• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Халхын голын байлдаан

Үндэсний шуудан сонин
2018 оны 8 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг

Штернд баатар цол нэхэн олгоё -Үндэслэлгүй олон тоо баримтыг хэрэглэсээр байна

Халхын голын байлдааны учир шалтгаан, үр дагаврыг сонирхон судлах явдал ОХУ төдийгүй өрнөдийн түүхчдийн анхаарлыг татсаар буй хандлага нь энэхүү хэрэг явдал нь олон асуултыг дагуулсаар байгаагийн дээр үзүүлсэн нөлөө, үр дагавар нь дэлхийн хоёрдугаар дайны сүүдэрт дарагдан үлдсэнтэй холбоотой ажээ. Иймд салангид мэт санагдаж болох боловч Халхын голын хэрэг явдалд холбогдох харилцан уялдаатай хэд хэдэн сэдвийг хөндье.

Танакагийн айлтгалыг Японы Засгийн газар эзэн хаандаа 1927 оны 7 дугаар сарын 25-нд өргөн барьсан гэх бөгөөд Зөвлөлтийн гадаад тагнуулын албад 1927 онд Харбин, Сөүлээс олборлон ирүүлснийг эдүгээ ч энэхүү операцыг зөвлөлтийн тусгай албаны амжилттай хэрэгжүүлсэн нэг арга хэмжээ хэмээн тэмдэглэсээр байна. Танакагийн меморандум анхлан 1929 оны 12 дугаар сард Хятадын нийслэл Нанкинд хятад хэлээр хэвлэгдэхэд олон нийтийн анхаарал татаагүй бөгөөд харин 1931 оны 9 дүгээр сарын 24-нд дахин Хятадын сэтгүүлд англи хэлээр хэвлэгдэхэд Японы түрэмгийлэл Манжуурт эхэлсэн байсан тул олны анхаарлыг татжээ.

Мөн оны сүүлчээр “Коммунист интернационал” сэтгүүлд айлтгалыг хэвлэснийг 1932 онд БНМАУ-д “Нийгэм журам” сэтгүүлд хэвлэжээ. Танакагийн айлтгалыг “Коммунист интернационал”-ын санхүүжилтээр Японыг шүүмжлэх үүднээс 1930-40-өөд онд АНУ-д хамгийн ихээр хэвлэн тараасан байна. Токиод болсон Алс дорнодын олон улсын цэргийн шүүхийн хуралдаанд АНУ-ын яллагч нар Танакагийн меморандумыг яллах баримт бичиг болгон хүлээн зөвшөөрүүлж байв.

Сталины үед ч Танакагийн санамж бичгийг хуурамч гэж үзэж байсны жишээ нь дээрх хурлын Зөвлөлтийн ерөнхий яллагч С.Голунский ЗХУ-ын гадаад хэргийн сайд А.Я.Вышинскийд 1946 оны 11 дүгээр сарын 20-нд хандан БНМАУ-ын эсрэг 1939 онд Япончууд довтолсныг нотлох зорилгоор бидний хүсэлтээр маршал Чойбалсангаас ирүүлсэн өргөдөлд жинхэнэ эсэх нь одоогоор эргэлзээтэй гэж үзэж буй Танакагаийн айлтгалаас иш татсан зүйлс орсон байна. АНУ-ын яллагчийн үзэж буйгаар уг айлтгалыг хэлэлцэх үед Японы өмгөөлөгч нараас уг баримт бичгийг хуурамч гэдгийг нотолж болзошгүй байгаа гэнэ. Иймд бидний нотлох баримтыг хүлээн авахгүй байхаас зайлсхийхийн тулд түүнээс иш татахгүй байх хэрэгтэй байна.

