ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс авлигын индексээр 180 орноос 114 дугаарт жагсаж, ардчилсан бус засаглалтай орнуудын тоонд дахин багтлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2024"-ийн үзүүлэлтийг өнөөдөр танилцуулсан юм. Тус олон улсын байгууллага энэ жилийн судалгааг "авлига ба уур амьсгалын хямрал" гэх ерөнхий сэдвийн хүрээнд бэлтгэжээ.

Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт жагсжээ.

Ингэснээр өмнөх жилийнхээс долоон байр урагшилсан үйл явдал болов. Гэхдээ ардчиллын олон талт байдлыг үнэлдэг байгууллагаас түүхэнд байгаагүй хамгийн муу оноог өгсөн байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын сүүлийн найман жилийн авлигын индексийн оноо:

  • 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт 
  • 2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт 
  • 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт 
  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт 
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт 
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт
  • 2024 онд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

"Авлигын төсөөллийн индекс 2024"-ийн онцлох үзүүлэлтүүдийн талаар "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал танилцуулав. 

Тэрбээр "Дэлхий даяар 13 судалгааны байгууллагаас мэдээлэл авч, нэгтгэгддэг. Экспертүүдийн үнэлгээ болон бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгаар төрийн байгууллага дахь авлигын түвшнийг харуулдаг. 

Энэ жилийн хувьд Дани улс 90 оноотойгоор авлигын индексийг тэргүүлж байна. Финланд, Шинэ Зеланд гэх улс 88, 84 оноотойгоор удаалж байгаа. Харин Сомали 9, Венесуэл Улс 10, Сири 12, Өмнөд Судан Улс 8, Йемен Улс 13 оноотойгоор сүүл мушгисан. 

Ази Номхон далайн бүсийн дундаж оноо нь 44 байдаг. Ардчилал бүрэн хэрэгждэг улс орнуудын авлигын индексийн дундаж оноо нь 73 байдаг ардчилал нь гажуудсан орон нь 47 оноотой. Харин ардчилсан бус засаглалтай улс орнууд дунджаар 33 оноотой байдаг.

зураг
 
Монгол Улсын хувьд 2024 онд сүүлийн гурван жил дараалан үнэлэгдсэн 33 оноогоо дахин авч, 180 улсаас 114 дүгээр байрт жагслаа. Ингэснээр өнгөрсөн оныхоос долоон байр урагшилж байна. 

Манай улсыг үнэлдэг найман байгууллагын нэг болох World Justice Project Rule of Law Index Expert Survey нь 2022 онд 35, 2023 онд 33 оноо, 2024 онд 35 оноо өгсөн.

Тэгвэл Varieties of Democracy буюу Ардчиллын олон талт байдлыг үнэлдэг байгууллагаас манай улсад 2024 онд түүхэндээ байгаагүй хамгийн муу үнэлгээгээ өгсөн байна" гэв.

зураг
 

Авлигын индексээр хэмждэг зүйлс: 

  • хээл хахууль,
  • төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх,
  • төрийн нийтийн албан албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх,
  • төрийн албаны томилгоо хэр шударга явагдаж байгаа эсэх,
  • хэсэг бүлгүүдэд зориулсан хууль батлагдаж байгаа эсэх, өндөр албан тушаалтны авлигын хэргийг хэрхэн шийдвэрлэж буй байдал,
  • авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт,
  • шүгэл үлээгч болон мөрдөн байцаагч нарын эрх зүйн хамгааллын талаар тусгана. 

Авлигын индекст татварын гэмт хэрэг, хууль бус санхүүгийн гүйлгээ, авлигын оролцогч тал, мөнгө угаалт, далд эдийн засаг хамаарахгүй. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ХАРАМСАЛТАЙ
14
Зураг
ХАХА
5
Зураг
БУРУУ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
70 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.10.21.104] 2025/5/5
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нараа энэ үзүүлэлт юуг харуулж байна. Улс буруу чиглэл рүүгээ явж байгааг харж байна уу? Дэлхийн 180 улсаас 114 орж байна. Манай улс ямар муухай хүнд суртал авилгажсан байгааг харуулж байна. Та нар өөрсдөө авилгатай тэмцэх биш өөгшүүлж байна. Төрийн албан өөрсдийн цүнх баригчдаа томилоод тэд нар нь авилга хээл хахууль авч манай Монгол улсын төрийг бузарлан самарч байна. Төрийн албанд шилдэг хүмүүс л томилогдох ёстой. Тэрнээс биш халаасны хүмүүс цүнх баригчид томилогдсоноос болж иймэрхүү байдал гаарч байна. Манай улс ардчилсан чиг шугамаасаа ухрах зүйлсийг маш хийж байна. Үүнд хэн буруутай вэ? Та хоёр л буруутай. Төр төмөр нударгаа харуулж хатуу чанга байж чадвал энэ үзүүлэлт дорхноо засагдана. Үүнийгээ дагаад нийгэм ч тодорхой хэмжээгээр цэвэршиж эхэлнэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/2/25
НЭГ Ч ОНОО АХИАГҮЙ БАЙХАД 7 БАЙР УРАГШИЛСАН ГЭДГИЙГ БИТГИЙ ЯРЬ, ӨӨР УЛСУУД Л ОНООГОО АЛДАЖ УХАРСАН
0 | 0 Хариулах
Үнэн үнэн үнэн [66.181.186.134] 2025/2/12
Ахгагүй дээ.Авилга салбар бүрт шингэж,авилга авсан нь шийтгэгдэхгүй,шийтгэхээрээ жараахай нуудыг шийтгэнэ,ял нь баг торгох,төрийн албанаас холдуулах,тэнсэх,цөөхөн жилийн ял өгөх гэх мэт бхад ийм дүгнэлтэд хүрэх нь аргагүй.Том акулуудын хэрэг шийтгэгдэхгүй замхрах нь их нөлөөлж бгаа даа.Хулгай,авилга хэрээс хэтэрч буйн дүнюм даа
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.61] 2025/2/12
Дуусчээ!!!
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.49] 2025/2/12
авсан оноо нь адилхан, манай урд байсан 7 улс л манайхаас бага оноо авч хойно орсон гэсэн үг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.43] 2025/2/12
Авилгал авсан хүн шоронд суухгүй цаазаар авахгүй торгуулаад яваад бхаар аргагүй төрийн албанаас л үсрээд 3жил холдуулж бна ингээд манай авилгалтай хийх тэмцэл гүйцээ
0 | 0 Хариулах
зочин [103.57.93.143] 2025/2/12
Шүүхээс асуумаар юм байна АТГ хөөрхий шалгаад л прокурор шүүхэд өгөөд л байдаг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.104] 2025/2/12
Путин ирсэн гэвэл хамгийн муу оноо зориудаар өгнө дөө
0 | 3 Хариулах
Зочин [66.181.186.104] 2025/2/12
Зсссс. Амeрикууд янз бүрийн юм өөрсдийн үзэмжээр гаргаад л тэрийг нь учиргүй шүтэж улсаа муулж байж ажилтай байдаг энэ хэдэн төрийн бусууд боливол таарна
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/2/12
Хахаха ер нь дэлхий нийтээс хамааралгүй амьдарчих юм уу хэдүүлээ? Хилээ сайхан хаагаад юу ч оруулахгүй юу ч гаргахгүй гээд. Тэгээд сайхан өдөржин шөнөжин мах идээд л гал түлээд л харанхуйд. Гурил ч үгүй, цахилгаан ч үгүй, бүр бензин ч үгүй ш д нээрээ хахаха. Хайрлаад үхэх гээд байдаг приуснууд чинь ч явахгүй. Лизингээр нэг нэгтэйгээ уралдан байж авдаг iPhone, Samsung чинь ч орж ирэхгүй. Бөгснөөсөө гардаг бааснаасаа өөр юм үйлдвэрлэж чадахгүй хэвтэж байж том том бүлт үсрэхээ боливол зүгээр шүү хө
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.102] 2025/2/12
Дамын наймаачдын оруулж ирсэн хогоор хооллоод хорт хавдар биедээ ургуулаад амьдрахыг сайхан гээд байгаа юм уу эргүү мал аа !
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.116] 2025/2/12
улаанбаатарын утаа хөрсний бохирдол чинь хорт хавдар үүсгээд байна тэнэгээ.
0 | 0
Зочин [103.168.34.2] 2025/2/12
Авилга. Авдаггүй. Салбар бараг байхгүй тул. Аргагүй
1 | 0 Хариулах
Уншигч [202.131.225.197] 2025/2/12
Соц боллоо л доо. Аймшиг.
0 | 1 Хариулах
Зочин [210.194.189.27] 2025/2/12
Thank you ХҮҮК
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/2/12
Ардчилсан гэх нэр яг юу юм бэ. Улсаа хувааж бас зарж иддэг бирдүүдийг хэлдэг юм бишүү. Нэг хжаа бирд хувалз болтлоо идэж гадагш гарч зугатахыг хэлдэг юм бишүү. Барууны дээрэмчидэд баялгаа үнэгүй луйвардуулахыг хэлдэг юм бишүү. Хэн нэгэн сэтгүүлч гадагшаа гарч зугатсан эзнийхээ заавраар улс ард түмнийхээ эсрэг олон юм гуцахыг хэлдэг юм бишүү.
3 | 4 Хариулах
Зочин [202.126.88.96] 2025/2/12
Ugasa hze ch ardchilsan baigaagui hze ch ardchilsan baihgui za Mongol hahaha
1 | 0 Хариулах
💩 [103.57.93.51] 2025/2/12
hujaag ustagah heregtei
0 | 0 Хариулах
Зочин [103.233.204.115] 2025/2/12
Монгол Улс ардчилсан улс биш гэдгийг л нотолж байна даа. Ардчилал байсан бол хулгайчид ингэж чөлөөтэй хулгай хийж чадахгүй, иргэд, ИНБ, хэвлэл мэдээлэл нь налөөлөл үзүүлж чадах байсан.
2 | 2 Хариулах
Зочин [103.233.204.115] 2025/2/12
Одоо бол үг хэлсэн сэтгүүлч, үзэл бодлоо илжрхийлсэн иргэдийг бүүр шулуухан шороэд хийгээд тэдний илчилснн хэоэгтнүүдийг чөлөөтэй байлгхдаг байхад ямар юмных нь ардчилсан улс байхав дээ.
3 | 1 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/2/12
OYUERDENE ESAID BOLOOD ULAM DORDJEE HUURHII HUDALCH HUURAMCH HUN DEE
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.66] 2025/2/12
авлигалгүй ардчилсан засаглалтай байхын тулд хариуцлага алдсан дарга нар хариуцлагаа хүлээх ёстой, эхний алхам нь Засгийн газар ОГЦОР!!!
0 | 1 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2025/2/12
сайн байцгаана уу. ҮНЭНГ ЯАЛТАЙ. Монголын Төрийг өмхийрүүлж, Монгол Аху Төрийн Засаглалыг өтжүүлж буй бий байдаг хүнийг, хүн нарыг халъя~солъё гэхээр л "Монголын төр рүү дайрлаа"~"Монголын Төрийын Засаглал руу дайрлаа" хэмээн эргүүлж мушгиж~гуйвуулж, МОНГОЛЫН ТӨРӨӨР~МОНГОЛ ТӨРИЙН ЗАСАГЛАЛААР ХАЛХАВЧИЛЖ БАЙГААД ХУВИА~ӨӨРИЙГӨӨ~ӨМХИЙРӨЛЛӨӨ~ӨТЖИЛЛӨӨ АВЧ ҮЛДЭХ ХЭМЭЭН ЮУГ Ч ХИЙЖ~ҮЙЛДЭЖ, ХЭНИЙГ Ч ТАСАР ТАСАДЧИН~АМИЙГ НЬ Ч АВАХ, АЖ ТӨРӨЛТИЙГ НЬ~АМЬДРАЛЫГ НЬ ҮНС БОЛГОХ, ХҮНИЙ ХИЙМОРЫГ~СҮРИЙГ~СҮЛДИЙГ ҮЛДЭН ХӨӨХ АЖЛЫГ~АЖИЛЛАГААГ ӨРГӨН ДАЛАЙЦТАЙГААР ЯВУУЛЖ, ЭДГЭЭР ҮЙЛДЛҮҮДИЙНХЭЭ АЖИЛЛАГААНД АШИГЛАДАГ~ОРОЛЦУУЛДАГ БҮХЭЛ БҮТЭН ЦОГЦ БҮРЭЛДЭХҮҮН БИЙ БУЙ БОЛГОЧИХСОН гэхчлэнгээр ёдрын~чөтгөрийн үйлдээ торлогдоостууд Монголыг, Монголын Төрийг, Төрийн Засаглалыг, Монгол Оронг, Монгол Хүмүүс болох Монгол Улсыг хашаалаад л. ИНГЭЭД Л~ИНГЭЖ БАЙЛГУУЛААД~ИЙМ БАЙГААД Л, "төрд халдаж байна"~"засагт санаархаж байна" гэдгээр хийцэлж сүржигнэн цуурч цамнаад л,
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2025/2/12
толгойтой бүхний толгойг уруу харуулж барьж байгаад тархийг нь угаах юу л байна тэр бүхнээр угааж гашилгах, үгээр өөд уруугүй~чөлөө завгүй тоглолт хийсээр Төрд ч, Засаглалд ч "урт настай~удаан жаргалтай суух". ИНГЭЖ БОЛДОГ ЮМУУ. ИЙМ БАЙЖ БОЛОХ ЮМУУ.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2025/2/12
Юун яасан Монгол~Монгол Орон~Монгол Улс(Монголын иргэн~Монгол хүн нар~Монгол хүмүүс)~Монголын Төр~Монгол Төрийн Засаглал цаашаа, Монголын~Монгол Улс Хүмүүсийн хувь заяа~тавилан~зам мөр~харгуй зам~аж төрөлт~амьдрал~дэгжил~дэвжил~хөгжил~мандал ЦААШАА, ЕРДӨӨ Л Юуг ч~ Хэнийг ч Хэргээр~Албаар~Бодлогоор "цохилдуулж "~"наалдуулж"~"цавуудаж"~ "гүжирдэж"~"гүтгэж"~"хоморголж" үгүй хийж дарах~алга болгож устгах, Монголоос~Монголуудаас авах юу л байна тэр бүгд хүссэнгээ авах~аваад салах, гэвч, "бас ч гэж салахгүйээ, МОНГОЛД+МОНГОЛЫН ТӨРД+ТӨРИЙН ЗАСАГЛАЛД+МОНГОЛ АХУ ТӨРД ЯМАР ИХ ХОР ХҮРГЭСНЭЭ, ЭД БҮХНИЙГ ЗАРЖ~АРИЛЖИЖ ИДСНЭЭ ОР ТАС МАРТААД+УМАРТААД, усан тэнэгээ ч мэдэхгүй болтлоо~өтөлтлөө ухаангүй~буцалтлаа шөлгүй гэдгээ ч үл таньтлаа цэцэрхлийн~ном хаялтын туйл~бөөн уншлагын номтой~тэр нь таг хоосон, тэгснээ энд тэнд яриа~ярилцлага хийгээд гонгиноод гоншигноод явцгаах", үгүй бол Төрийн хаа нэгтээ хавчуулгаастай, байтлаа зарим нь гадагш гарч зугатаад хичнээн ч удаж буй юмбэ чөтгөр бүү мэд.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2025/2/12
