Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунхорол: Биднийг шударга ёс ярьсаны төлөө МАН-аас хөөх талаар Хяналтын хороо хуралдуулж байгаад гайхаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үг хэлж буй гишүүдийн саналыг дамжуулсаар байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Монгол Улсын их хуралд таван удаа өрсөлдөж, дөрвөн удаа суудал авч, 20 орчим жил төрд зүтгэж байна. 

Өнөөдөр шиг УИХ талцан хуваагдаж байсан түүхийг мэдэхгүй юм. 2012 онд Хүрэлсүх бид хоёр нэг ангид анх сонгогдож, ардчиллыг хамгаалж, үр дүн нь ч гарсан гэж би боддог.

Өнгөрсөн хугацаанд 15 Засгийн газар солигдож байсан. Энэ нь Үндсэн хуулийн гажгаас үүдэлтэй. Харамсалтай нь 28 жилийн хугацаанд УИХ-аас шударга ёсны хариуцлагын хүсэлт тавихад гишүүдтэй хариуцлага ярьдаг Засгийн газар үзээгүй. 

Биднийг шударга ёсны төлөө ярьсаны хариуд МАН-аас хөөх талаар Хяналтын хороо хуралдуулж байгаад гайхаж байна. 

Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, 76 гишүүн сонгогдсон. Бид шударга бус зүйлд хэлтийнэ гэж тангараг өргөөгүй. Тийм учраас Хүрэлсүх та энэ бусармаг явдлаа зогсоо. Гарын үсэг зурсан 27 гишүүнийг олигархи гэж 30 гэр бүлийн төлөөлөл гэх боллоо.

Эмэгтэй улстөрчдийн нэр хүндэд халдахаа зогсоохгүй юм уу. Та төрөөс төрсөн тэрбумтнуудаа ялгаж салгаарай. Нэг ТҮЦ ч ажиллуулж үзээгүй төрөөс төрсөн тэрбумтнууд байгаа. Шударга ёсны дуу хоолой болсон бидэнд хатуурхаж, 65 суудалтай намаа хагалж хуваалаа. Энэ хүмүүс бие биенийхээ нүүр рүү хараад үг хэлэх боломжгүй үлдэж байна" гэв. 

 

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.