Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн олон талт сэтгэхүйн онцлогт тохируулан Англи хэл сургах шинэ арга зүй, технологийг нэвтрүүллээ

ikon.mn
2018 оны 11 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Бид техник технологийн хурдацтай хөгжил, хэт их мэдээллийг эрин зуунд асар завгүй амьдарсаар ном уншихад цаг зав гаргадаг хүн, хүүхдүүд улам ховор болсоор байна. Харин бид үр хүүхдүүдээ гар утас, интернетээс хэсэгхэн ч болов хол байлгаж цагийг нь үр бүтээл дүүрэн өнгөрүүлж, номтой нөхөрлүүлэхийг үргэлж хүсдэг. Хүн бүр хүүхдүүддээ зориулсан номын санг байгуулж өгөх боломж байхгүй хэдий ч тэднийг өөрсдөө номыг дурлан уншдаг, цаашлаад “Амьдралынхаа зөв дадал зуршил” болгох хүртэл эцэг эхчүүд, томчууд бид хэрхэн дэмжлэг үзүүлж болох вэ гэсэн асуудлаар бид Америкийн RENAISSANCE компаний AR reading уншлагын хөтөлбөрийг Монголдоо анх удаа албан ёсоор хэрэгжүүлж эхлээд буй Q Education Group -ийн сургалт, үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Хүүхэд бүр өөр өөрсдийн онцлогтой, тэдгээр онцлогийг таньж мэдсэнээр бид илүү үр дүнтэй, сонирхолтой сургалтын арга хөтөлбөр боловсруулж хүүхдүүддээ хүргэж чаднаа гэсэн танай байгууллагын үндсэн зарчим бидэнд их сонирхолтой санагдсан. Энэ тухай яриагаа эхлэх үү?

-Үр хүүхдүүддээ хамгийн сайн боловсрол, хамгийн сайн төлөвшил олгохыг хүсдэггүй хүн гэж байдаггүй. Харин энэ хүслээрээ бид өөрийнхөө хийж чадаагүй зүйлийг, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу, эсвэл бүр бусад айлын хүүхдээс дутаахгүй гэсэндээ хүүхдүүдээ сайн гэсэн болгонд хамруулж явуулахыг хичээж байдаг.

Харин үүний дүнд хүүхдүүд маань эцэг эхээсээ илүү завгүй, ачаалалтай амьдарсаар цаашлаад хичээлдээ дур сонирхолгүй болох, ядрах, зөрүүдлэх үйлдлүүдийг гарган чөлөөт цагаа өөр зүйлд буюу интернет орчин, гар утастай нөхөрлөн өнгөрүүлэх нь улам бүр нэмэгдсээр байна.

Иймээс эцэг эхчүүд бид нэн түрүүнд хүүхдүүдээ бидний ертөнцөөс тэс өөр ертөнцтэй бие хүн гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Хүүхдүүд маань чөлөөт цагаа гар утас, интернет, телевизийн ард өнгөрүүлэх нь олширсон гэж та хэллээ. Энэ гарцаагүй үнэн. Тэгвэл хүүхдийнхээ энэ буруу зуршлыг багасган зөв дадал хэвшилд сургахад бидний үүрэг оролцоо юу байж болох вэ?

-Ирээдүйд хамгийн их амжилт үзүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бие хүн болон төлөвшихөд нөлөөлөх чухал зүйл бол “Амьдралын зөв дадал хэвшил” юм. Харин энэ зөв дадал хэвшлийг эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч бид хүүхдүүддээ олгох, бий болгож өгөх хэрэгтэй. Нэн түрүүнд томчууд бид өөрсдөөсөө гэрт маань хүүхдүүдийн сонирхол татах ном зохиол хэр олон байна, бид хүүхдүүдээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь хэрхэн тусалж байна, хамгийн сүүлд хүүхэддээ хэзээ ном авч өгснөө, хэзээ хүүхэддээ ном уншиж өгсөн билээ гэсэн асуултуудыг асуугаад үзэх нь зүйтэй.  

Багадаа ном уншуулж, үлгэр яриулж үзээгүй, ном уншиж өсөөгүй хүүхэд ирээдүйд эцэг эх болохдоо хүүхдүүддээ хэрхэн үлгэрлэж чадах вэ гэдгийг байнга санах хэрэгтэй.

Амьдралын зөв дадал хэвшил гэдэг зөвхөн та болон таны үр хүүхдэд биш тэдний үр хойчид хүртэл сайнаар нөлөөлдөг зүйл юм.

-Амьдралын зөв дадал зуршил гэдгийг та тодруулж өгөхгүй юу?

-Хүн өглөө бүр босоод шууд ус уух, эсвэл угаалгын өрөө орох, зарим нь өглөөний цайгаа уугаад шүдээ угаадаг бол зарим нь шууд шүдээ угаачихаад цайгаа уудаг гээд аливаа нэг сурсан хийж хэвшсэн зүйлээ үргэлж ямар ч гадны нөлөөгүй, санамсаргүйгээр буюу далд ухамсраараа гүйцэтгэдэг. Үүнийг бид дадал зуршил гэж хэлээд байгаа. Нэгэнт дадал зуршил болсон зүйлийг хориглох маш хэцүү байдаг шүү дээ. Цаанаасаа л нэхэгдээд байдаг.

Харин бид хүүхдүүддээ “Ном унших дадал зуршлыг” амьдралд нь бий болгох, үүгээрээ дамжуулан Англи хэлний мэдлэгийг тасралтгүй сайжруулах, сургахыг зорьж энэ хичээлийн жилээс Америкийн RENAISSANCE компаний AR Reading уншлагын хөтөлбөрийг Монголдоо анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн “Хүүхдэд зориулсан Англи номын сан”-аа байгуулаад байна.

-Хүүхдүүд маань ном уншихыг зуршил болгоно гэсэн нь маш сонирхолтой санагдлаа. Харин яагаад заавал энэ хөтөлбөрийг сонгох болсон бэ? Хөтөлбөрийн онцлог давуу талыг тайлбарлахгүй юу? Англи номын сан гэхээр Англи хэл дээр бүх номнуудаа уншдаг гэж ойлголоо. Та энэ тухай мөн тодруулахгүй юу?

-Юуны өмнө бид Монгол хүүхдүүдээ яавал номонд дурлуулах, тэднийг хэрхэн урам зоригтойгоор номоо уншиж, бие биедээ ярьж сургах, номоор дамжуулан дэлхий ертөнцийг танин мэдэхэд нь бид хэрхэн тусалж болох, хамгийн чухал нь “Ном унших дадал”ыг тэдэндээ хэрхэн бий болгож өгөх вэ, үүгээрээ дамжуулан Англи хэлээ улам сайжруулах, суралцах боломжийг хэрхэн олгох вэ зэрэг олон талын судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр энэхүү хөтөлбөрийг сонгон хэрэгжүүлсэн.

AR Reading хөтөлбөрийг Америкийн RENAISSANCE компаниас хэвлэмэл номыг технологийн дэвшилтэй хэрхэн хослуулж болох тухай 20 гаруй жилийн судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулж Америкийн Нэгдсэн Улсын 30,000 гаруй сургуулийн 1-12 ангийн 9,4 сая гаран сурагчдыг жил тутам хамруулж чадсан хөтөлбөр юм.

Мэдээж олон улсад хэрэгжиж буй хөтөлбөр учраас номнууд маань бүгд Англи хэл дээр байдаг. Иймээс Монгол сурагчдад маань ном унших дадалтай болохын зэрэгцээ Англи хэлнийхээ мэдлэгийг маш хурдацтай сайжруулах боломж бүрдэж байгаа юм.

-Хэвлэмэл ном, технологийн дэвшилтэй хосолсон хөтөлбөр гэж та хэллээ. Үүгээрээ сурагчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг уу? Хэвлэмэл номыг технологитой хэрхэн хослуулсан тухай тодруулж өгөхгүй юу? Насны ангилал бий юу? Хэдээс хэдэн насны сурагчид хамрагдах боломжтой вэ?

-Энэхүү хөтөлбөр нь K-12 хүртэлх буюу цэцэрлэгийн 5-6 насны хүүхдүүдээс эхлээд 12-р анги төгсөх хүртэлх бүх насны сурагчдад зориулсан, түвшин бүрийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон номнуудтай, түүнийгээ буцаан бататгах онлайн дасгалуудыг хослуулсан хөтөлбөр юм. Мөн сурагч нэг бүрийн түвшинг багш тогтоож түүндээ тохирсон “Goal” буюу зорилгыг гарган өгч, сурагчид маань ном унших бүртээ тэр зорилгодоо нэг алхам ойртсоор зорилгодоо хүрснийхээ дараа нэг түвшин ахих буюу “Сайн уншигч”, “Бие даан уншигч”, “Гайхалтай уншигч” гэх зэргээг шат дараалласан цолуудыг авч явдгаараа хүүхдийн ном унших хүсэл эрмэлзлийг улам нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой нь энэ хөтөлбөрийн хамгийн том давуу тал юм.

-Цол авч, түвшин ахиж явна гэхээр хүүхдэд төдийгүй надад хүртэл маш сонирхолтой санагдаж байна. Харин цэцэрлэгийн насны хүүхдүүд бас хамрагдаж болно гэж хэллээ. Тэд маань хараахан уншиж сураагүй байдаг. Тэгэхээр яаж хамрагдах вэ?

-Цэцэрлэгийн насныхан болон 1-2-р ангийн сурагчдад зориулсан pre-K түвшний номнуудтай төдийгүй бүх түвшний номнуудыг сурагчид маань – өөрөө унших, - хүнээр уншуулах,  -бусдад уншиж өгөх гэсэн 3 төрлийн аргын дагуу нэг номыг 3 удаа уншиж бататгах зарчмаар хөтөлбөр маань явагддаг.

Өөрөөр хэлбэл сурагч нэг номыг эхлээд хүнээр уншуулж болно, дараа нь өөрөө уншина, үүний дараа бусдад уншиж өгнө. Ийм зарчмын дагуу номоо уншиж дуусаад бататгах асуултандаа хариулж оноогоо авахдаа ч мөн өөрөө уншсан, хүнээр уншуулсан, хүнд уншиж өгсөн гэсэн 3 төрөлтэй асуултуудаас өөрттохирохыг сонгон хариулж оноогоо цуглуулж явах юм.

Тиймээс цэцэрлэгийн насны хүүхэд хүртэл өөрийн түвшинд тохирсон номоо бусад хүүхдүүдээр эсвэл багшаараа уншуулаад ойлгосон эсэхээ бататгах асуултанд хариулан шалгаад түүнээс ойлгосноо бусдад ярьж өгөх байдлаар түвшингээ нэмэгдүүлэх боломжтой юм.

-Хүүхэд номоо зөвхөн өөрөө уншаад зогсохгүй бусдыг сонсож, найз нартаа бас номоо уншиж өгдөг юм байна. Ийм сонирхолтой байдлаар номын ертөнцөөр хамт аялах нь байна. Харин хүүхдүүд маань хэрхэн хамрагдах вэ? Хэрхэн дадал зуршлаа болгох вэ? Энэ тухай бидэнд нэмэлт мэдээллийг хүргэхгүй юу?

-Дээр хэлсэнчлэн багш маань хүүхэд нэг бүрийн түвшинг тогтоон унших номын жагсаалтыг мөн өдөрт хэдэн минут унших ёстой зэрэг бүх мэдээллүүдийг багтаасан  “Суралцагчийн зорилго”-ыг гаргаж өгнө. Сурагчид маань үүний дагуу номоо өдөрт хамгийн багадаа 20-30 минут, цаашлаад 1 цаг хүртэл уншиж болно. Үүний хамгийн гол үр дүнд хүүхдүүд маань өөрсдөдөө өдөр бүр ном уншихад зориулсан тодорхой хугацааг гаргаж чадах бөгөөд энэ нь цаашлаад бидний хүсээд байгаа “Амьдралын зөв дадал” нь болох юм. Мөн ном уншиж өнгөрүүлсэн минут бүртээ Англи хэлний үгийн сан, уншлага, дүрмээ сайжруулж, бусдын ярьсан үлгэр, уншсан номыг сонсох, эргээд хүмүүст ярьж, уншиж өгөх бүртээ давхар Англи хэлний яриа, сонсголын чадвараа хамтад нь хөгжүүлсээр байх юм.

-Англи хэлний чадвараа ийм сонирхолтой аргаар сайжруулна гэдэг нь үнэхээр сайхан сонсогдож байна. Үүнээс гадна танайхыг сурагчиддаа дан ганц Англи хэл, EQ-гээс гадна онцлог бүрт нь тохируулж хөгжүүлэх дугуйлан клубууд хичээллүүлдэг гэж сонссон. Энэ тухай та багахан хуваалцахгүй юу?

-Ярилцлагынхаа эхэнд хэлсэнчлэн хүүхэд бүрийг тэс өөр нэг ертөнц гэж үзэж болно. Хүүхэд бүрийн дур сонирхол өөр өөр, авьяас чадвар нь ч харилцан адилгүй байдаг. Тиймээс бид хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгынхоо хүрээнд суралцагчиддаа зориулан Story-Номын клуб, Grow fit-Эрүүл аж төрөх клуб, Creative-Бүтээлч ажлын клуб, Homework- Гэрийн даалгаврын клуб зэрэг клубуудыг Англи хэлтэй нь хослуулан хичээллүүлж байна.

-Хүүхэд хөгжүүлэх их үйлст нь өндөр амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.