Монголын Төрд~Төрийн Засаглалд буй бий байсан хүн нарын~хүмүүсийн ҮНЭН ийм л буй байж байгааг яалтай. МОНГОЛЫН ТӨРИЙГ~ТӨРИЙН ЗАСАГЛАЛЫГ УРДАА БАРЬЖ ХАЛХАВЧ ХИЙЖ БАЙГААД МОНГОЛЫГ УЛС ХҮМҮҮСТЭЙ НЬ~ГАЗАР ШОРООТОЙ НЬ~ДЭВСГЭР НУТАГТАЙ НЬ~ЭДТЭЙ НЬ~ЮМТАЙ НЬ~ОЮУТАЙ НЬ~ТӨРТЭЙ НЬ~УХААНТАЙ НЬ ГАРЫНХАА САЛААВЧААР УРСГАЖ САВИРУУЛЖ БУЙ ХҮН НАР ТӨРӨӨР~ ЗАСАГЛАЛААР БАМБАЙ ХИЙЖ БАЙГААД ХУВИА~ӨӨРИЙГӨӨ ТӨРД Ч БАЙ, ЗАСАГЛАЛД Ч АВЧ ҮЛДЭЖ БОЛОХ ЮМУУ~БОЛДОГ ЮМУУ. МОНГОЛЫН ТӨР~ТӨРИЙН ЗАСАГЛАЛ ГЭДЭГ ХУВИА+ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ГЭЭД УРДАА БАРЬДАГ ЗЭВСЭГ~БАГАЖ~ХЭРЭГСЭЛ ЮМУУ.
0 | 0
Basca Feiza [216.240.76.240] 2025/2/12
ТӨРД Ч БАЙ, ЗАСАГЛАЛД БАЙ АВЧ ҮЛДЭХ...
0 | 0
Basca Feiza [216.240.76.240] 2025/2/12
Монголын Төрд ч, Засаглалд ч, Аху Төрд ч, худалдааны ч тэр арилжааны ч тэр компаниуд нь, ХУВИЙНХ Ч БАЙ~ТӨРИЙНХ Ч БАЙ~ЗАСГИЙНХ Ч БАЙ ёстой түй ч хударгагүй~цадиггүй, ердөө л мөнгөжих~мөнгөжөөд л Монголоос худалдаж авах юу байна, Монголоос салгаж авч байгаад арилжиж мөнгө болгох юу байна тэр бүгдийг~тэр бүхнийг хуйвалдаж байгаад, зогсоо зайгүй луйвардаж авах~хулгайлж авах~тонож авах хүн нар Монголын~Монголын Төрийн~Төрийн Засаглалын ТОЛГОЙД СУУГААД~БАЙЦГААЖ БАЙХ, ЭНЭ НЬ БҮР УЛАМЖЛААД ЯВЖ~ЯВСААР Л БАЙХУУ. Монголд Төр Үгүй~ Төрийн Хууль Үгүй~Төрийн Цааз Үгүй~Төрийн Засаглал Байхгүй, Зүй Эрх ОР ТАС БАЙХГҮЙ+ҮГҮЙ(эрх зүй биш шүү!!!. Зүй Эрх болоод *эрх зүй* гэдэг Тэнгэр Газар шиг ялгаатай, Цадиг нь тэс өөр~ондоо, бүхэл бүтэн~шал өөр, хорондын авцалдаагүй, эрс тэс ухагдахуун~агуулагдахуун~ойлгодохуун бий буй байдаг Учиртай+Учигтай ЮМ~ЭД~ЗҮЙЛ) жаран хагархай~зуун бутархай байдаг~байсаар байх юмуу.
0 | 0
Зочин [202.126.89.147] 2025/2/11
САЙН л байна шүү дүү дүр эсгэгчидээсээ салсан гэсэн үг үү
2 | 2 Хариулах
Bat [202.55.188.92] 2025/2/11
Ардчилсан Монголд амьдраад байна гэж бодоод байсан чинь юу вэ. Ямар нийгэмд амьдраад байна
3 | 1 Хариулах
Зочин [66.181.178.96] 2025/2/11
USAID-ийн тэжээвэр. Элбэгдоржийн салтааны үс.
1 | 1 Хариулах
Залуучууд [103.57.94.39] 2025/2/11
Дан залуучууд төрд гарсан байж өмнөх төр барьж байсан хэдэн шуналтай өвгөд эмгэд улс төрчдөөс ялгарахгүй байгаа нь гутмаар юм. Шудрага ёсыг тунхаглаад шүүх мүүхийг бол шинэчлэх хэрэгтэй шүү дээ. Хурдтай зөв хөдөлбөл дороо л босоод ирнэ дээ.
3 | 1 Хариулах
Зочин [59.153.112.66] 2025/2/12
бүр тэднээс илүү цадаж ханахгүй идээд иргэдийнхээ дуу хоолойг огт сонсохоо больсон Бамбарууш кафег огт харж байгаагүй бамбарууш кафе мөрөөдөгч ДАНХ бацаан ардчилалыг үгүй хийж байгаа, ардчилал үгүй боллоо гээд иргэн хүн баян байх өөрийн хүслээр амьдрах эрхгүй болно, хэдэн дарга нар юу ч хийж чадахгүй хэрнээ өөрсдөө л тансаглана, ийм амьдралыг би л хувьдаа хүсэхгүй байна, энэ хэвээрээ удвал монгол улс үгүй болнодоо, арай гайгүй гэсэн нэгэнд амьдрах орон зай үлдэхгүй, үр хүүхэд минь эх оронгүй болох нь үнэхээр гунигтай
4 | 0 Хариулах
Bataa [202.9.46.96] 2025/2/11
USAID -аас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь санхүүжилт нэрээр хахууль авч үнэнийг нууж, худал мэдээлэл түгээж байхад юун байр ахих.
4 | 1 Хариулах
Зочин [59.153.112.66] 2025/2/12
тэндээс хэвлэл мэдээлэл санхүүжилт авдгийг нь эхлээд батла л даа, америк хэвлэл мэдээлэлд юу ч өгдөггүйм, хэрвээ хэвлэл мэдээлэл хаалттай санагдаж байгаа бол засгийн газар чинь мэдээллээ өгөхгүй байна, мэдээллийг нууцаар олж авсан хэвлэлийнхнийг хорьж цагдаад байна, үүнд бизнесийн байгууллагууд ч мөн адил оролцож мэдээллээ дандаа нуудаг, хариуцлага хүлээхгүйн тулд хэвлэлүүдийг боомилдог
0 | 1 Хариулах
Bataa [202.9.46.96] 2025/2/13
Хаха. Eagle tv, 25-р ТВ, Боловсрол ТВ news.mn гээд хязгааргүй тоочиж болно шүү. Монголын ардчилалыг дэмжих санхүүжилтийг дангаараа USAID хийж байснаа бахархалтайгаар сурталчилж байсныг мартаа юу?
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.132] 2025/2/11
Оюун-Эрдэнэ нам харгалзахгүйгээр авлтгатай тэмцэнэ гэж олон удаа зарласан боловч "үзмэр" болгож ганц хоёр хүнийг хэрэгт татсанаар тэмцэл нь дуусгавар болж, авлигыг төрүүлж байгаа уул шалтгааныг арилгах талаар юу ч хийсэнгүй!!! "Нам харгалзахгүй тэмцэнэ" гэдэг "дайчин" үгэнд итгэсэн иргэдийн тархинд ОЭ авлигатай тэмцэж байгаа гэдэг ойлголт бүр шингээд сорвижоод эдгэчихсэн!!
4 | 1 Хариулах
Зочин [139.5.218.20] 2025/2/11
Шүүгчийн дансанд сая доллар байна гэсэн шүүхийн дарга нь гарч ирээд нэг муу ганцхан сая доллар манай шүүгч нарт байж болохгүй хорвоо юмуу гээл өмөөрсөн тэр жил манай шүүх алдарт Мугабегийн Зимбабве улсын шүүгч нартай ранк ижил гарч дэлхийг шуугиулсан билээ лаг шүү
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.201] 2025/2/11
Монгол хүн монгол сэтгэлгээтэй байгаа цагт энэ үзүүлэлтүүд өөрчлөгдөх үү? Бидэнд ирээдүйгээ бодох сэтгэл байна уу? Нутаг нугын үзэл, танил талын холбоо, шүгэл үлээгчийг матаач гэж үздэг ленинист үзэл хэвээрээ манийгаа залаад л явж байгаа доо.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.179.176] 2025/2/11
Монголын Хүний эрхийн үндэсний комисс, Транспаренси интернэшнл ер нь ажлаа хийдэгүү? Дуулдаж байгаа юм харагдахгүй. Өчнөөн зөрчил гараад байдаг. Энэ удаа ашгүй нэг юм дугарчээ.
2 | 0 Хариулах
Зочин [49.229.127.200] 2025/2/11
Bitii hudlaa huurtsguuhiid bai, Varieties of Democracygej yu ni, uls ornuudiig uzemjeeree jagsaaj angildag ene balai yumand yu ach holbogdol ugdii. Democracy zasaglal bailaa geed avilgal buurhiimu. Baruunii ornuudiin zohiomol uzemj unelgeegeer uls ornuudiig unelj tanai manai, democratic, autocratic geh met tsollodog iim balai yumiand oroltsohgu baih heregtei. China autocratic deglemtei democrat bish hunii erh zurchdug avilgalda idegdsen gej suuliin 30 jil baruuniihan tsolloj bn. Getel China suuliin 30 jild hugjil tsetsegldel g buteej bn, Delhiin hamgiin tom dundaj davharga China d bn, jild 120 say China irged delhiid zugaalj bn, humuus ni aj jargaltai bn, fuck democracy
