Ханш өсөж буй шалтгаан
Долларын ханш яагаад өсөөд байна вэ?— Энэ асуултын хариу нь энгийн. Манай зах зээл дээр доллар ховор бараа болж, ханш нь ѳсч байгаа нь дараах 4 шалтгаантай:
Ханшийг юу шийддэг вэ?
“Ханш гэж юу вэ?”, “Ханш юунаас шалтгаалдаг вэ?” гэдгийг суурь ойлголтоос нь арай дэлгэрэнгүй авч үзье. Ер нь аливаа валютын үнийг бид валютын ханш гэж нэрлэдэг. Жишээ нь, зах зээл дээр “1 доллар = 110 иен, 1 евро =75 рубль, 1 юань = 365 төгрөг” г.м. үнэ тогтдог. Яг л бусад барааны нэгэн адил энэхүү үнэ тухайн валютыг хэр олон хүн авах эсвэл зарахыг хүсч байгаа буюу эрэлт, нийлүүлэлтээс хамаарч өөрчлөгддөг. Хэрэв зах зээл дээр зарагдах хэмжээ нь худалдаж авах хэмжээнээс их бол үнэ буурна. Эсрэгээрээ эрэлт нь нийлүүлэлтээс их бол үнэ ѳсдѳг.
Тэгвэл “Авах, зарах хэмжээ юунаас хамаардаг вэ?” гэдэг асуулт гарч ирнэ.
Зарах хэмжээ буюу нийлүүлэлт дараах 2 зүйлээс шалтгаалдаг: 1. Тухайн эдийн засагт валют хэр их хэмжээтэй байх; 2. Зах зээлд оролцогчдын хүлээлт ямар байх. Өөрөөр хэлбэл, хэрэв Монгол руу орж ирэх валютын урсгал их, зах зээлд оролцогчид валютын ханш унана гэсэн хүлээлттэй байвал зарагдах хэмжээ нь нэмэгдэнэ гэсэн үг. Зах зээлд оролцогчид гэдэг нь банкууд, компаниуд, иргэд г.м байж болно.Жишээ нь экспортын орлого сайжрах, ГШХО нэмэгдэх эсвэл зээл бонд хэлбэрээр валют Монголд орж ирэхэд төгрөгийн ханш хэрхэн өөрчлөгдөж байсныг бид мэднэ.
Харин авах хэмжээ буюу эрэлтэд манай улсаас гарах валютын урсгал нөлөөлнө. Түүнчлэн зах зээлд оролцогчдын хүлээлт ч бас чухал.
Тэгэхээр долларын ханш эрэлт ба нийлүүлэлтээр шийдэгддэг байх нь. Эрэлт, нийлүүлэлтийн хэмжээнд валютын орох, гарах урсгал болон хүлээлт нөлөөлж байна. Эдгээрийн аль нь чухал хүчин зүйл болох вэ гэдэг нь харин цаг үеэс шалтгаална.
Урт хугацааны шийдэл: Өрсөлдөх чадвар
Даяарчлалын энэ үед улс орнууд хоорондоо худалдаа хийх нь ихэсч, төлбөр тооцоондоо валют ашигладаг. Япончуудад iPhone худалдаж авахын тулд доллар хэрэг болдогтой адил Япончууд Тоёота машин үйлдвэрлээд Америкчуудад зараад хэрэгцээт доллараа олчихно. Харин бид яадаг вэ?
Харамсалтай нь, манай орны хувьд уул уурхайгаас ѳѳр валют олох чадвартай салбар цѳѳн хэрнээ ихэнх хэрэглээгээ гаднаас авдаг “импортын” эдийн засагтай. Ялангуяа приус, ланд круйзер зэрэг автомашинуудын импорт 2017 оны 7-р сард 227.8 тэрбум төгрөгт хүрч нэг жилийн дотор 65 орчим тэрбум төгрөг буюу 39.9 хувь өссөн нь гадаад худалдааны тэнцэл буурахад нөлөөлсөн.
Нөгөө талаас зэс, нүүрс г.м. түүхий эдийн үнэ унах тоолонд валютын ханшийн ѳсѳлт санаа зовоосон асуудал болсоор ирсэн. Энэ байдлыг өөрчлөхийг хүсвэл өрсөлдөх чадвартай холбоотой дээр дурдагдсан суурь асуудлуудаа шийдэх шаардлагатай.
Үүний тулд мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын тодохой, тогтвортой бодлоготой болох нь зайлшгүй алхам юм. Эдгээр нь манайд байдаггүй нь дээрх асуудлын суурь шалтгаан болоод байгаа учраас энэхүү бүтцийн реформыг хийх хэрэгтэй байна.
Эх сурвалж: Монголбанк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!