Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Өсвөр насны хүүхдүүд интернэтэд ихэнх цагаа өнгөрүүлээд байгаагийн учир

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2016 онд МУБИС-ийн боловсролын судалгаа аргазүйн тэнхимээс хот, хөдөөгийн ЕБС-ийн багш, эцэг эхчүүдийн хүмүүжлийн тухай ойлголт, хандлагыг тодруулах зорилгоор түүвэр судалгаа хийхэд гэр бүлийн амьдралын таагүй нөхцөл 58% нийгмийн хямралтай байдал 47.1%, цахим орчин 36.5% нөлөөлж байна гэсэн үр дүн гарсан байдаг.

14-16 насны 100 гаруй сурагчаас авсан интернэтийн аюулгүй хэрэглээний талаарх ойлголтыг илрүүлэх судалгааг нэгтгэвэл:

Интернэтийн аюулгүй хэрэглээ гэдгийг 30 минутын сошиал ертөнц, фэйсбүүкийн кодын нууцлал, анхаарал татсан пост бичихгүй байх, танихгүй хүнтэй найзууд болохгүй байх, утсаа нүүрнээсээ хол байлгаж, нүдний шил зүүх, бие биедээ соёлтой хандаж, хүлээцтэй байх, худлаа мэдээллээс хол байх /үнэн зөвийг ялгах үнэхээр хэцүү/, насны онцлогт тохирсон мэдээллээ үзэх гэж сурагчид тодорхойлсон байна.

Энэ насныхан интернэтийг ямар үед хэрэглэдгийг сонирхож үзэхэд:

Өглөө Өдөр Орой Хичээл дээрээ Чөлөөт цагаараа
12.30% 25.10% 39.20% 5.20% 49.70%
 

Сошиал ертөнцийг чөлөөт цагаа өнгөрөөх хэрэгсэл болгон ашигладаг. Үүнээс бид фэйсбүүк орчны аюулгүй хэрэглээг чухалчилбал:

Фэйсбүүк хаягийн нууцлалын тохиргооны талаарх сурагчдын ойлголтыг тандахад Сайн мэднэ гэж 7.8%, бага зэрэг мэднэ 26.4%, мэдэхгүй 47%, хариулаагүй 26.4% байна. Сайн мэддэг гэж хариулсан хүүхдүүдээс мэддэг зүйлээ тодорхой бичээрэй гэж бичүүлэхэд нууц кодоо 14 хоног тутам солих, хувийн мэдээллээ оруулахгүй байх, тэвчээртэй байх, танихгүй хүнтэй холбоо тогтоохгүй байх зэргээр л хариулж байна.

Фэйсбүүкийн хэдэн группд байдаг талаар нээлттэйгээр асуухад:

 

 

Дээрх судалгаанаас харахад фэйсбүүкийн нууцлалын тохиргоог мэдэхгүй 60-с дээш хувь, мөн нэг хүүхэд багадаа 3-4 группд нэгдэж сошил ертөнцтэй харилцдаг байна.

 

  • Цахим дарамт, гүтгэлэг, доромжлолд өртөж  эсвэл  мэдэрч байсан тухай лавлан асуувал 16 хүүхэд хариулаагүй, 73 хүүхэд тийм зүйл тохиолдож байгаагүй, 21 хүүхэд ямар нэг байдлаар мэдэрч байсан ба өөрөөр хэлбэл судалгаанд оролцсон сурагчдын 21% нь цахим дарамтад ямар нэгэн хэлбэрээр өртөж байсан байна. Цахим дарамт мэдэрч байсан хүүхдүүд багадаа 5 группт байдаг ба зарим нь хэдэн группт нэгдсэнээ ч мэддэггүй. Цахим дарамт, гүтгэлэг, доромжлолд өртөж байсан 10 хүүхэд тутмын 1 нь сөрөг үр дагавартай зүйлс  хийх талаар бодож, хийж байсан ба 10 хүүхдээс 4 хүүхэд л энэ талаар гэр бүл эцэг эхдээ хэлдэг.
  • Нийгэмшлийн хувьд  өсвөр  наснаас  айдас бий болж, эцэг эх хүүхдийн дотно харилцаа, хэм хэмжээг баримтлах, өөрийн зан төлөвөө удирдан чиглүүлэх нь буурсан байна. Бусдыг хүлээн зөвшөөрөх чадвар нь суурь боловсролын түвшингээс эхлэн буурсан нь тэдний бусдын санаа бодол, үйл хөдлөлд шүүмжлэлтэй хандлага  нэмэгдэж буйг илэрхийлнэ.  Яг энэ үедээ өсвөр насныхан маань чөлөөт цагийнхаа 49.7%-г цахим орчинд өнгөрөөж байгаа ч хэрэглэж байгаа интернэтээсээ өөрийгөө хэрхэн хамгаалах, өөрөө хэрхэн аюулгүй оролцох талаарх ойлголт нь хангалтгүй байгаа нь харамсалтай.
  • Цахим ертөнцийн аюулгүй хэрэглээний талаар судалгаанд оролцогчдын 59.3%  нь л ямар нэгэн ойлголттой байгаа бол 24% хариулаагүй, 1.4% мэдэхгүй гэж хариулсан байна.

Толгойдоо юм хийхдээ тун болгоомжтой байгаарай. Учир нь түүнийг та хэзээ ч буцаан гаргаж чадахгүй гэж эрдэмтэн Томас Волзей 500 жилийн өмнө хэлж байжээ. Энэ өгүүлбэрийг өсвөр насны хүүхэд болгонд хэлмээр бүр эргэн тойронд нь үзэгдэхээр газарт өлгөмөөр…

 

Эх сурвалж: ХХЗХ