Бид ч гэсэн байр сууриа илэрхийлэхдээ Танакагийн айлтгалын талаар нэг ч удаа дурдаагүй. Иймд БНМАУ-д суугаа Элчин сайдаар дамжуулан маршал Чойбалсанд өргөдлөөсөө Танакагийн айлтгалтай холбогдох хэсгийг хасан дахин боловсруулахаар буцаахыг зөвшөөрнө үү гэж байжээ.Дайны дараа ч Зөвлөлтийн удирдагчид Танакагийн айлтгалыг ер дурдаж байгаагүйг тэмдэглэх хэрэгтэй.

Ийм байтал Японы эзэн хаанд танилцуулсан энэхүү “чухал” гэх баримт бичгийн хувь тун удалгүй Харбин, Сөүл гэсэн ач холбогдолгүй газарт 1927 онд “хүргэгдсэн" байх нь тухайн нөхцөлд эргэлзээтэй, иймд Зөвлөлтийн тагнуулчдын олборлосон гэх баримт бичиг нь нөгөө л хуурамч баримтын хувь байсан байх магадлалтай юм. Токиогийн шүүх хурлаас Танакагийн санамж бичиг байсан эсэхийг нотолж чадаагүй бөгөөд энэхүү асуудал эдүгээ ч түүхчдийн анхаарлыг татсан нээлттэй хэвээр төдийгүй Хятадын түүхчдийн дунд ч энэ нь хуурамч зохиомол байсан гэж үзэх хандлага бий болжээ.

ДАЙН УУ, БАЙЛДААН УУ

Зөвлөлтийн удирдагчид болох Молотов, Ворошилов нараас 1937 онд Улаан Армийн 57 дугаар онцгой корпусыг Монголд оруулах шалтгааныг Ерөнхий сайд Амарт тайлбарлахдаа “Японы цэрэг юу юугүй Монголд цөмрөх гэж байна” *эмээн шахсаар байгаад цэрэг оруулах хүсэлтийг гаргуулсан байдаг. Гэтэл Японы арми хилээс 400 км-ийн алсад Датунд л ирсэн, Хөх хот уруу давших төлөвлөгөөтэй байв. Доктор Д.Гомбосүрэн гуайн дүгнэснээр Улаан Армийг Монголд оруулсны үндсэн шалтгаан нь манай “японыг баримтлагч” нарыг устгах Зөвлөлтийн дотоодыг хамгаалахын үйл ажиллагааг хангахад оршиж байжээ.

Улаан Армийн удирдах бүрэлдэхүүн Финляндын эсрэг явуулсан байлдааны ажиллагааны дүнг хэлэлцсэн зөвлөгөөн 1940 оны 4 дүгээр сард болж, түүнд Сталин үг хэлэхдээ “...Зөвлөлт засаг оршин тогтносон өнгөрсөн хугацаанд бид орчин үеийн жинхэнэ дайныг ер явуулаагүй байна, Хасанд эсвэл Монголд тохиосон жижиг хэрэг явдлууд бол чепуха энэ бол дайн биш зүгээр л том талбар дээр тохиосон хязгаарлагдмал жижиг үзэгдлүүд. Япон дайн өдөөхөөс эмээсэн, бид ч бас хүсээгүй, тэгсэн ч энэхүү талбар дээр хүч үзсэнээр Япон бүр ч балран унав. Монголд тэд 2-3 дивиз, бид ч бас 2-3 дивизтэй л байсан...Жинхэнэ ноцтой дайныг манай арми үзээгүй байна.

Иргэний дайн ч гэсэн жинхэнэ биш энэ бол онцгой орчин үеийн бус дайн байв...” гэж дүгнэжээ. Сталины хэлснээс үзвэл тэрээр Япон нь Халхын голд том дайн өдөөх улс төрийн зорилгогүй, өөрөөр хэлбэл Монголын нутагт гүн цөмрөх бодолгүй байсан гэдгийг мэдэж байжээ. Дээрх зөвлөгөөний дараахан болсон Улаан Армийн нам улс төрийн ажилтнуудын зөвлөгөөнд тавьсан илтгэлдээ Улаан Армийн Улс төрийн Ерөнхий газрын дарга Л.З.Мехлис Халхын голын байлдааны эхэнд Улаан Армийн дайчдын дунд нам улс төрийн ажлын ухуулгыг “БНМАУ-тай тогтоосон харилцан туслалцах гэрээний дагуу Монголын ард түмэнд туслахаар ирсэн, иймд гэрээний дагуу үүргээ биелүүлж байлдах ёстой” гэсэн зарчмаар явуулахад хүлээн авахгүй хандлагатай байсан гэж тэмдэглэжээ.

