2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-20°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°
02:00
S32
-20°

ХАРАХ ӨНЦӨГ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 8
Сурталчилгаа

Өглөөний 8 цаг 35 минут. Сүхбаатарын талбайгаас номын сан орох уулзварлуу эргэх гэж зогсоно. Миний таамгаар яг энэ байрандаа 15 минут ямар ч хөдөлгөөнгүй зогссон байна. Юу хийх вэ?... Хажуу машин руу харлаа, охиноо хажуудаа суулгасан эмэгтэй их л чухал зүйлийг аминчлан захиж байгаа харагдав. Нөгөө талын машинд бага зэрэг ааг омогтой гэмээр залуу байн байн сигналаа дарж цагдаагийн анхаарлыг татна. Миний хувьд ФМ 88.3-ийг сонссон шигээ хүмүүсийн юу хийж байгааг ажиглаж байна. Ажилдаа явах зам минь ийм, дийлэнх өглөө энэ дүр зураг давтагдана. Яг энэ нөхцөл байдал өглөө ч, ажил тарах үед ч дахин давтагдахыг мэдсээр байж би дахиад л юу хийх вэ? гэж боддог.

Дотроо энэ замын түгжрэлийг харааж, хэний буруу болохыг тогтоох гэж хичээнэ. Замын мөнгө идсэн улс төрчид үү?, аль нэг намын буруу юу?, цагийн менежментгүй ажил, сургуульдаа тулгаж гардаг Монголчуудын буруу юу? Ер нь энэ дэд бүтцийг анхнаасаа энэ дэд бүтцийг нь хэн хийдэг байна аа???... Гэхдээ юу гээч, хүний амьдралд өөрчлөх боломжтой эсвэл хичнээн хичээсэн ч өөрчлөх боломжгүй зүйлс гэж байдаг. Жишээ нь энэ замын түгжрэлийг би бууруулья гэж хичнээн бодоод хичээсэн ч шууд байхгүй болгож чадахгүй шүү дээ, тэгвэл олон улсад энэ асуудлыг яаж шийдсэн бол… Утсаа гаргаад Гүүгл ахаас асуулаа. Нью Йорк хот бол замын түгжрэлийн тод жишээ аж, бүр дэлхийн хамгийн алдартай бөглөрсөн машины цуваа энэ хотод хэд хэдэн удаа болж.

Тэгвэл ард түмэн нь уурлаж байгаагүй гэж үү? Мэдээж яг л бидэн шиг хүмүүс шүү дээ, яарна, стрессдэж бухимдана. Гэхдээ тэд энэ асуудлыг биднээс арай өөрөөр шийджээ. Хэд хэдэн нэмэлт гудамж гүүр бариснаас гадна, хамгийн сонирхолтой нь тэд ая тухтай түгжирч эхэлсэн байна. Гэр бүлээрээ ихэнх цагийг өнгөрөөж байгаа газар нь тул тэд машинаа хоёр дахь гэрээ болгож гэр шигээ тохь тухтай болгохоор шийджээ. Түгжирч байхдаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцдаг, түгжирч байхдаа сендвичээ бэлдээд хувааж иддэг, түгжирч байхдаа хүүхдийнхээ цээжилсэн шүлгийг шалгадаг.

Харах өнцөг чухал байгаа биз?

Тэгвэл бид стрессдэж эд эсээ үхүүлж байхын оронд юу хийж болох вэ?

Биднийг хамгийн ихээр бухимдуулдаг 5 нөхцөл байдалд хэрхэн харах өнцгөө өөрчлөх тухай бодоод таны амьдралыг илүү амархан болгох 5 аргыг санал болгож байна.

  1. Утаа

Шинэ жилийн баяр болохыг хүлээн догдолдогч утаа гэхээс хамгийн их айдаг улирал ирж байна. Дэлхийн хамгийн бохир хотын жагсаалтын 8-д оржээ л гэнэ... Харах өнцөгөө өөрчлөөд үзье, ядаж дотроосоо эрүүл байхыг хичээе. Хамгийн эхлээд утаанаас хамгаалах маск зүүж, цагаан идээ, жимс хэрэглэхийг хичээрэй.

  1. Өвчин

Хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлсэн тухай нийтлэл уншлаа. Бид яаж амьдрах ёстой юм бэ? Өдрийн бараг л 10 цаг ажилладаг бидэнд эрүүл амьдрах зав хэр байна вэ? Цайны цагаараа та байнга гадуур хооллодог уу? Тэгвэл гэрээсээ хоол авчрахаас эхэлье, санхүүд ч хэмнэлттэй шүү дээ. Лифтээр явахын оронд алхах гээд үзье.

  1. Дэлгүүр хэсэх, найдваргүй бараа бүтээгдэхүүн

Дэлгүүрээс шинэ хүнсээ авмаар байдаг, орой найзын төрсөн өдөртэй, юу авч өгөх вэ? Дэлгүүр орно, юу авахаа бодно, үзнэ, бэлгээ боолгоод найзындаа очно. Миний өдөр хүрэхгүй нь ээ? Тэгвэл www.arag.mn –рүү та нэг ороод үзээч, хүнсний бүтээгдэхүүнүүд нь бүгд шинэ, олон төрлийн сонголт, ёстой хэрэгтэй гэсэн бүгд байдаг, ганц товч дарж захиалаад хүргүүлж авах ч боломжтой.

  1. Банкны оочир

Том асуудал... Байр, тог, утасныхаа мөнгөө төлөх, хүнлүү мөнгө шилжүүлэх... Гэхдээ эдгээр нь одоо асуудал биш болсныг та мэдэх үү? Заавал бусдын дансыг асууж, хүлээж байхын оронд фейсбүүк, утасны дугаар, и-мэйлээр нь ганц товч дараад л шилжүүлэг хийдэг, утасныхаа төлбөрийг төлөхдөө эсвэл нэгж авахад, бүх 1072 хувьцааны дансаа нээлгэхэд ганц товч дарах боломжийг олгосон SocialPay гээд аппликейшн байна. /Татаж авах/

  1. Машины түгжрэл

ТҮГЖРЭЛД ТУХЛА, өөрийгөө хөгжүүлэх цагийг бүтээ. Сонсдог ном цуглуул. Зөвхөн Монгол ном гэлтгүй гадаад хэл дээрх номыг сонсож, эсвэл BBC-ийн мэдээг сонсоход л таны сонсох чадварт эрс өөрчлөлт гарна, үнэн шүү. Хэлээ сайжруулахаас гадна мэдлэгээ тэлэх цаг болгон ашиглах боломжтой. Мөн ажлын гүйцэтгэлээ бодон нягталж, энэ долоо хоногтоо хийх ёстой ажлын төлөвлөгөө гээд ерөнхийгөөс нарийвчилсан хуваарийг гаргах боломжтой. Үүнээс гадна түгжрэл танд өөртэйгөө ярилцах үнэт мөчийг олгоно. Ганцаараа байх хугацааг өөртөө гаргаснаар сэтгэл зүйн байдлаа хянах, ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөө томоор харах боломжийг олгодог байна. Тэгэхээр бас түгжрэл тийм ч муу зүйл биш байгаа биз?

                                                                                              

Дээрх зөвлөгөө, аргууд нь танд амархан сонсогдож, хаа нэгтээ сонссон санагдаж байж магадгүй. Гэхдээ,

ТА ХЭРЭГЖҮҮЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ ОРОЛДОЖ ҮЗСЭН ҮҮ?

 

 

 

x