Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: ЖДҮ-д холбогдсон гишүүдийг ёс зүйн хувьд уучлахгүй

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Гишүүдийн хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж "ЖДҮ-д холбогдсон гишүүдийг ёс зүйн хувьд уучлахгүй. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ыг тараана гээд улс төрийн тогтворгүй байдлыг үүсгээд байгаа. Энд нэг аюултай нь Элбэгдорж гэдэг хүн яригдаад л байна. 

Энэ ЖДҮ-ийн асуудал дээр жилийн өмнө хэрэг нээсэн гэж байгаа юм. Албан тушаалын асуудал яригдаад ирэхээр тагнуул дээр байгаа далд материалууд гарч ирж байна".

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Энэ нийгмийг бүтээхэд Ерөнхий сайд өөрөө оролцсон. Нийгэм болохгүй бүтэхгүй байгаа бол оролцсон хүн нь Ерөнхий сайд та мөн". 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Би нэг зүйлийг тодруулж хэлье. МАН төрийн эрх барьж, Монгол төрийн ачааг нуруундаа үүрч яваа. Нам гэдэг бол хэдэн зуун мянган хүний хамтын шийдвэр гаргадаг итгэл үнэмшлийн нэгдэл. Нам дотор дотоод ардчилал, шүүмжлэл байх ёстой. Алдааг нь хэлсний төлөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намаас хөөнө гэж болохгүй. 

Өнөөдөр ийм шившгийн хөндийн түүх бүтээж байгаа бол УИХ-ыг тараах асуудлыг үргэлжлүүлнэ. Ард түмэн дээрээ очиж дүнгээ тавиулья" гэлээ. 

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.