Харин “Монголыг хамгаалж буй нь Зөвлөлтийн өвөр байгалийг хамгаалж буйтай адил’’ гэсэн зарчмыг ухуулгад хэрэглэх болсноор байдал дээрдсэн гэсэн байна. Хятадын эсрэг Японоос 1937 онд эхлүүлсэн дайн нь хамрах хүрээ, сунжирсан хугацаа, хохирол, үр дагаврын хувьд Халхын голын байлдаантай зүйрлэх аргагүй том үйл явдал байв. Энэхүү дайнд татагдан орсон Япон ЗХУ-ын эсрэг дайн хийх чадавхгүй гэдгийг Сталин сайн мэдэж, тооцож байв. Халхын голын байлдаан явуулахын нэг зорилго нь Японы эсрэг Хятадын тэмцлийг дэмжих, зоригжуулах явдал байсныг Г.К.Жуков тэмдэглэсэн байдаг.

Хэдийгээр хожмоо шүүмжлүүлэх болсон хэдий ч Сталин, Молотов нар Герман, Японыг ойртуулалгүй тэднийг хагалан бутаргах дипломат бодлогыг Халхын голын хэрэг явдлын үед чадварлаг явуулсан билээ. Зөвлөлт-Британи-Францын үүний эсрэг Герман-Итали-Японы гурвалсан яриа хэлэлцээ явагдаж байсан, Британи нь Японыг дэмжин хэлэлцээр байгуулсан бол АНУ Японтой байгуулсан худалдааны гэрээгээ цуцалсан, есдүгээр сарын 3-нд дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн зэрэг дипломат талбар дээр Халхын голын байлдаан өрнөсөн тул эдгээрийн харилцан нөлөөлөл, уялдаа холбоог эдүгээ түүхчид хайн судалж томоохон бүтээлүүд гаргах болжээ.

Токиогийн шүүх хуралд Японы цэргийн гэмт хэрэгтнүүд, тэдгээрийн өмгөөлөгчид Халхын голын байлдааныг хилийн мөргөлдөөн төдийгөөс хэтрээгүй үйл явдал, мөргөлдөөний шалтгаан нь хилийн шугам тодорхойгүйгээс үүдэлтэй гэж үзэж байв. Гэхдээ Токиогийн шүүх хилийн шугам хаагуур байсныг тогтоох нь шүүхийн зорилго биш харин болж өнгөрсөн байлдаанд дүгнэлт өгөх нь чухал гэж үзээд Халхын голын байлдаан нь удаан хугацаанд үргэлжилсэн, цэргийн өргөн хэмжээний операци байсны хувьд зөвхөн хилийн тулгаралт байсан гэж үзэх үндэслэлгүй харин япончуудын урьдаас бэлтгэн БНМАУ, ЗСБНХУ-ын эсрэг явуулсан түрэмгий дайн байсан гэж 1948 онд дүгнэжээ.

Халхын голын дайныг өдөөсөн гэдэг ялыг шүүхээс Японы цэрэг улстөрийн 14 зүтгэлтэнд оноож цаазаар авсан билээ. Хэдий тийм боловч Токиогийн шүүх Японы Засгийн газраас Халхын голын байлдаанаар БНМАУ-ыг булаан эзлэх зорилго тавьсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзжээ.

