ФОТО: У.Хүрэлсүхийг "унагах" эсэхийг шийдэх 73 гишүүн
УИХ-ын 75 гишүүнээс 73 нь өнөөдөр хуралдаа иржээ. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Хуралдаа ирээгүй хоёр гишүүн:
- Б.Батзориг
- Г.Мөнхцэцэг.
Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдан явууллаа.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр энэ удаагийн чуулганыг удирдахаас татгалзаж УИХ-ын дэд даргаар удирдуулахаар болсон юм. Харин тэрбээр чуулганы танхимд сууж хуралдаа оролцжээ.
Үдээс хойших хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах уу, үгүй юу гэдгийг эцэслэн шийднэ.
УИХ-ын чуулганы танхимаас хийсэн фото сурвалжилга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

