эрсдэл:

  • Тариф нэмэх үед хувьцааны зах зээл 4.3%-аар уналттай байсан.

  • Аж ахуйн нэгжүүдийн бизнест тодорхой бус байдал нэмэгдэж, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн.

  • Бусад орнууд: Вьетнам, Мексик зэрэг бусад улс орнууд АНУ болон Хятад руу хийдэг экспортоо нэмэгдүүлсэн. Учир нь компаниуд тарифаас зугтаах шинэ худалдааны чиглэлүүдийг хайж тариф ногдохгүй гуравдагч орнуудыг сонгож байсан.

Худалдааны дайн, тарифын өсөлт нь хэдийгээр ДНБ-д үзүүлсэн шууд нөлөө бага байсан ч хэрэглээний үнийн өсөлт, ажилгүйдэл, худалдааны өөрчлөлт, эдийн засгийн тодорхой бус байдал бий болсон.

III. Худалдааны дайны 2-р үе: Tариф 2025

Шинэ тарифууд:

  • 2025.02.01-нээс Канад, Мексикээс импортлох бүх бараанд 25% (30 хоногоор түр сунгасан)

  • Хятадаас импортлох бүх бараанд 10%

  • АНУ-ын импортын 50% ($1.3 триллион) орчмыг Канад, Мексик, Хятад бүрдүүлдэ

зураг
 

Тарифуудаас хүлээгдэх эдийн засгийн нөлөө нөлөө (АНУ):

  • Импортын 14% нь Мексикээс, 15% нь Канадаас

  • Тарифаас бий болох татварын орлого: 100 тэрбум (Tax Foundation)

  • Тарифууд импортыг 15% бууруулах хүлээлттэй (Bloomberg Intelligence)

  • Өртөх гол салбарууд: автомашин үйлдвэрлэл, эрчим хүч, хүнс (жимс, ногоо)

    • Автомашин үйлдвэрлэлийн өртөг $3000-аар нэмэгдэнэ (жилд 16 сая автомашин Америкт борлогддог; эд ангийн 50% орчмыг Канад, Мексик нийлүүлдэг)

    • Бензиний үнэ галлон тутамд 50 центээр нэмэгдэнэ (АНУ-ын нефть боловсруулах түүхий нефтийн 70%-ийг Мексик, Канад нийлүүлдэг )

    • Хүнсний ногооны 70%, жимс самрын 50%-ийг Мексик нийлүүлдэг

Бусад нөлөө: Нийлүүлэлтийн сүлжээний доголдох, бизнесийн зардлын өсөлт, хэдэн зуун мянган ажлын байр устгах, хэрэглэгчдийн үнийн өсөлт, Америкийн эдийн засгийн удаашралт, ам.долларын ханшийн сулралт

Канад, Мексик, Хятадад хүлээгдэх нөлөө:

  • Канадын экспортын 78%, Мексикийн экспортын 80% нь Америк тул тарифаас үүдэлтэй хохирол өндөр

  • Хятадын экспортын 15% нь Америк руу гардаг; Хятад өмнөх худалдааны дайны дараа Америкаас хамаарлаа бууруулж, Европын холбоо, Мексик, Вьетнам зэрэг улсуудтай хийх худалдаагаа нэмэгдүүлсэн тул 10%-ийн нэмэлт тарифын нөлөө хязгаарлагдмал

  • Тарифын цаашдын тодорхой бус байдал нь бизнесийн идэвхжил, хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлснөөр ханшийн сулралт хүлээгдэж болзошгүй

IV. Тарифаас хүлээгдэх зарим эдийн засгийн эрсдэлүүд

  • Чөлөөт худалдаа эдийн засгийн өсөлтийг дэмжиж, өрсөлдөөнийг урамшуулж, хэрэглэгчдэд олон сонголтыг бий болгож үнийн таатай нөхцөлийг бий болгодог

  • Худалдааны дайн бизнест тодорхой бус байдал нэмж, хөрөнгө оруулалтыг хумьснаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

  • Тариф тогтоох нь эдийн засгийн таатай бус орчныг үүсгэн орлогод сөргөөр нөлөөлнө, бараа бүтээгдэхүүний зардлыг нэмэгдүүлж инфляцыг өсгөх эрсдэлтэй

  • Цаашид худалдааны дайны өрнөл, далайцаас шалтгаалсан тодорхой бус байдал өндөр тул эдийн засагт оролцогчдын итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэