Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Би хөдөөний хүн учраас хүрээний юмыг сайн мэдэхгүй байна. Би 30 гэр бүлийн нэг мөн үү?

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гишүүдийн хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа  "Ерөнхий сайдыг огцруулах долоон үндэслэлийн нэг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар.

Хотгор шанагын асуудалд би харамсаад байдаг юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг 30 гэр бүлийн нэг гээд Ерөнхийлөгч хориг тавьж байхад улсын язгуур эрх ашгийг бодохгүй Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч гэдэг байдлаар хандсанд харамсдаг. Ашигт малтмалын лицензийг дамлаж гаднын компанид зарсан хүн сайд байх нь шударга бус гэж боддог" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Энэ олигархиуд гээд байгаа хүмүүс чинь ямар технологийг Монголд оруулж байна, хэчнээн хүнийг ажилтай, орлоготой байлгаж байна гэдгийг та мэдэх үү, Ерөнхий сайд аа. Шинэ цаг үетэй нь холбож харж чадахгүй байгаад харамсаж байна. 30 гэр бүл гээд манай Ерөнхийлөгч яриад байсан. Харин сүүлд Ерөнхий сайд ярьдаг боллоо. Энэ 30 гэр бүлийн тоонд би орсон уу. Орсон бол би баяртай байна.  Одоо эдгээрийгээ сайхан нэрлээд өг. Битгий ийм битүү юм яриад бай. Ил тод бай. Би хөдөөний хүн учраас хүрээний юмыг сайн мэдэхгүй байна" гэв.

УИХ, Засгийн газрын гишүүн Н.Цэрэнбат "Өнөөдөр бид Монгол даяар бие биенээ үзэн ядаж талцан хуваагдаж байна. Бидний 20 гаруй жил барууны кино үзэж мөрөөдсөн амьдрал биеллээ олохгүй байна. Өнгөрсөн жилүүдэд гарсан дуулиант хэргүүдийн ард цэг тавьж чадаагүй. Бид социалист системийн хангамж дээр суурилсан капиталист амьдралыг хүсээд байгаа юм. Яриад байгаа шударга ёс, зарчмыг үйлдэл болгон дээр нь шийдээгүй учраас нийгэм талцалд хүрлээ. 
Монголын ард түмэн дунд анх удаа сонгогдсон 41 гишүүнийг муухай харагдуулах ажиллагаа явагдсан" гэсэн бол  УИХ-ын гишүүн А.Ундраа "Жижиг дунд үйлдвэр гэдэг үг ЖДҮ гэдэг сөрөг утгатай болж байгаад би санаа зовж байна. ЖДҮХС-аас 950 саяар нь нэг компанид өгсөн зээлийг есөн жижиг дунд үйлдвэрт өгсөн бол ямар хэрэгтэй байсан юм бэ гэдгийг харж байна" гэлээ. 


ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ЭНД ДАРЖ ШУУД ҮЗНЭ ҮҮ.