Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

З.Нарантуяа: МАН-ын хэрүүл төрийн гацаа болж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар гишүүд саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Жил гаруйн өмнө томилж байсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд сууж байна.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн дунд өрнөсөн та бүхний ярианаас нэг зүлийг олж харлаа. МАН-ын нөхдөд нэг зүйл хэлье. Та бүхэн нэг завин дээр сууж байгаа. Энэ ЗГ-ыг огцруулсан ч гэсэн дахиад л танай ЗГ бий болно. Тулхтай нам гэдэг нүүрний ард маш олон хууль бус үйлдэл хийдэг нь харагдлаа.

Танай нам Монгол төрийг гацааж байна. Хоёр долоо хоногийн хугацаанд УИХ-н нэг ч ажлын хэсэг хуралдсангүй. Ингэж гацаасныхаа төлөө Ерөнхий сайд МАН-ын дарга та одоо энэ танхимын индэр дээр гараад ард түмнээсээ уучлал хүсээч гэж хэлмээр байна.

МАН-ын намын ахмад, олон удаа сонгогдсон гишүүд та бүхэн залуу гишүүдээ урдаа гаргаж зодолдуулаад ард нь хараад суух юм. Энэ явцдаа хуулийн байгууллагуудын нэр хүндийг унагаж байна.

Ерөнхий сайд шударга ёсны төлөө тэмцэнэ гэдэг нь зөв. Шударга ёсны төлөө тэмцэхэд таны эрх мэдэл дутаагүй байх. ТЕГ, ЦЕГ таны мэдэлд байна. 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсогол хийе гэхэд одоо шударга ёс ярьж байгаа гишүүд яагаад гарын үсэг зураагүй юм бэ" гэлээ. 

 

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.