Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жавхлан: Гуравдугаар ээлжийнхэн цөөвөр чоно шиг өлөлзөөд байж байна. Дахиж өөр ээлж хооллоод яах юм?

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүдийн үгийг дамжуулсаар байна. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан "Би маш олон удаа хэлсэн. Нохой хуцах чинээ тоогоогүй шүү. Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг болов оо. Би бие даагч хүн. Та нарын хэрүүл надад ямар хамаатай юм.

Ямар их гүтгэлэг явсан бэ. Сонгогдох болохоороо үнсэлдээд л, энд орж ирэхээрээ алалцаад л. Үнэхээр миний ойлгож байгаагаар 3 дугаар ээлж хоолонд ормоор байх шиг байна. Манай тойргийнхон хэлсэн төр тогтвортой байх ёстой шүү гэж.

Тогтвортой байсан нь дээр байх өө. Гуравдугаар ээлжийнхэн цөөвөр чоно шиг өлөлзөөд. Ерөнхий сайдад хэлэхэд Жавхлан ингэлээ гээд Засгийн газрын толгойг илэхгүй. Та нарыг зүгээр хөөж явуулахгүй. Байлгаж байгаад хариуцлагыг чинь хүлээлгэнэ. За ер нь бол та нарыг байлгаж байгаад хариуцлагыг тооцсон нь дээр байх. Дахиж өөр ээлж хооллоод яах юм. 

ЖДҮХС-гаас 3, 5 сая төгрөгийн зээл хүсэж байгаа олон хүн байна. Та нар ажлын байраа нэмэгдүүл. Би тойргуудаар явж шалгана шүү. Бөхийн өргөөг онгойлгооч та нар. Би сонгогчдоо олноор нь цуглуулаад уулзаж чадахгүй байна. Өнөө орой та нарыг яаж эвлэлддэгийг харъя. Монгол төрийг битгий доромжлоод байгаарай" гэлээ.

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.