ХОХИРОЛ

Халхын голын байлдаанд оролцогч талуудын хохирлын асуудал эдүгээ хүртэл хамгийн их “хэлмэгдсэн” хэвээр түүхчид үндэслэлгүй олон тоо баримтыг хэрэглэсээр байгаа юм. Халхын голын байлдаан нь маш их цус урсгасан тулаан байснаараа онцлогтой. Улаан Армийн нийт хохирлын 40 хувь нь л гэхэд 1939 оны 8 дугаар сарын 20-30-ны хооронд явагдсан ерөнхий давшилтын явцад ноогдоно. Японы “Домей Цусин” агентлаг 1940 онд Номонханы мөргөлдөөний үеэр Квантуны арми зөвлөлтийн 1340 онгоцыг агаарт, 30 онгоцыг газарт тус тус устгаж харин өөрсдөө 138 онгоцоор хохирсон гэж мэдээлжээ.

Үүний хариуд 1940 оны 7 дугаар сарын 10-ны ТАСС-аас Япон-Манжийн тал 660 онгоцоо алдсан харин Зөвлөлт-Монголын тал 143 онгоцоор хохирсон гэж байжээ. Эдүгээ үзэхэд тухайн үед хоёр талын хүлээн зөвшөөрсөн хохирол нь үнэнд дөхсөн байжээ. Байлдааны явцад Улаан Арми 800 гаруй, Квантуны арми 500 гаруй онгоцыг тус тус фронтод илгээсэн байтал тэдгээрийн хохирол эдгээрээс давж гарсан нь байж боломгүй. Талууд эсрэг талын хохирлыг хэтрүүлэн өсгөж байсан гэдгийг эдүгээ түүхчид хүлээн зөвшөөрөх болжээ.

Эдүгээ хоёр талын хүлээн зөвшөөрснөөр Халхын голын байлдаанд Улаан Арми байлдаанд 207 онгоцоор хохирч, ослын улмаас 43 онгоцоо алдсан бол Квантуны арми байлдаанд 162 онгоцоор хохирчээ. Мөн Халхын голын байлдаанд Квантуны арми 60 мянга хүртэл хүнээр хохирсон гэдэг нь үндэслэлгүй бөгөөд ОХУ-ын цэргийн архивт ч үүнийг нотлох баримт байхгүй юм. Квантуны армийн хохирол нь Японы хүлээн зөвшөөрснөөр 18 мянга болсон аж.

ШТЕРН

Алс дорнодод байрласан Улаан Армийг удирдах цэргийн удирдлагыг дайны нөхцөлд шилжүүлэх зорилго бүхий маршал К.Ворошиловын тушаал 1939 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гарч Алс дорнодын фронтын бүлгийн командлагчаар Г.М.Штернийг томилж, Алс дорнодод буй Улаан Армийг бүхэлд нь тэдгээрийн дотор өвөр Байгалийн цэргийн тойрог, Монголд байрласан 57 оК-ын ажиллагааг нэгтгэн чиглүүлэх үүргийг оногдуулж, штабыг нь Читад байрлуулжээ.

57 оК-ыг 7 дугаар сарын 19-нд Армийн нэгдүгээр бүлэг болгон зохион байгуулж, цэргийн удирдлагын хувьд шууд Москвад захирагдах, харин цэргийн захиргаа, хангалт, ар талын хувьд Алс дорнодын фронтын бүлэгт захирагдахаар Зөвлөлтийн Засгийн газар зохион байгуулсан байна. Энэ үеэс Штерн-Халхын голд байлдааны ажиллагаа дуустал ажиллажээ. Үүнээс гадна Штернд Халхын голын байлдааны үед Улаан Арми, МАХЦ-ийн хоорондын ажиллагааг уялдуулан зохицуулах, МАХЦ-ийн командлагч Х.Чойбалсантай шууд холбоо тогтоон харилцах үүргийг оногдуулсан байна.

Зөвлөлт-Монголын цэргийн 8 дугаар сарын 20-нд хийсэн ерөнхий давшилтын төлөвлөгөөг боловсруулахад Штерн идэвхтэй оролцсон бөгөөд давшилтын төлөвлөгөөг тэрээр баталсан байна. Штерн Сталинд 1939 оны 9 дүгээр сард анх удаа Халхын голын байлдааны дүнгийн талаар танилцуулсан юм. Штернийг 1941 онд хэлмэгдүүлсэн тул Халхын галд түүний гүйцэтгэсэн үүрэг дарагдан үлджээ. Штерний ач хүү бэлтгэл хурандаа Геннадий Штерн эдүгээ Украйнд амьдарч, Халхын голын үйл явдлыг мөнхжүүлэх, Монгол-Украйны жирийн иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна.

Армийн нэгдүгээр бүлгийн командлагч Г.К.Жуков, 24 дүгээр моторжуулсан хорооны захирагч И.И Федюнинский нарт БНМАУ-ын баатар цол олгосон нь зүй ёсны хэрэг байв. Хожим маршал болж, эх орны аугаа их дайнд нэрт жанжнаар тодорсон И.С.Конев 57 оК-ын командлагчаар 9 дүгээр сарын 4-нд томилогдон жил гаруй ажиллахдаа Монголд явагдсан хэлмэгдүүлэлтийн ар талыг хангах үүргийг гүйцэтгэсэн юм.

Халхын голын байлдаанд оролцоогүй түүнд БНМАУ-ын баатар цолыг 1971 онд олгосон юм биш Г.К.Жуков; И.И Федюнинский нарыг Халхын голд захирч байсан, Халхын голын байлдааны ажиллагаанд оролцож, Улаан Арми, МАХЦ-ийн харилцан ажиллагааг биечлэн хангаж, МАХЦ-ийг бэхжүүлэх олон арга хэмжээг авч байсан Штернд яагаад баатар цол олгож болохгүй гэж? Иймд Г.М.Штернд Монгол Улсын баатар цол нэхэн олгох саналтай байна.

 