1 | 4 Хариулах
Kkk [120.22.130.232] 2025/2/11
Gants 2 fuck ntr oruulchihjee. Hyatadiig jishee avchee. Ter zasaglal manaid tobirohgui gedeg ni 80 jiliin turshiltaar batlagdaad bhad
4 | 0 Хариулах
Зочин [49.229.127.200] 2025/2/11
Kkkk meddg f word chin yvj bnuu.
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.200] 2025/2/11
Baaruunii ornuud awilgalaa huulichaad, lobby bolgotson. Baruunii ornuud bugd hate speech iin esteg huulitai. Harin yduu buurai ornuud adilhan huuli batlah gewel ene free speech impeachment.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/2/12
Хахаха ер нь дэлхий нийтээс хамааралгүй амьдарчих юм уу хэдүүлээ? Хилээ сайхан хаагаад юу ч оруулахгүй юу ч гаргахгүй гээд. Тэгээд сайхан өдөржин шөнөжин мах идээд л гал түлээд л харанхуйд. Гурил ч үгүй, цахилгаан ч үгүй, бүр бензин ч үгүй ш д нээрээ хахаха. Хайрлаад үхэх гээд байдаг приуснууд чинь ч явахгүй. Лизингээр нэг нэгтэйгээ уралдан байж авдаг iPhone, Samsung чинь ч орж ирэхгүй. Бөгснөөсөө гардаг бааснаасаа өөр юм үйлдвэрлэж чадахгүй хэвтэж байж том том бүлт үсрэхээ боливол зүгээр шүү хө
1 | 0 Хариулах
Зочин [122.201.19.4] 2025/2/11
зүгээр энгийн амьдралаас өдөр тутамд тулгарч буй бдлаас харахад авилгалд живж байгаа нь ил л бншдээ Хүнд суртал бүүр гарсөөн Энэ улс зүгээр л худал хуурмагт живж бн Яах вэ та минь ээ
10 | 0 Хариулах
Зочин [103.168.34.214] 2025/2/11
данх оюулзгана хүүктэй нь зайлуулах хэрэгтэй
7 | 0 Хариулах
Зочин [172.58.164.206] 2025/2/12
Hvvk d ih uchir bii
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.127] 2025/2/11
Цаг нь аль хэдийн болсон хүрэлсүх оюукзи огцорч далд ор!! Огцрох түм буман алдаа гаргасан хүрэлсүг оюукзи Зайлаа!! Огцорч далд ор!!
11 | 0 Хариулах
Zochin [202.21.104.2] 2025/2/11
2017, 8 онд бас ч гэж одоог бодоход 43 оноо авч байжээ. Авлигатай тэмцэж байгаа гэж яриад байдаг сүүлийн жилүүдэд бүр буураад байдаг. Гэхдээ энэ нь ил тод мэдээлснээс болж авлигын талаарх төсөөлөл нэмэгдсэн гэхэд эргэлзээтэй. Угаасаа л авлига дордоод байна уу даа гэж ихэнх хүмүүс харж байгаа байхдаа. Энийг даанч тодруулж ярихгүй яриад байгаа болохоор төсөөлөл өслөө гэж шаана даа харж байгаарай
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.142] 2025/2/11
Соц үе айсуй бүтэхгүйээ
12 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/11
Орос ах нартайгаа... бишээ Хятад ах нартайгаа байхад Халх улс ялна! Өвөр монголын ахан дүүстэйгээ нэгдэх өдөр айсуй! Шижир халхууд минь 28 онд ардын намаа дахиад сонгодог юм шүү!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.8] 2025/2/11
