ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Сувдан Сондор-9” Дарьгангын түүхэн үүцийг задаллаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

“Сувдан сондор-9” соёл, эрдэм шинжилгээний аялалын хүрээнд "Дарьгангын түүх соёл, байгаль экологи" нэртэй үзэсгэлэнг өнөөдөр Үндэсний түүхийн музейд нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Дарьгангын нутгаас олдсон үзмэрүүдийн гэрэл зураг, археологийн олдвор, шинээр олдсон түүх соёлын сонирхолтой мэдээллүүдийг дэлгэсэн байв.

Тухайлбал, тус нутгаас олдсон хүрэл зоос, чулаан зэвсэг, шавар ваар, хүрэл эдлэлийг нийтийн хүртээл болгожээ. Өөрөөр хэлбэл, Дарьганга нутгийн түүхэн үүцийг задалж олонд хүргэсэн нь энэ юм.

“Сувдан сондор-9” соёл, эрдэм шинжилгээний аялалыг Монголын Соёл яруу найргийн академи санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймагт хийсэн аялалынхаа олдвороор үзэсгэлэн гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг