Индэр    
2025 оны 2 сарын 11
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн Хятад улсад хийх айлчлалын үеэр юу анхаарал татаж байна вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэдийгээр Хятадын удирдагчидтай хийх хэлэлцээ нь эртнээс хүсэн хүлээсэн хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа зэрэг асуудлыг голчлох ч, дотоод улс төр нь ард орхигдохгүй.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Харбин хотноо 2025 оны Азийн өвлийн наадам 2-р сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулах уламжлалын дагуу, Хятад Улс нь хөрш орнуудын нэр хүндтэй улс төрчид, удирдагчдыг уг наадмын нээлтийн эсвэл хаалтын ёслолд оролцохыг урьжээ.

Уг арга хэмжээний нээлтийн ёслолд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн гадаадын удирдагчдын дунд Брунейн Султан Хажи Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулах, Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Тайландын Ерөнхий сайд Паетонтарн Шинаватра, Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ву Вон-шик нар багтсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаалтын ёслолд оролцоно.

Монгол Улсын засгийн газрын хэвлэлийн хурлын мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Чян болон Хятадын бусад удирдагчидтай уулзана. Энэ нь түүний 2022 оны 2-р сар, 2023 оны 6-р сар, 2024 оны 11-р сард хийсэн айлчлалын дараах дөрөв дэх удаагийн айлчлал болох бөгөөд Харбин хотод анх удаагаа зочлох гэж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр Ерөнхий сайдын Хятадын удирдагчидтай хийх уулзалтын гол сэдэв нь хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, аялал жуулчлал, агаарын бохирдол г.м байх болно гэж мэдэгдэв. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчид болох Гуо Жиакун, Лин Жиан нар Л.Оюун-Эрдэнийн айлчлалын өмнө хэлэлцэх асуудлын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ч хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх амлалттай байгаагаа мэдэгдсэн байна.

Ийнхүү хоёрдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын засгийн газрын ээлжит хуралдаанаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам тээврийн сайд нарт “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурахыг зөвшөөрсөн байна. Энэхүү хэлэлцээр нь 16 жилийн турш гацсан төмөр замын холболтын төслийн хувьд чухал үе шат болно.

Гашуунсухайт-Ганцмодны Монгол-Хятадын хил дамнасан төмөр зам 2009 онд анхлан яригдаж эхэлсэн боловч уул уурхай эрдэс баялгийн хөгжил, төмөр замын царигийн маргаан, Монгол Улсын засгийн газрын тогтворгүй байдал зэрэг олон асуудлаас болж байнга саад учирч ирсэн. 2024 оны 4-р сарын 2-нд Хятад, Монгол хоёр төмөр замын хил дамнасан гүүрийг хамтран барихаар хэлэлцээр байгуулснаар төсөл дахин эхэлсэн. Үүний зэрэгцээ Монгол Улс хил дамнасан төмөр замыг УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд нэрлэж, тус төмөр замыг хэрэгжүүлэхэд шинэ түлхэц өгөх үндэс суурийг тавьсан.

2024 оны 11-р сарын 5-нд Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн Хятад улсад хийсэн өмнөх айлчлалын үеэр хоёр тал хамтарсан барилгын ажлын тухай дагалдах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Монгол Улсын Ерөнхий сайд хил дамнасан төмөр замыг барих ажлыг хариуцах “Чайна Энержи”, China Energy Investment Corporation-ы удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Ерөнхий гүйцэтгэх захирал Лю Гуоюэтэй уулзав. Хоёр тал Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн талаар санал нэгдэв. 12-р сарын 25-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг цааш ахиулах зорилгоор Монгол Улсын Их Хуралд өргөн барив.

Урьдчилсан зураг төслийн дагуу Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр зам нь нийт 8081 метр урттай, үүнээс 5441 метр нь гүүрэн байгууламжтай байна. Тус төмөр зам нь UIC 60 ган рийлсээр баригдах ба нэг өргөн цариг (1520 мм), нэг стандарт цариг (1435 мм) гол замтай байх аж. Олон нийтэд мэдээлснээр төмөр замын төслийг нийт 976 тэрбум төгрөгөөр (283 сая ам.доллар) төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК санхүүжүүлэхээр болжээ. “Чайна Энержи” (China Energy) болон түүний охин компаниуд 2025 оны 4-р сард хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй аж.

Монгол Улсын засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн хэрэгжилт нь бусад хил дамнасан төмөр замуудыг дутууг нөхөх боломжтойг мэдэгдэж байна. Уг төсөл бүрэн хэрэгжиж ашиглалтад орсноор жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох ба Монгол Улсын нүүрсний экспортын 55-60 хувийг тээвэрлэх боломжтой болно.

Засгийн газар уг хил дамнасан төмөр зам ашиглалтад орж, бусад арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын нүүрсний экспорт жилд 120 сая тонн гаруй болж, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрч өсөх боломжтой гэж үзэж байгаа. Харьцуулбал, Монгол Улс 2024 онд 83.7 сая тонн нүүрс буюу хамгийн ихээр экспортолсон бөгөөд, 2023 онд нэг хүнд ногдох ДНБ нь 5838 ам.доллар байсан.

2024 онд Монгол Улсын Хятад руу экспортолсон нүүрс бараг 83 сая тоннд хүрч огцом өссөн нь 2023 оны 70 сая, 2022 оны ердөө 31 сая тоннтой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Тавантолгойн уурхайгаас Хятад хүртэл 240 км төмөр зам барьсан. Гэсэн хэдий ч уг төмөр зам хилийн орчим тасалдаж, цааших хил дамнасан зам тээврийг ачааны машинаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог. Монгол Улсын засгийн газар Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжсэнээр Хятад улстай хийх нүүрсний борлуулалт улам өснө гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагааны өөр нэг чухал чиглэл бол аялал жуулчлал, иргэдийн солилцоо юм. Цар тахлын дараах эдийн засгийн хямралыг үл харгалзан, Хятад нь Орос, Өмнөд Солонгос орнуудтай зэрэгцэн Монгол Улсад ирэх гадаад жуулчдын томоохон эх үүсвэр хэвээр байна. 2024 онд Монгол Улсад аялсан ойролцоогоор 727 мянган жуулчны бараг 177 мянга нь Хятад улсаас ирсэн байна. БНХАУ-ын албан ёсны мэдээгээр цар тахлаас өмнөх 2018 онд Хятад улсад аялсан гадаад жуулчдын тоогоороо Монгол Улс эхний аравт буюу бүр нарийвчилбал эхний 7-д бичигдэж байв.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс, Хятад болон бусад орноос гадаадын жуулчдыг татах зорилгоор “Years to visit Mongolia”, “GoMongolia” зэрэг санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн БНХАУ өөрийн иргэдээ Монгол Улс руу аялахыг идэвхтэй дэмжиж байгаа” хэмээн онцолжээ. Тэрбээр 2024 онд авсан арга хэмжээнүүдээс дурдахад, Хятад, Монгол хоёр улс “олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээж, 8-аас доош суудалтай тээврийн хэрэгсэл зорчих автозамын хилийн боомтуудыг нээж, нэг өдрийн хил дамнасан аяллыг сэргээж, нислэгийн чиглэл, захиалгат нислэгийг нэмэгдүүлж, төлбөр тооцоог хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлсэн” гэж онцолсон байна.

Гэсэн хэдий ч Элчин сайд Шэн Минжуань үүний сацуу Монгол Улсад зочлох Хятад жуулчдын тоо одоо хүртэл “харьцангуй бага” байгааг цохон тэмдэглэв.  Тэрбээр үүний шалтгааныг Монгол Улс Хятад улсын иргэдэд визгүй зорчих болон виз авах хялбаршуулсан журам хэрэгжүүлдэггүйтэй холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Монгол Улсын иргэд БНХАУ-д 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих эрхтэй байдгийг дурджээ. Төгсгөлд нь тэрбээр “Бид Монгол Улс Хятад жуулчдад зориулан визний журмыг хөнгөвчлөх бодлого баримтална гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн байна.

Монгол Улс жуулчлах нөхцөлийг хөнгөвчлөх энэ чиглэлд тодорхой алхмуудыг авсан. 2023 оноос хойш Хятадын энгийн гадаад паспорттой иргэд Монгол Улсад цахим виз мэдүүлэх онлайн системийг ашиглах боломжтой болсон.

