Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг УИХ-ын 40 гишүүн авч үлдлээ

ikon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас, 2018.11.30
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:15 2018/11/30

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн долоон үндэслэлээр Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод 2018 оны 11 дүгээр сарын 19-нд өргөн барьсан юм.

Энэ асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.30/ хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр хэлэлцлээ.

Ингээд Байнгын хорооны санал дүгнэлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад 40 гишүүн дэмжсэнгүй.

Өөрөөр хэлбэл, санал хураалтад 73 гишүүн оролцож 40 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй.

Ингэснээр хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувийн саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжсэн 33, татгалзсан 40 гишүүний нэр:

20:10 2018/11/30

ВИДЕО: 2 /УИХын чуулганы үдээс хойших хуралдаан/

https://www.facebook.com/iKonNews/videos/560376594409227/

ВИДЕО: 1 /УИХын чуулганы үдээс өмнөх хуралдаан/

https://www.facebook.com/iKonNews/videos/574683182971305/

УИХ-ын 53 гишүүн үг хэлж дууссаны дараа 20:06 цагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидэнд хийж хэрэгжүүлсэн зөндөө ажлууд байгаа. Эхэлж байгаа ажлууд ч бий. МАН, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Бүх зүйлииг засаж залруулж чадахгүй байна. Надад цаг хугацаа хэрэгтэй байна. 

Нэгдүгээрт би шударга ёс, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлд, хоёрдугаарт улсын унаж байгаа эдийн засгийн сэргээхийн төлөө ажиллана.

Би үлдсэн ч, үлдээгүй ч УИХ дотор сууж байгаа зарим хүмүүстэй ёс зүйн, хуулийн ч хариуцлага тооцно. Надад хариуцлага тооцох цаг бол байгаа. Хаянхярвааг огцруулсны дараа 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. 27 гишүүн дотор найз нөхдөө бодоод гарын үсэг зурсан хүмүүс байгаа байх. М.Энхболд дарга ажлаа өг. Би намын даргын хувиар хэлж байна. Олон жил дарга хийлээ. Төрийн тэргүүнд хүртэл нэр дэвшлээ. Нөхдийгөө шар махтай нь хатаахаа боль. Одоо УИХ-ын гишүүний ажлаа хий.

Хууль хяналтын байгууллагад ажиллах нөхцөлөөр хангах ёстойг ойлголоо. Тэднийг шударга ажиллуулахын төлөө бүгдээрээ хамтарч ажиллах ёстой. Томоохон хэргүүдийн ард бид хамтдаа гарах ёстой. Улсын өмчийг хууль бусаар авсан хүмүүсээс төр ард түмэн өмчөө буцааж авна. 

Эцэст нь хэлэхэд Засгийн газар тогтсон ч, тогтоогүй ч нөхөр Хүрэлсүх шударга ёсны төлөө ажиллана" гэв.

18:58 2018/11/30

Гишүүдийн хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг хүргэж байна. 

Ц.Нямдорж: ЖДҮ-д холбогдсон гишүүдийг ёс зүйн хувьд уучлахгүй

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2x

З.Нарантуяа: МАН-ын хэрүүл төрийн гацаа болж байна

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2y

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/185253149086692/

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "УИХ-ын хэрүүл хараалыг зарим хүн хараад ичиж байна гэх юм. Би баяртай гэх нь хаашаа ч юм. Гэхдээ ингэх цаг болсон гэж харж байна. 2016 оноос хойш та нарт хэлээд л байгаа. Төр ард түмний нэр барьж бондоос зээл авсан бол УИХ-д орж ирж сууж болохгүй гэж хэлээд хоёр жил эндээ адлуулж суугаа би. 

Үдээс өмнө Ерөнхий сайд их олзуурхууштай юм хэлсэн. Төрийн буглаанаас цухуйж гарч ирж байгаа идээ бээр нь ЖДҮ-тай холбоотой асуудал гэж хэлэв. Ард түмнийг бухимдуулж байгаа учраас улс төрийн ёс зүйн хариуцлага тооцохгүй байж болох уу. Сая ЖДҮ-тэй холбогдсон гишүүд өөрт нь пад ч байхгүй гэж яриад сууж байна. Даруй тэдэнд хариуцлага тооцоод төрийг цэвэр ариун болгох хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "Элдэв-Очир Спирт бал бурам компаниа өгөөрэй гэж хэллээ. Би энэ үндэсний компанийг хөл дээр нь босгосондоо бахархалтай байдаг. Би гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Одоо энэ компанид миний эзэмшдэг нэг ширхэг ч хувьцаа байхгүй. Тиймээс залруулга хийхийг хүсэж байна. 

Мэдээллээ нягтлахгүй ярьснаас үүдэж гишүүдэд итгэх итгэл буурсаар байна. Бидэнд 1996-2000 оны АН-ын алдааг давтаж болохгүй. Би Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байна".

18:25 2018/11/30

М.Энхболд: УИХ муу байж болно. Гэхдээ УИХ-ыг тарааж болохгүй

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2v

УИХ-ын гишүүн Ч.Улаан "УИХ чухал асуудал хэлэлцэж байна. Хэн нь хэн бэ гэдгийг бид бүгдээрээ мэддэг болсон. Төр цэвэрших үйл явц үргэлжилж байна. Би үүнийг буруу муухай зүйл гэж бодохгүй байна. Харин цэвэрлэгээ гэж сүр дууриан болгож ярих нь тохиромжгүй. УИХ төрөө цэвэршүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх гэж байна. Би төрөө олигархаас цэвэрлэхийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл би Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй".

С.Жавхлан: Гуравдугаар ээлжийнхэн цөөвөр чоно шиг өлөлзөөд байж байна. Дахиж өөр ээлж хооллоод яах юм?

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2t

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин "Манайхан их ч уран ярьдаг болж. Засгийн газрыг юу ч хийгээгүй гээд байгаа. Хийсэн юм байгаа л юм даа. Хийх юм ч байгаа. Ерөнхий сайд заримдаа түргэдээд байх юм. Тэгэхдээ юм хийе гэсэн сэтгэлтэй нь ажиглагдаж байна. Улсаа, том эрх ашгаа л бодъё. Одоо хэдүүлээ ажилсан шиг ажиллая. Эвэлвэл эвлэе. Чадахгүй бол дараагийн сонгуульд хэдүүлээ нэр дэвшихээ больё". 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Дотроо 60 тэрбумын хэрэгтэй. ЖДҮ-ийн хэрэг яригдаад хэдэн жараахайгаа хариуцлага тооцож байна гээд явуулчихсан. Ерөнхий сайд "Би ард түмэнтэйгээ, шударга ёсны төлөө, үхэхээс айхгүй" гэх юм. Одоо наад жүжгээ боль. Та 1.3 жил ярьж шоудаж, мөнгийг шуудай шуудайгаар нь пи-арт цацаж байна. Бараг алтан цээжтэй мөнгөн бөгстэй гэж хэлүүлэх нь ээ".

17:39 2018/11/30

Л.Болд: Ерөнхий сайдын амлалтыг сонсоод дэмжье гэж бодлоо

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2q

Я.Содбаатар: Хамгийн их зээлтэй хүмүүс хамгийн чанга дуугарч байна

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2s

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Ард түмнийхээ төлөө цэвэрлэгээ хийе гэдгээ боль, битгий шоу хий гэж ард түмэн хэлж байна.  Шударга бай гэсэн бол шударга л байя л даа. Битгий худлаа ярь л даа. Засгийн газар чинь ЖДҮ-жсэн, нам ЖДҮ-жсэн, намын УЗ нь ЖДҮ-жлээ. Үүндээ хариуцлага тооцъё. Эсвэл бүр тарцгаая бүгдээрээ".

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Би Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрт хэдэн үг хэлэх гэснээ болиод залгилаа. Түүнтэй адил Ерөнхий сайд та зарим үгээ залгиж байгаарай. Энд үүссэн талцал нийгэмд мөн ч айхтар талцал болж байна. Энэ сайны ёр биш. Гишүүдийн ирц, бэлэн цэцэн үг бэлдэж ирснээс харахад энэ эрч хүчээ гурван сая иргэнээ сайхан амьдруулахад зарцуулвал ямар сайхан үр дүнд хүрэх бол оо".

Ж.Ганбаатар: Засгийн газар уналаа гээд хэн ч хожихгүй, ард түмэнд ямар ч ашиггүй

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2q

16:01 2018/11/30

М.Билэгт: Монгол Улс нүүрсээ зарж байгаа нь наймаа биш гэж үү?

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2f

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр асуудал яаж ч шийдэгдсэн УИХ-ын дарга та өргөдлөө өгөөрэй

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2h

Н.Номтойбаяр: Ерөнхий сайдаа шүүх дээр уулзъя

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2j

Ц.Гарамжав: Дубайн гэрээг хийхэд Ж.Эрдэнэбат та байсан. Яагаад аварч болоогүй юм бэ?

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2k

Д.Хаянхярваа: Би хөдөөний хүн учраас хүрээний юмыг сайн мэдэхгүй байна. Би 30 гэр бүлийн нэг мөн үү?

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2l

УИХ-ын гишүүн Д.Ганболд: УИХ гэдэг нь иргэдээс сонгогдсон төлөөллийн байгууллага. Гол үндсэн үүрэг нь иргэдээ ая тухтай байлгах шүү дээ. Засгийн газар огцрох асуудлын цаана иргэдийн амьдралын нөхцөл ямар байна, цалин, өргөн хэрэглээний барааны үнэ өсчихлөө эдгээрийг ярьж байгаа хүн алга. Валютын ханш нь иргэн өрх бүрт нөлөөлдөг зүйл.

Өмнөх Засгийн газрыг огцруулж байхад би эсэргүүцэж байсан. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэж хэлж л байсан. Ингээд Засгаа унагаагаад шинэ Засгийн газар байгуулсан. Гэтэл нөгөө Эрдэнэтийн асуудал, Оюутолгой гээд олон асуудал орхигдоод байж л байна.

2016 онд би сахилга хариуцлагаа дээшлүүл гэсэн. Гэтэл сахилга хариуцлага юу болсон. Бас энэ ЖДҮ.  Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий. Тэгэхээр авсан нөхдүүд нь ёс зүйн хариуцлагаа эхлээд үүрэх ёстой. Дараагаар нь хуулийн хариуцлага яригдана. Сахилга, хариуцлага хаана өндөр байна, тэнд шударга ёс өөрөө тогтдог.

У.Хүрэлсүх: Нам дамжсан бүлэглэлийг нураахын төлөө чанга дуугарч байна

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2d

15:43 2018/11/30

Гэрэл зургийг mpa.mn

Ё.Баатарбилэг: Манай ерөнхий сайд У.Хүрэлсүх хүнд жингийн коммунист юм уу гэж харагдаж байна. Намаа хоёр хуваачихлаа. 2020 онд сонгуулийн өмнө нэг хүнийг тойрон хүрээлсэн авторитар улс шинэ манан үүсчихсэн мэт айдас төрлөө.

А.Ундраа: Хувийн хөрөнгөнд дарангуйллын шинж чанараар хандах нь зүй бус

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2a

Д.Оюунхорол: Биднийг шударга ёсны төлөө ярьсаны хариуд МАН-аас хөөх талаар Хяналтын хороо хуралдуулж байгааг гайхаж байна

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/1g2c

15:31 2018/11/30

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Өнөөдөр төрд үүсээд байгаа нөхцөл байдал 26, 27 жилийн бугшсан асуудал. Хоёр нам ээлжилж төр барьдаг. Үүн дээр нь гуравдагч этгээд тоглолт хийдэг. УИХ-ын дээр бизнес бүлэглэлүүд байдаг нь маш олон жил оршин тогтносон. 

Эцэс сүүлдээ төрийн албыг арилжаалсан. Төрийн албыг арилжаалсан 60 тэрбумыг батлах нь тийм хэцүү биш. Энэ яагаад батлагддаггүй юм бэ. 

Миний хувьд Ерөнхий сайд Хүрэлсүхийг ажлаа үргэлжлүүлж хийхийг хүсэж байна. Бид сонгогчоо сонсож, тэдний захиалгыг биелүүлэх ёстой. Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа энэ үйлдлийг цэвэр эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн үйлдэл гэж харж байна. Миний хувьд Ерөнхий сайд хариуцлагын ажлыг хийнэ гэдэгт итгэж байгаа. 

Эцэс сүүлдээ үндэсний эрх ашигт нөлөөлөхүйц зүйлийг хэлж ярьдаг болсон байна. Монголын парламентын тэргүүн Монгол Улсыг гадаадад төлөөлөх хүн. Өнөөдөр өөрчлөлт шинэчлэлийн салхи боссон, шуурга болсон өдөр байгаасай гэж би хүсэж байна" гэлээ. 

15:06 2018/11/30

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг шийднэ.

Үдээс өмнөх хуралдааны мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.

Гишүүд үг хэлж, асуулт асууж эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг "Өнгөрсөн УИХ-ыг маш сайн санаж байна. Бид Сайханбилэгийн Засгийн газрыг Дубайн гэрээг зурлаа гэж огцруулах гэж байсан. Тухайн үед та Шадар сайд байсан. Өнөөгийн болж бүтэхгүй байгаа энэ гэрээг байгуулахад дэргэд нь байсан та яагаад таслан зогсоогоогүй юм бэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би Дубайн гэрээний эсрэг байсан. Намын бүлэг дээр түүнийгээ хэлсэн. Тухайн үед хийх ёстой ажлаа хийсэн. Би тэгээд огцорч байсан".

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Өнөөдрийн ярьж байгаа зүйл алийгаа алдсан байна. Ерөнхий сайдын үдээс өмнө ярьсан зүйлсээс нэг зүйлийг ойлгохгүй л байна. 2016 оны сонгуульд орохдоо би дундаж давхаргыг бий болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. ЖДҮ бол жинхэнэ ард түмэнд хүрэх ёстой байсан. Тэдэнд очих ёстой байсан мөнгийг бид өөрсдөө хуссан. Намаараа нийлж хууль бус юм хийдэг хусдаг байдал ил гарч ирж байна. Эдийн засаг муу байна гэхэд биш хууль бус зүйлд ард түмэн бухимдаж байна. Ерөнхий сайд шударгын асуудал ярьж байгаа. Ингэхийн тулд ЖДҮ-жсэн засагтаа хариуцлага тооцмоор байна. Өнөөдрийн хариуцлагын алхмаа Ерөнхий сайд хийгээсэй гэж хүсэж байна" гэв.