Өнгөрсөн өдөр нийслэл хотын Баруун дөрвөн зам, Нэгдүгээр хороолол, Бөхийн өргөө 100 айл, Зайсан, Шархад, Хайлааст, Таван буудал, Налайх, Яармаг, Толгойт, Баянхошуу орчимд хүхэрлэг хий агаарын чанарын стандартаас давсан бол азотын давхар ислийн хий Баруун дөрвөн зам, Нэгдүгээр хороолол, Таван буудал, Шархад, Яармаг, Нисэх, Зурагт, Толгойтод их байжээ.
Харин PM10 тоосонцор 100 айл, Таван буудал, Дамбадаржаа, Хайлаастад, PM2.5 тоосонцор 100 айл, Хайлааст, Таван буудал, Зурагт, Баянхошуу, Дамбадаржаад стандартаас давсан байна.
"Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний 09:30 цагийн байдлаар Нэгдүгээр хороолол, Зурагт, Амгалан, Таван буудалд агаар бага бохирдолтой байгаа бол Толгойт орчмоор улаан түвшинд буюу бохирдолтой байна" гэж Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын агаарын чанарын хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Адъяа-Очир мэдээллээ.
Эрүүл мэндийн байгууллагаас агаар бохирдолтой үед амны хаалт зүүж хэвшихийг зөвлөөд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!