Уншиж байна ...

ФОТО: Хэсэг хүмүүс ерөнхий сайдыг огцруулах биш, ажиллуулахын төлөө жагсаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
3 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Засгийн газрыг огцруулахыг шаардаж, иргэд жагсана" гэх агуулга бүхий зар анх түгсэн ч ЭСРЭГЭЭР ЭРГЭВ. 

Сүхбаатарын талбайд цугласан жагсагчдын байр суурь, уриа лоозон Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар руу чиглэж, хэсэг хүмүүс ерөнхий сайдыг огцруулах биш, ажиллуулахын төлөө жагсаж байна.  

Жагсагчид "Засаг огцруулж олигархиуд баяжиж ард түмэн ядуурсаар байх уу?", "Монголын төр тогтворгүй байх хэнд ашигтай вэ?", "Монголчууд том төслүүдээ хөдөлгөж, тогтвортой хөгжлийг хүсэж байна", "Монголын хөгжлийн хүрдэн дээрээс савраа тат", "Ард түмний баялгийн сан баячуудын уурыг хүргэв" гэж бичсэн лоозонг барьцгаажээ. 

Анхны агуулгаасаа гажиж Ерөнхий сайдыг огцруулах бус, ажиллуулахыг дэмжсэн жагсаал ийнхүү Төв талбайд үргэлжилж, цугларсан жагсагчид байр сууриа илэрхийлж байна. 

Жагсагч н.Алтаншагай хэлэхдээ "УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газар огцор гэж гарын үсэг зуруулаад эхэлсэн. Үүнтэй санал нийлэхгүй байгаа. 

2024 онд шат шатны сонгуулиуд болж өнгөрлөө. Өнөөдөр дөнгөж Засгийн газраа байгуулж, шат шатныхаа Засаг дарга нарыг томилоод ажил эхэлж явна. Улс төрийн гурван нам хамтраад томоохон төслүүдээ хөдөлгөхөөр боллоо. 

Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хооронд хил холболтын гэрээг байгуулах гэж байгаа яг энэ үед "Засгийн газар огцор" гэх асуудлыг тавьж байгаа нь харамсалтай. 

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын улс төрчид болон MCS, Шунхлай компаниудтай УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу нар холбогдож байна" гэлээ.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг