Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны SUZUKI JIMNY буюу жижиг G CLASS

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 8 сарын 20
Cardoctor
Зураг зураг

Шинэ Suzuki Jimny нээлтээ хийсэн цагаасаа л Suv сонирхогчдын анхаарлыг ихээр татах болсон. Дэлхий даяар, ялангуяа Энэтхэгчүүд энэ жижигхэн Suv-ыг их хүлээсэн.

Зохион бүтээгч нь Mercedes G Class-ын ерөнхий загвараас санаа авсан гэдгээ хэлсэн. Ер нь жижигхэн G гэхэд хилсдэхгүй.

Машиныг зохион бүтээсэн Wataru Kato нь гадаад загварынхаа ажлыг дуусгаад зургийг дэлгэсэн юм. Урд хэсэгт нь байрлах чичиргээ багасгагч, агааржуулагч, урд гэрэл зэрэг нь G Class-ыг санагдуулам ажээ. 

Харин эх биеийнх нь хувьд нуман хээнээс нь авахуулаад Suv-ын ерөнхий шинжүүд бүгд бүрдсэн юм. Түүн дээр нь нэмээд энгийнээс том хайлшин обуд, дээд хэсэгтээ манангийн гэрэлтэй бас бус өөр зүйлс бий.

 

Худалдаж авахыг хүссэн хүмүүст захиалга хийх боломж нээлттэй, харин үнийн мэдээлэл хараахан тодорхой бус байгаа юм.

Цуу ярианаас сонсоход 2019 оны эхээр Энэтхэгт нээлтээ хийх сурагтай.

Дэлхий даяар Suv сонирхогч олон, олон хорхойтнууд Жижиг G-г тэсэн ядан хүлээж байгаа билээ.

Зураг