Уншиж байна ...

ИНЖЕНЕР: Тоосгон болон модон байшингийн суурь, дээвэр, цонх, ханыг сайн дулаалчихвал том пийшин шаардлагагүй

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилгоор гэр хорооллын бүсийн байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж эхэлжээ.

Мэргэжилтнүүд гэр хорооллын айл өрхийн тоосгон болон модон хийцлэлтэй байшин шал, цонх, ханаараа дулаан хэрхэн алдаж байгааг тусгай төхөөрөмжөөр хэмжилт хийж үзүүлэв.

Тэдний зөвлөгөө:

  • Байшингийн суурь, дээвэр, хананд дулаалгыг сайн хийчихвэл том пийшин шаардлагагүй, нэг л цахилгаан халаагуур асаахад хангалттай.
  • Дулаан алдсанаас байшингийн дотор талд чийг нэвтэрвэл хөөс зэрэг дулаалгын материалын шинж чанар алдагддаг.
  • Цонхны амлагааг сайн хийвэл дулаан алдахгүй.
  • Эрчим хүчний хэмнэлттэй байшин нь зай завсаргүй, битүү байх ёстой.
  • Байшингийн гадна талын хөөсөн дулаалгыг ил байлгаж болохгүй, нар, салхинаас хамгаалах шаардлагатай.

Айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж, тухайн барилгад хаана нь ямар асуудал байх дата судалгааг цуглуулах юм байна.

Эдгээр дата мэдээллийг нэгтгэж айлуудад дараагийн өвөлд бэлтгэлтэй орох, гэр, байшингаа дулаалах сэдлийг бий болгох, байшингаа хэрхэн зөв, үр дүнтэй, хямд зардлаар дулаалах зөвлөгөө, мэдээлэл хүргэнэ.

Гэр хорооллын бүсийн айл өрхүүд дулаан алдалтаа бүрэн шийдэж чадвал агаарын бохирдол болон түлш, цахилгааны зардлыг байшингийн онцлогоос хамаарч 40-65 хувь бууруулах боломжтой байна.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС