Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын гоо сайхны зах зээлд цоо шинэ органик арьс арчилгааны брэнд МОЙЛ нэрийн дэлгүүрээ нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 25
Сурталчилгаа

Өнөө үед арьс арчилгааны бүтээгдэхүүн гэдэг нь зөвхөн арьсан дээрээ түрхээд өнгөрдөг зүйл биш болжээ. Судалгаагаар өдөрт хүн дунджаар 10 орчим төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бөгөөд бидний арьс тухайн бүтээгдэхүүнээс ойролцоогоор 130 орчим химийн бодисыг яг л хөвөн мэт өөртөө шингээн авдаг байна.

Иймд бид химийн орц найрлага багатай, илүү органик буюу цаашлаад байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь бидний эрүүл мэнд болоод гоо сайханд нэн тустай болжээ.

 

Монгол орны эрс тэс уур амьсгал, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол зэрэг нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цаашлаад стресс бухимдалтай болгож, ажлын бүтээмж болон нийгмийн харилцаанд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Энэ бүхнээс түр ч гэсэн амсхийж, алжаал ядаргаагаа тайлах шаардлага хэн бүхэнд тулгараад байна.

Та гэртээ халуун рашааны усанд амарч байгаа мэт алжаал ядаргаагаа тайлан, арьсаа дээд зэргээр эрдэсжүүлэн тэтгэвэл ямар вэ ?

 

Далайн зөөлөн салхи, үзэсгэлэнт цэцэгсийн өнгө, амтлаг жимсний үнэр, амьд байгалийн охь шим....энэ бүхнийг таны гэрт, бүр таны арьсанд мэдрүүлэхээр  манай улсын тэргүүлэх компаниудын нэг 28 жилийн туршлагатай “Монос” косметик ХХК-ийн хамт олон “Мойл” нэртэй органик арьс арчилгааны брэндээ худалдаанд гаргажээ. Тус брэнд нь энэ оны 6 сарын 6-аас эхлэн Моносын сонгогдсон Фармуудаар худалдаанд гарч хэрэглэгчиддээ хэдийнээ танигдаад байна.

 

МОЙЛ брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаанд гараад удаагүй ч байнгын үйлчлүүлэгчидтэй болсон бөгөөд хэрэглэгчидтэйгээ илүү ойртож 10-р сарын 22-ний энэ өдөр Улсын Их Дэлгүүрийн баруун талд байрлалтай МОЙЛ брэндийн нэрийн дэлгүүрийг нээсэн байна.

 

МОЙЛ брэндийн хамт олон “Хэрэглэгчдийнхээ сэтгэлд ханамжид нийцсэн арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнийг,  чанарын стандартын дагуу үйлдвэрлэж, амьд байгалийн охийг хэрэглэгч бүрт мэдрүүлэх” – ээр зорин ажиллаж байна. Энэ ч утгаараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ 100% цэвэр органик түүхий эд, байгальд ээлтэй, дахин ашиглаж болохуйц сав баглаа боодлыг сонгон ашиглаж байна. 

 

Та МОЙЛ брэндийн нэрийн дэлгүүрээс 37 орчим нэр төрлийн Органик арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх боломжтой бөгөөд тус компанийн хамт олон хэрэглэгчидийн хүсэлд шаардлагад нийцүүлэн усан суурьтай хүүхдийн болон нүүр арчилгааны бүтээгдэхүүнээ тун удахгүй худалдаанд гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

        “Мойл” брэндийн хамт олон дотоодын бизнес эрхлэгч нараа байнгын дэмжин ажилладаг бөгөөд бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эдүүдийг тусгай шинжилгээнд хамрагдсан баталгаатай харилцагч нараас сонгон, өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нэг бүрийг “Органик гэрчилгээгээр” баталгаажуулсан байна.

 

Мойл брэндийг бараа бүтээгдэхүүнийг та бүхэн:

  1. МОЙЛ нэрийн дэлгүүр
  2. Монос Зайсан
  3. Монос Оргил
  4. Монос Бөмбөгөр
  5. Монос Энканто
  6. Монос Хороолол
  7. Монос Их дэлгүүр
  8. Cose гоо сайхны дэлгүүр
  9. Монос Дархан
  10. Монос Эрдэнэт гэсэн салбаруудаас худалдан авах боломжтой.

 

Хүргэлт: 1800-1883

Лавлах: 77373737

Фэйсбүк: MOIL брэнд

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.