Ядаж 90 д орооч
7 | 0 Хариулах
Мунхаг [203.91.115.50] 2025/2/11
Бүрэн ардчилалтай гэх орнууд дөнгөж 24 байна хө
0 | 0 Хариулах
Зочин [202.131.231.11] 2025/2/11
зэрлэг дарангуйлал руугаа зогсолтгүй ухарч байна даа
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.35] 2025/2/11
МАНыг тараах хэрэгтэй
7 | 0 Хариулах
Зочин [103.57.93.200] 2025/2/11
2018 ond m.enhbold baihad hamgiin undur 37 onoo ugj bsn ch baih shig haah.
7 | 1 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/11
газрын наймаачингийн үед тийм абйх ёсгүй дээ !
4 | 1 Хариулах
Bat [202.55.188.92] 2025/2/11
Тэр үед ядаж л шулуун шудрагаар бид газрын наймаачин гэдгийг нь мэддэг байж. Одоо бол бүх юм төрийн нууц болсон
1 | 0 Хариулах
Мага [122.201.23.44] 2025/2/11
Арайч дээ хэхнээ дахиад Комууны орон болох н...дарга нарын захиргаадалт
9 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.89] 2025/2/11
ЭНЭ АВЛИГЫГ ХЭН ӨӨГШҮҮЛЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ! ЛГБТДОРЖ БОЛОН ГОМО САЙХАНБИЛЭГ НАР ХААНА БАЙГАА БИЛЭЭ ДЭЭ? МАНАЙ АВЛИГАЧИД ХӨРӨНГӨӨ ХААНА БАЙРШУУЛДАГ БИЛЭЭ ДЭЭ? ОРОС ГИТАД 2-Т Л ЛАВ БИШ! ТЭГЭХЭЭР МОНГОЛЫН АВЛИГАЧДЫГ АНУС БАРУУН ДЭМЖДЭГ НЬ ЮНЭН ШД!
2 | 13 Хариулах
Зочин [59.153.112.51] 2025/2/11
Хөөрхий амьтан
9 | 1 Хариулах
зочин [202.9.47.23] 2025/2/11
медлинг ниилүүлж аллага үилдсэн МАН олгархи күүхэн ер юм болоогүи мэт УИХ гишүүддээ гишүүнии нэрээр мөнгө өгч авлгатаи төсөв батлуулан улс орноо цөлөмдөг баидал үнэнииг хэлсэн хүнииг үр удмаар нь мөшигдөг аилган сүрдүүлдэг авилга өгөөгүи хувиин хэвшлииг тусгаи зөвшөөрлииг нь цуцалдаг дампууруулдаг баидал гм
7 | 0 Хариулах
Зочин [103.57.92.67] 2025/2/11
яагаад урагшилсан юм бол, улам бүр хойшилмоор юм
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.65] 2025/2/11
Монгол аз жаргалын индексээрээ хамгийн сүүлд бичигдэж байгаа.
9 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/11
Нөгөө муулаад байдаг хар хужаа нар чинь 76-д жагсаж бна. Тэд нар олон улсын тавцанд нэр хүндээ бодоод арай ч 90-ээс доогуур орохгүй гэсэн зорилготой бга л даа.
9 | 1 Хариулах
💩 [66.181.186.174] 2025/2/11
ter huaanuud chini l iim bolgoj bnadaa
2 | 5 Хариулах
Зочин [66.181.191.232] 2025/2/11
Авилгал ихэсвэл юу ч явахаа болино танар ямар ч гоё юм яриад нэмэргүй дуусаа
6 | 0 Хариулах
Зочин [103.212.162.88] 2025/2/11
энэ байдлыг үүсгээд байгаа харанхуй ЗГ танхимаараа огцрооч!! Шившиг
18 | 1 Хариулах
зочин [66.181.178.226] 2025/2/11
худлаа ярих хулгай хийхээ зогсоох цаг болжээ.еертөнциин булай болж байна даа?хүний эрх гэж худлаа ярихаа зогсооё.
3 | 0 Хариулах