Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр асуудал яаж ч шийдэгдсэн УИХ-ын дарга та өргөдлөө өгөөрэй

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-аар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж дуусаад одоо саналаа хэлж байна.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Монголын 28 жилийн түүхтэй төрийн Засгийн газар дунджаар 20 сарын настай байна. Энэ тогтворгүй байдлыг өөрчлөх болсон. Энэ УИХ-д анх удаа сонгогдож  орж ирсэн 41 гишүүн байна. 

Энэ танхим улс орны хөгжил биш хэрүүл тэмцэл хийдэг газар боллоо. Хэрүүлийн бузар шингэчихсэн юм уу хаашаа юм. 

Төрийн гурван өндөрлөг ҮАБ-ын зөвлөлийн гишүүд өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын эсрэг байгаа юм шиг харагдаж байна" гэв. 

УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол "Би өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг хараад эмгэнэж байна. Ичиж байна. Ерөнхий сайд өөрийг нь огцруулахаар оруулж ирсэн 27 гишүүнийг муухай, баба гээд байгаа. Таны Засгийн газрын үед шударга ёсны хонгил чинь биежиж, зузаарч байгааг ухаараач ээ. 

Их цэвэрлэгээ хийнэ гээд бизнес эрхлэгчид рүү дайрч байгааг гайхаж байна. Ерөнхий сайд та хувийн хэвшлийн эрхийг хуулиас унших хэрэгтэй. Томоохон ААН-үүдээ олигарх гэж цоллохоо боль" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр Монгол төрийн систем хууль хяналтын байгууллага Ц.Элбэгдоржийн үүсгэсэн, Бадамжунай, М.Энхболд нарын оролцоотой бүлэглэлийн гарт байгааг бүгд мэднэ. МАНАН-гийн бүлэглэлийн сүүлчийн бүлэглэл бол М.Энхболд.

Өнөөдөр Монгол төрийг бүлэглэл удирдаж байна. Уг нь эхлээд намын УЗ дээр УИХ-ын даргыг огцруулах асуудал яригдсан. Гэтэл дэвэргээд өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байна. Өнөөдөр асуудал яаж ч шийдэгдсэн бай УИХ-ын дарга та өргөдлөө өгөөрэй.

М.Энхболд даргаа танд Монгол Улсын парламентыг удирдах эрх байхгүй. Та өргөдлөө өг" гэлээ.  

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.