Уншиж байна ...

Цахим орчинд залилуулсан тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

П.Сайнжаргал, IKON.MN
3 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Он гарснаас хойш ердөө ганц сарын хугацаанд цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтэс тэрбум гаруй төгрөгийн хохиролтой 230 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. 

Улмаар 163 иргэний 746 сая төгрөгт барилт хийсэн талаараа мэдээлж, дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

Залилуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шуурхай ажиллагааны хэлтэс нь 24 цагийн хугацаанд цахим залиланд өртсөн иргэдийн мөнгөн хөрөнгийн шинж тэмдгийг тогтоохоор арилжааны есөн банктай хамтран ажиллаж байна.

Он гарсаар 163 иргэний 746 сая төгрөгт барилт хийсэн бөгөөд иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, мөнгөн хөрөнгийг буцаан олгуулах ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байгаа юм. 

Цахим залиланд өртсөн гэдгээ мэдсэн тохиолдолд тус хэлтсийн 51265666 дугаарт мэдэгдэж хамтран ажиллахыг санууллаа. 

ВИДЕО: