2019/09/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Улс тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан цэрэг, цагдаагийн албан хаагчдад шагнал гардуулав

ikon.mn
2018 оны 11 сарын 24
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласан 94 жилийн ойг тохиолдуулан Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагч нарт Хууль зүй, дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа нийслэлийн Цагдаагийн газрын хурлын танхимд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд алба хаагчдын төлөөлөл, тэдний гэр бүл, үр хүүхдүүд баяр хүргэж оролцсон юм.

Энэхүү түүхт ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Төгс-ухаан, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөнийн хяналтын  хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм нарын зэрэг 15 алба хаагчийг Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн  ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Шинэбаатар,  Мөрдөн байцаах албаны  ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Я.Наранбат, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч С.Эрдэнэбилэг нарын 29 алба хаагчийг “Цагдаагийн алдар” тэмдгээр тус тус шагналаа.  

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анхбаяр, Замын цагдаагийн албаны  Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн  эрүүгийн ахлах мөрдөгч,  цагдаагийн хошууч Т.Эрдэнэлхагва, “Сүлд” чуулгын хөгжимчин, цагдаагийн ахлах ахлагч С.Төгс нарын зэрэг  32 алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн яамнын “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнасан юм.

“Цагдаагийн хурандаа” цолыг Санхүү аж ахуйн албаны  Хангалт, үйлчилгээний төвийн  Барилга, байгууламжийн  хяналтын тасгийн дарга Р.Төмөрбаатар, зэрэг дэв дээгүүр  “Цагдаагийн дэд хурандаа” цолоор Цагдаагийн ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн жижүүрийн ахлах офицер, Ш.Энхтөр, Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын  хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Нарантуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Ч.Баярсайхан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн С.Болормаа нарт олголоо.

Зэрэг дэв дээгүүр “Цагдаагийн хошууч” цолоор Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн замын хяналтын зохицуулагч Л.Ундармаа,  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Чулуунбаатар,  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад  Ө.Батбаяр, хугацааны өмнө “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор “Сүлд” чуулгын гоцлол дуучи, Ц.Амарболд нарт тус тус олгосон юм.

Цагдаа, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав:

“1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар анхны Үндсэн хуулийг баталж, “Бүх Монгол Улсыг үүнээс хойш  Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард улс” гэж зарласнаас  эдүгээр 94 жилтэйгээ золгож байна. Монголчууд бид Улс тунхагласны баярыг хотол олноороо тэмдэглэдэг бөгөөд энэхүү баярыг тохиолдуулан  цэрэг, цагдаагийн цол шагналаа гардуулсаар ирсэн түүхэн уламжлалтай билээ. Өргөсөн тангарагтаа үнэнч  байж,  хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн  байгууллагын алба хаагчдад цол олгож шагнал гардууллаа. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг  өндрөөр үнэлж, 103 алба хаагч Хууль Зүй дотоод хэргийн яамны, 207 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнагдлаа. Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн 37 алба хаагч хугацааны цол шагнагдсаны дотор дөрвөн алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж цол мөрдсөө гардан авлаа. Цагдаа дотоодын  цэргийн байгууллагын алба хаагч бүр ус, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон ар гэр бүлд нь Улс тунхагласны баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе” гэж хэллээ.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

x