Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Хамгийн их зээлтэй хүмүүс хамгийн чанга дуугарч байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гишүүдийн хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Хохиролгүй юм гэж байхгүй. Бага хохиролтой байхын тухай л асуудал байна. Засаг нь тогтвортой байгаад хариуцлагаа тооцоод явбал дээр байх" гэв. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Надад сүүлийн хэд хоногт хэлэх үг олдохоо болилоо. Ардчилал бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл. 

Одоо өөрсдийгөө, ард түмнээ нэг харцгаа. Юу болчихов оо. Бид төрөө дээдэлж чадахгүй, бие биенээ хүндэтгэж чадахгүй байна. Хэн нэгнээ гүтгэн доромжилж байгааг хараад миний нүд хорсож байна. 

УИХ тарахаар болвол би хамгийн түрүүн тараахыг дэмжинэ. Ард түмнээ зовоохоо больё л доо. 76-уулаа хулгайч болчихоод бие биенээ шүүгээд сууж бай гэж ард түмэн биднийг сонгоогүй" 

УИХ-ын гишүүн Н.Учрал "Сангуудын үйл ажиллагааг шалгаад явж байгаад баяртай байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес хийгээд баялаг бүтээж байгаа хүмүүсийг харлуулахгүй байхыг хүсэж байна. Учрал аавдаа зээл хөөцөлдөөд л явж байна гэж юу байх вэ дээ. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тойрогтоо очоод ажиллаж байхад иргэдэд шударга ёсны хүсэмжлэл байна. Нийгэмд улстөрчдийг үзэн ядах хандлага байна. Ах нараа одоо жаахан ухаантай, эв нэгдэлтэй байцгаая аа" гэлээ. 

УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар "Гишүүний бүрэн эрх бол сонгогчдын эрхийн асуудал учраас би саналаа өгнө. ЗТХ-ийн сайдын хувьд би алдаа гаргаагүй. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээнэ. Би 20 жил төрд явахдаа хээл хахууль авч, уул ус ухаж яваагүй. Энэ 76 дотор үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс, бондоос зээлтэй хүмүүс байгаа. Бүгдээрээ зээлээ төлцгөө. Худлаа шударгын дүрд тоглоод байх юм. Хамгийн их зээлтэй хүмүүс хамгийн чанга дуугарч байна. Би хоёр сар хангалттай хусууллаа. Ямар их мөнгөтэй юм. Одоо үүнийгээ больчихож болдоггүй юм уу" гэв. 

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.