Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

БСБ Мебель ХХК шинэ хоёр салбар нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 11
Сурталчилгаа

Хэрэглэгчдийн хэдийнээ танил БСБ Мебель компани 24 жилийн туршлагаараа худалдан авагчдынхаа сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлсээр байна. Хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр тэдэнд илүү ойрхон хүрч ажиллах нь чухал билээ. Тиймээс оффис болон гэрийн тавилгын шинэ дэлгүүрүүдээ хотын төвд нээсэн байна. Ингэснээр үйлчлүүлэгчид тухтай орчинд найрсаг үйлчилгээ хүртэж, чанартай барааг худалдан авах боломж бүрджээ.

 
 

БСБ Мебель компани 1995 онд анх Сингапурын оффисын ширээ, сандал худалдаалж эхэлсэн билээ. Ийнхүү 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж, тасралтгүй өргөжүүлсээр Wilsin, Artak Design, Masterchair, Aiko, Oasis зэрэг 16 брэндийн орчин үеийн ажлын байрны хэрэгцээг хангахуйц шинэ загварын тавилгыг худалдаалж байна. Ажилтан, менежер, даргын өрөөний болон хурлын ширээ сандал, төмөр шүүгээ зэрэг 1000 гаруй нэр төрлийн оффисын чанартай бараа бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байгаа нь худалдан авагчдын дунд эрэлт ихтэй байдаг юм. БСБ Oффис тавилгын шинэ дэлгүүр ийнхүү 11-р сарын 21-нд нээлтээ хийж, нарны зам дагуу Урбанекийн баруун талд 461 м.кв бүхий талбайд байрлаж байна.

 

Төмөр замын коллежийн чанх урд байрлах BSB Lifestyle гэрийн тавилгын их дэлгүүр 11-р сарын 28-ны өдөр нээгджээ. Тус дэлгүүрт Польшийн алдарт Black Red White, Szynaka meble, Германы алдарт Steinpol, Туркийн классик загварын буйдан, ширээ сандал зэрэг 15 гаруй брэндийн 3000 гаруй нэр төрлийн өндөр чанартай, загварлаг гэрийн тавилгыг худалдаалж байна. БСБ Мебелийн гэрийн тавилга нь эдэлгээ урт, бат бөх чанартайгаас гадна хэлбэр хийцийн өргөн сонголттой байдгаараа онцлог юм.

 
 

Дашрамд дуулгахад шинээр нээгдсэн BSB Lifestyle тавилгын их дэлгүүр, БСБ Оффис мебелийн дэлгүүр нь 12-р сарыг дуустал бүх бараандаа бусад салбаруудаасаа 3 хувиар илүү хямдралтай худалдаа зарлажээ.

 

Ийнхүү их хотын иргэддээ илүү ойрхон үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээж буй БСБ Мебель компанийн хамт олонд худалдан авагчдынх нь зүгээс амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.