XVII жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Үндэсний музей, “Дуут урлан” ХХК-тай хамтран энэ сарын 11-ний өдөр “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэн нээгдлээ.
Тус үзэсгэлэн нь Монголчуудын уламжлалт өв соёлыг орчин үед инновац, шинэ технологи нэвтрүүлэн шинээр урлан бүтээсэн “Дуут урлан” ХХК-ийн урчуудын бүтээлүүд дэлгэгдэж байгаагаар онцлог юм.
“Дуут урлан” ХХК 33 жилийн хугацаанд ур, ухаанаа шингээн монгол орны алт, мөнгө, зэс, цайрын агууламжтай металлаар бүтээсэн “Чингис хаан”, “Нүүдэлчин монгол”, “МЭӨ шатар”, “Хүннүгийн Атилла ба Ромын эзэнт улс”, “Мандухай сэцэн хатан ба Цодгор хүү”, “Монгол наадам”, “Болдоггүй бор өвгөн”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг 36 шатрыг үзэсгэлэнгийн үеэр толилуулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!