Монгол Улсад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удахгүй Хятад улсад хийх айлчлал нь Монгол-Хятадын хил дамнасан төмөр замын хэлэлцээр болон нүүрсний борлуулалтын томоохон гэрээг олон нийтийн анхааралд хүргэсэн. Хятад улс руу нүүрс экспортлохдоо нүүрс хулгайлсан, хээл хахууль авсан гэх мэдээллээс болж 2022 оны 12 дугаар сард Монгол Улсад өргөн хүрээний хариуцлага нэхсэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байсан билээ. Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэхийн тулд 2023 онд Авлигатай тэмцэх шинэ стратегийг хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч нүүрсний экспорт нь өнөөг хүртэл маргаан дагуулсан халуун сэдэв хэвээр байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, МХАҮТ-ын дарга асан, мөн MCS группийн уул уурхай, санхүүгийн салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин уг төсөлд гүнээ эргэлзэж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулсан байна. Тэрбээр хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа Хятадын төрийн өмчийн томоохон групп компанитай байгуулах гэж буй хил дамнасан төмөр замын хэлэлцээрийн төсөл үндэсний эрх ашигт харш гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Үүнээс гадна, сүүлийн үеийн хэлэлцээрийн хүрээнд яригдаж буй асар их хэмжээний нүүрсний борлуулалттай холбоотой авлига хээл хахуулийн асуудал ч гарч болзошгүй байгааг онцлон анхааруулсан юм. Д.Энхтүвшин Засгийн газраас 2024 оны Улсын Их Хурлын 58 дугаар тогтоол-ын хүрээнд хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг дахин нягталж, үндэсний эрх ашигт нийцүүлэн засварлахыг санал болгосон бөгөөд уг тогтоол нь төслийн үндсэн зарчмыг тодорхойлсон билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний энэхүү Хятадад хийх айлчлал нь Монгол Улсын хувьд дотоод улс төрийн эгзэгтэй үетэй давхцаж байна. Учир нь өвлийн улиралд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод агаарын температур эрс хүйтэрдэг. Гэр хороололд амьдардаг хүн амын дийлэнх нь орон гэрээ дулаацуулахын тулд нүүрс болон бусад төрлийн түлш хэрэглэдэг. Энэ байдал нь агаарын бохирдол, хорт утаа үүсгэдэг бөгөөд энэ нь хүүхэд болон эмзэг бүлгийн иргэдийн эндэгдэл нэмэгдэх угаартахад нөлөөлж буй гол хүчин зүйл болж байна.

Агаарын бохирдлоос үүдэлтэй эндэгдэл, үүнтэй холбоотой нийгэм, хүний эрхийн асуудлуудыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын парламентын бусад гишүүд Ерөнхий сайдыг огцруулах, албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлаар хуулийн процедур эхлүүлж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Нийгэм, хүний эрхийн асуудлууд, тухайлбал агаарын бохирдол, замын түгжрэл, авлига, төрийн байгууллагын бүтээмж чадвар сул байгаа зэрэг нь Монгол Улсад олон нийтийн дургүйцлийг төрүүлж, үүний улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний нэр хүнд унахад хүргэсэн. Дотоод дахь эдгээр улс төрийн нөхцөл байдал, динамик нь түүний Хятад дахь дипломат ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ.

 

Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2025 оны хоёрдугаар сарын 11-нд "What to Watch as Mongolia’s Prime Minister Oyun-Erdene Visits China" нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дорж [202.126.91.90] 2025/2/12
Зах зээлийн зарчмаар Өгөх нь гэдийж үнэлэмж ээ өсгөх, авах нь гуйж ирэх тул Монгол нутагтаа хүлээж суугаад гэрээ хэлцэл ээ хиймээр дээ...
0 | 0 Хариулах
MAN-iin zohioloor [202.126.91.111] 2025/2/12
Tsetseg Byamba цэрэг хүүд амласан 20 сая₮-өө өгөөгүй болоx нь бичсэн коммент устгаж page блоклож өөрийгөө барьж өгөв... :) 02/11 жагсаалыг болон гэр бүлийн 6 гишүүнээ алдсан хүүгээр жүжиг тоглуулж Монгол Улсын Засгийн газар найруулж, Гэрэгэ 15 давхараас зохиож... Ичихгүй бас хандив өгнө гэж худлаа ярьж... #Нэгүүн.мн
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.139] 2025/2/12
Аливаа улс эрсдлээ өөрөө үүрэх ёстой. Хятад алдагдсан боломж буюу эрсдлээ манайд үүрүүлж буй нь том гүрний дээрэнгүй бодлого. Хятадын шударга ёс хэмээн дэлхий даяар ярьдаг үлгэр нь манай улстай хийх элдэг гэрээ хэлэлцээр дээр л алга болчих юм. Ийм 2 нүүртэй байж болохгүй шүү дээ.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.184.139] 2025/2/12
Алдагдсан боломж гэдгийг яагаад ч хүлээж зөвшөөрч болохгүй. Цаашид ийм жишиг тогтох аюултай.
4 | 1 Хариулах
Зочин [173.73.147.252] 2025/2/12
MGL-iin gazar nutgaa Hujaad zarj, olson orlogooroo uuriiguu avch uldeh jagsaal sanhuujuulne.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.211] 2025/2/11
Нээрээ хэлэх ч муу үг олдохгүй юм .Хятадад очиж гэрээ хийдэг нь яаж байгаа юм бол .МУ ын ЗГ Монголын нутаг дэвсгэр л байж байж монголдоо ашигтай гэрээ хийнэ биз дээ .УХАА ХУДАГААР далимдуулж өөр 2 толгойг хятадад их л муу болзолтойгоор өгөөд ирэх нь л дээ .Энд хийвэл ард түмэн босоод арчаад хаячих учраас .
3 | 1 Хариулах
Зочин [176.66.87.78] 2025/2/11
Шодой зуруулахгүй гэж ...
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.147] 2025/2/11
ЪАль нэгэн улсын мөнгөн тэмдэгтий нөөболгохоо зогсоож Монгол улсынхаа газар шорооноос гаргаг авдаг Алтаа хуримтлуулъя
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.147] 2025/2/11
Монгол улс багагАлтны нөөцтэй үүнигээ Валютыг орлуулж нөөц ъболгон хуримтлуулж байвал сүүлийн 20 жилийн графикаас харахад үнэ цэнэ нь маш өндөр өсөлтийг үзүүлж байна
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.147] 2025/2/11
MCSээс Ухаа худагийг авахад шахалт үзүүлэх боломж нээгдэж байна
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.211] 2025/2/11
Д.Энхтүвшин: Нүүрсний хулгайг улам томоор нь хийх гэж буй хүмүүсээс айхгүй шүү‼️ Монголын биш Хятадын эрх ашгийг хангасан гэрээг дэмжихгүй
2 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэ [151.225.24.173] 2025/2/11
humuusiin temcel bish shuugchdiig shuumxilsen osoo avalt ene huniig doromzlohoon zogsoo tuuniig unagaad ulsiin nuuts bolgoh heregggui shuuh huuliinhand itgehed hecuu
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.211] 2025/2/11
Р.Амаржаргал: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “уур амьсгалаа мэдэрчихжээ” гэдгийг би эрт мэдсэн... Манай АН дээр л гэхэд Л.Гантөмөр гэдэг “ярвайсан бузар” суучихсан. Уг нь АН “худлаа үнэн ч гэсэн” дүрэмтэй. Үндэсний бодлогын хороо хуралдаад шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл тэр хурлыг ор нэр төдий хийдэг, залилдаг болсон. Сайн муу ч гэсэн дүрмээ дагая гэж зориглож болно шүү дээ. Намын холбогдох инститүциүдыг ажиллуулахгүй байна гэдэг нь ЯРВАЙСАН БУЗАР намын гишүүд, ҮБХ-ны гишүүдэд огт итгэхгүй байна гэсэн үг.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.211] 2025/2/11
Оюунаа минь Огцор зайл‼️ Ард түмэнд талбай дээр гэр барьж жагсдаг эрхийг нь өг‼️ Талбай дээр тэмцсэн иргэдийн эсрэг хар пиар нисгэж, төлбөртэй жагсаал гэж сэвүүлж, удирдагч нарт нь хэрэг үүсгэж шоронд хориулдаг байсан да чамайг Ерөнхий сайд хийсэн он жилүүдэд‼️ Цагдаа нараар жагсаал тараалгадаг‼️ Жагсагчидтай уулзахаараа би энэ жагсаалыг санаачилсан гэж ичихгүй ярьдаг‼️ Дарангуйлагч хужаагийн боол минь хужаа руугаа Херо энтертайментаа аваад зайл‼️ Улс орон сүйрлээ‼️ Херо студийн 50% эзэмшигч Монгол улсын ЕС Оюун-Эрдэнэ: 👉 Хятадад очиж төрсөн өдрөө тэмдэглэж 👉 Хятад дарга нараас бэлэг авч 👉 Хятад бол алтаар солихгүй хөрш гэж 👉 Хувейтэй уулзаж төрийн бодлого өгнө гэсэн үү⁉️ 👉 Хятадтай холбосон боомтуудыг 24-н цагаар ажиллуулж, одоо бүр дархан цаазат газрын ойр боомт нээнэ гэнэ 👉 Дэлхийн анхны дархан цаазат Богд Хан уулыг Хятадуудаар нүхлүүлнэ гэсэн үү⁉️ 👉 Монголд байх Хятадуудын тоо маш олон болсон талаар иргэд ярих боллоо.-
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.211] 2025/2/11
- Эдгээр нь Монгол улсын эсрэг гэмт хэрэг хийж байгаа явдал бишүү⁉️ Ийм үйлдэл хийсэн байхад хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа МАН, Херо студид бөлдөгдүүлсэн мэт чимээгүй байна‼️
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.186] 2025/2/11
Энэнээс өөр юм хийж чадахгүй.Энэ хил холболт мега төсөл биш.Баахан олон үе шаттай ажил болгож сүржигнэх сонирхол цаад талд байна.Биржийн арилжаагаар жижиг, дундуудаа шахаад томынх нь аманд орсон.Хэдэн өдөр биржээр нүүрсээ зарж чадаагүй.Юугаа мэдэхгүй нүүрсний хулгай гэж болмжгүй зах замбараагүй тоо яриад бирж гэж хөөрөөд энэ.Цаашид нүүрсний экспорт буураад эдийн засаг хямарна, тэр үед Энхсайханаа дурсана.Урт хугацааны гэрээг 100 жилээр өгөх гэлээ гэж солиоролдоод Шинхуа, Сумитомотой хамтрах ажлаа нураасан.Цаад талын барьсан төмөр замын сул зогсолтын өртөгөнд нүүрсээ олон жил хямд өгөх гэрээ хийсэн.Жонхууд барьцаалагдан улсыг хорлох даалгавар аваад гүйцэтгэж байгаа данхан толгой.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/2/11
ЮҮ Л БОЛОВ ГЭЖ ДЭ ШИ ЖИН ПИН ХӨӨРХИЙ ЧААВООС ДО ӨНӨӨ БОРЦОЛЖ АВЧ ҮЛДСЭН ТАНСАН ЛАМЫН МАХНААС Л ЖААХАНЫГ АМСУУЛАХЖИЙГААЗ ОДОО АРААС НЬ БУСАД ОРНЫХОН АЛАЛЦАНА ДА ОЮУКАД АМСУУЛНАА ГЭДЭГ ЧИНЬ ХАМ ХЭРЭГТЭН БОЛЁОО Л ГЭД БНА ДА ОЮУКА ӨӨРӨӨ БАРЫН ЗУУЛТАНД ОРОХ ҮГҮЙГЭЭ МЭДЭЖ ДЭ ӨНӨӨ ШАР ӨВГӨН ДОНАЛД ТРАМП ЧАМАЙГ ЯАХНУУ ГЭД АЖИГЛААД БЖ БНА МАЛ АА. 😂😂😂🤣🤣🤣
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.127] 2025/2/11
Цаг нь аль хэдийн болсон хүрэлсүх оюукзи огцорч далд ор!! Огцрох түм буман алдаа гаргасан хүрэлсүг оюукзи Зайлаа!! Огцорч далд ор!!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.127] 2025/2/11
