Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: УИХ муу байж болно. Гэхдээ УИХ-ыг тарааж болохгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар гишүүд саналаа хэлж байна.

УИХ-ын дарга М.Энхболд "Засгийн газрыг УИХ томилсон. Засгийн газар УИХ-ын үүргийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Засгийн газрын тэргүүн УИХ-ын үйл ажиллагаа явуулах эсэхийг ярина гэж байна. Улс эх орны тулгамдсан асуудлыг ярина гэхээр хариуцсан сайд орж ирэхгүй 3 долоо хоног гацааж байна. Байнгын хороо хуралдана гэхээр Засгийн газрын гишүүд ирц бүрэлдүүлэхгүй зохион байгуулалт хийгээд байна. 

Энэ мэт байдлаас болоод УИХ-ын нэр хүнд унаж байна. УИХ муу байж болно. Гэхдээ УИХ-ыг тарааж болохгүй. Гишүүд муу байж болно. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Мөн гишүүдийг хот хөдөөгийн, бизнестэй, бизнесгүй эрүүл өвчтэйгөөр нь хэлж болохгүй. 

Ор үндэсгүй зүйлээр олон нийтийг буруу зөрүү ойлголтод хүргэдэг зүйлээ болимоор байна. Би тэр ЖДҮХС-гийн зээлийг дансанд чинь аваачиж хийгээгүй. Би хууль хяналтын байгууллагыг дарамтлаад байдаг хүн биш" гэв.

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.