Уншиж байна ...

MSE: QPay 2024 онд ₮10 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаандаа ₮20 буюу нийт ₮3.7 тэрбумын ногдол ашиг тараана

СУРТАЛЧИЛГАА
3 цаг 8 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Инновэйшн Инвестмент” ХК (MSE: QPay) 2024 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн үр дүнг үндэслэн нэгж хувьцаанд ₮20 буюу нийт ₮3.7 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

Тус компани 2024 оны эхний хагас жилд мөн нэгж хувьцаанд ₮20 ногдол ашиг олгосон бөгөөд ингэснээр 2024 онд нийт ₮7.4 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэд хуваарилж, нэгж хувьцаанд ₮40 төгрөгийн ногдол ашиг олгож байна.

2023 оны 12-р сард IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон “Инновэйшн Инвестмент” ХК нь 2023 онд ₮5.7 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бол 2024 оны жилийн эцсийн аудитлагдаагүй тайлангаар ₮10 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, ашиг нь өмнөх оноос 76%-иар өсжээ. 

ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК-ИЙН ТУХАЙ

“Инновэйшн Инвестмент” компани нь анх 2017 онд технологийн шинэлэг шийдлүүдэд хөрөнгө оруулах зорилгоор байгуулагдсан ба “ККТТ” ХХК болон “Дижитал Мерчант Сервисэс” ХХК гэх хоёр охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. Инновэйшн Инвестмент ХК нь 2023 оны 12 дугаар сард МХБ дээр IPO хийж нээлттэй хувьцаат компани болсон ба группийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, одоогийн бэлэн бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжил, тэлэлтийг удирдан ажиллаж байна.

ККТТ ХХК нь QPay үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг бол Дижитал Мерчант Сервисэс ХХК нь мерчантуудад чиглэсэн үйлчилгээнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан ажилладаг байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.