MCS gruop-ын жинхэнэ эзэн Хятадын Фужиань мужаас гаралтай Хятад хүний хүү Дэлхийн тэрбумтнуудын 61-рт жагсдаг Керри группийн босс Роберт Куок. 24tsag.mn
4 | 3 Хариулах
Зочин [103.57.92.229] 2025/2/11
Naad chini tanai Jenko Battulgiiin hamtragch shde araichde
0 | 1 Хариулах
Зочин [59.153.115.205] 2025/2/11
УХАА ХУДАГЫГ ОДОО ОД АРД ИРГЭДЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ОДОО Л ӨГӨХ ТОМ БОЛОМЖ ТЭГЭХГҮЙ БОЛ ТӨЛӨӨС НЬ БҮҮР ТОМРОНОШҮҮ ОДЖАРГАЛАА ТЭР ШОДООНУУД ЖАГСААЛ САНХҮҮЖҮҮЛЖ БОЛОХГҮЙШҮҮ УЛС ХАМГИЙН ЭМЗЭГ ҮЕИЙГ ТУУЛЖ БН. ГЭВЧ НЭЭЛТТЭЙ ҮГ ХЭЛДЭГ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИНЭ
2 | 2 Хариулах
Зочин [59.153.115.101] 2025/2/11
ХУЦААД БАЙГАА ХАЛТАР ГӨЛӨГ ВЭ ЧИ
2 | 2 Хариулах
Зочин [59.153.115.205] 2025/2/11
ХЯТАД УЛС ИРГЭДЭЭ ВИЗГҮЙ НЭВИРҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ХҮЧТЭЙ ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА ЮМ БН. МАНАЙТАЙ ТӨМӨР ЗАМ ХОЛБОЛТОНД МАНАЙХ МӨНГӨ АЛЬ БОЛОХ ГАРГАХГҮЙ ДИЛЛ ХИЙГЭЭРЭЙ ХЯТАД 1Л ӨДӨР НҮҮРС АВАХГҮЙ ГЭВЭЛ ТЭР МӨНГӨ ХАЙРАН МӨНГӨ БОЛНО. НЭГЭНТ ЭНЭ ЦАГ ХУГАЦАА НД МОНГОЛД ОРОН СУУЦЖУУЛАХ МАШ ӨНДӨР ХЭРЭГЦЭЭ БГАА УТААТ ТҮГЖРЭЛД ШУУД НӨЛӨӨЛӨЛ БГАА ТУЛ МАШ ИХ САНАА ЗОВЖ БНДАА
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.139] 2025/2/12
Гудамжинд 10 алхаад явж байхад л бүлэг хятадуудтай таарах болсон байна билээ. Гэр бүлээрээ ирж суурьшсан хятадууд их болжээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.127] 2025/2/11
Данхын авгай хаанаас юугаараа Англид амьдраад байгааг асуугаадхаач
8 | 0 Хариулах
USAID [79.117.185.238] 2025/2/11
Дэд бүтэц гээд хятадруу салгалаад байгаа нь буудчмаар
4 | 1 Хариулах
USAID [79.117.185.238] 2025/2/11
Нохой хятад эздүүд дээрээ шарвалзаад очно,ард түмнээ болохоор яаж гадаад эздүүдийнхээ даалгавраар хорлох аргаа бодоод ллл!энэ муу онин нүдэлсэн новшийн баас
4 | 0 Хариулах
hun bolgond 50$ [66.181.179.151] 2025/2/11
tgd shuud dagaar orii. end ingej tarchilj bhr
1 | 1 Хариулах
zochin [202.21.104.2] 2025/2/11
БНХАУ руу хийх айлчлал - Гуйлга
5 | 0 Хариулах
зочин [126.116.36.231] 2025/2/11
Хятадаас монголчуудыг яаж шаналган зовоож устгалд оруулах талаарх ээлжит удирдамжаа авахаар явах гэж байгаа юм уу?!?!
9 | 0 Хариулах
Зочин [66.181.181.191] 2025/2/11
Ed nar oligtoi geree xiixgui.
2 | 0 Хариулах
Иргэн [45.117.34.122] 2025/2/11
Хятадад ашигтай Монголд хорлонтой гэрээ батлавдаа!!!!!!!! Бид Хятадын хөгжлийн галт тэргэнд биш Монгол эрх ашиг гэсэн онцлог бүхий галт тэргээр л аялмаар байна
6 | 1 Хариулах
Зочин [103.168.34.214] 2025/2/11
данхыг тоох болуу
7 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/11
Юу гэж тоохов дээ. Дээр Японы нэг намын дарга "энэ одоо ЕС нь юм уу" гэсэн байдалтай харж байсан. Францын ерөнхийлөгч бол бүүр хөмсөг зангидаад ууртай харж бна лээ. Манай Данх бол солонгосын охидууд дундаа л од болж чадсан...бугуйн цагаараа.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.110] 2025/2/11
Данх зайлаарай
5 | 0 Хариулах
Зочин [192.42.116.195] 2025/2/11
гуйлгаас өөр юу байхав дээ гуйлгачид төр удирдахаар төрийг гуйлгачин болгочих юм.
4 | 0 Хариулах