Түүхийн ухааны доктор Р.Болд

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Болд [139.5.216.51] 2025/5/17
Автор олон талаас судалгаа, баримт ашиглаагүй зөвхөн япончууд монголыг эзлэх төлөвлөөгүй байсан гэсэн санааг батлахыг оролджээ. Ингэж түүхийг гуйвуулж бичихийг оролдож байгаа нөхөд бидний дунд байхад гайхаж байна шүү. 2-р дайнд ЗХУ биш америкчууд европыг чөлөөлсөн гэж тархи угаалт зохион байгуулж байгаатай ижил санаатай гуйвуулга. Тийм сүрхий юм бол Рихард Зоргийн тухайн үед японы талаар явуулж байсан тагнуулын мэдээнүүдээс ашиглахгүй яагаа вэ? Тухайн үед Японд эзлэгдэн, дараа нь Хятадад үлдсэн тусгаар Монгол улсын том хэмжээний газар нутгийн тухай дурдахгүй юу хийж ийм юм бичээ вэ
0 | 0 Хариулах
Зураач [90.207.8.34] 2020/7/10
Конев дайнд оролцоогүй байтал 'Баатар' болдог, Штерн гол үүрэг гүйцэтгээд дараа нь хэлмэгдсэн байх нь. Жуков нь Штернээ гүтгэчихсэн юм биш биз?
0 | 0 Хариулах
Зочин [95.5.99.101] 2018/8/21
Монгол чинь өөрөө 1939 онд Хятадын бүрэлдэхүүнд тооцогдож байсан болохоор Монголын хилийг олон улсын хууль эрх зүйн үүднээс хэн ч хүлээн зөвшөөрөөгүй, зөвхөн хятадын хил л гж үзэж байсан шүү дээ, хил судлаачид үүнийгээ мэдмээр юм,тэр овоог чинь сүүлд хятад-монголын хил тогтооход л ашигласан юм. хэрэг болсоон, харин Манж Улс бол Монголтой л харилцаа тогтоохыг оролдож байсан гэдгийг доктор Батбаяр нотолсон байдаг
1 | 4 Хариулах
хэн нэгэн [202.9.45.196] 2019/2/23
Залуу минь Монгол бол зүгээр л хуучирсан хаалга ганц түлхээд л салаад уначих байсан. Япончууд Монголыг эзэлсэн бол ЗХУ-г зэрэг авснаас ялгаагүй байсан юм. Тийдээ ч ямар ч хамаагүй аргаар Монголыг эзлэх нь гарцаагүй байсныг хэлүүлэлтгүй ойлгох байлгүй дээ.
0 | 0 Хариулах
ARD [66.181.167.194] 2018/8/21
Улс үндэстэн өөрөө л нэгдэн нягтарч, задран арниж ирсэн түүх л дэлхийн түүхэнд зөндөө байдгаас сайн дураараа бусдыг нэтгэж өгдөг улс үндэстэн байгаагүй. Их гүрнүүдэд бол аль болох салж бутраан, ямар нэг байдлаар тархийг нь угаан өөртөө нэгтэгх бодлого байсан шүү дээ. Япончууд Өвөо монголыг эзлэхийн тулд Ар монгол ах дүү нартай чинь нэгтгtж өгнө, Халхыг эзлэхийн тулд Өвөр монгол ах дүү нартай чинь нэгтгэж өгнө гэж тархи угааж байсан л хэрэг байхгүй юу. Очиж очиж тоглоомын Манж Го улс, Бусдыг эзлэн түрэмгийлсээр манай хил хязгаарт тулж ирсэн хаа холын арлын Японтой бид түүхэн уламжлалт хилийн будлиантай байхав дээ. Тэгэж яривал Баргын нутаг ч хуучин түүхээрээ манай нутаг. Япон, Орос хоёрын аль аль нь Курилын арлуудын уугуул иргэд биш мөртлөө хилийн маргаан өрнүүлээд байхаар муусайн их гүрнүүдэд дургүй хүрээд байдаг юм. Тэгээд ч Японы Монголыг эзлэх төлөвлөгөө ор мөргүй арилаагүй. Дэлхийг эзлэх Японы төлөвлөгөө гэгэч хөрөнгө оруулалтаар татах бодлого нь явж байгаа.Япон, Солонгос хоёр чинь
1 | 1 Хариулах
ARD [66.181.167.194] 2018/8/21
Япончуудын Зүүн хойт Хятадад байгуулсан Манж Го хэмээх тоглоомын улс тусгаар тогтносон Монгол улсын хооронд хилийн будилаан гэж юу байдаг юм бэ. Тэгээд ч эзлэн түрэмгийлсэн газар нутгаа өрөгтгөх гэж байсан хаа холын арлын Япон Монголын хооронд хилийy будилаан гэж юу байх вээ. Тэгээд ч Халх Баргын хооронд эрт дээр үеэсээ хилийн хайч харуул, овоонууд байсаар ирсэн юм билээ. Овоо босгодог чинь энэ манай нутаг юм шүү гэж хил хязгаар зарлан тунхаглаж овоо босгодгоос эхлэсэн юм билээ. Аймаг хошуудын хил хязгаар дээр ч овоо байсан юм билээ. Хятадууд манай нутаг руу хүн амаа оруулаад, суурьшуулах гээд байсан учраас энэ угаасаа бидний нутаг шүү гэж овоо босгон, овоон дээр Монгол ахуйтай холбоотой зйүл шатаан үлдээх зэргээр бидний өвөг дээдэс газар нутгаа бусдаас хамгаалж ирсэн юм билээ. Энэ бүгдийг би уншаагүй. Нэлээд юм уншсан, мэдлэгтэй хүнээс сонссон юм. Япончууд биднийг нэгтгtж өгөх байсан юм гэнэ. Хэн ч сайн санаж бусдыг нэтгэж өгөхгүй шүү дээ. Улс үндэстэн өөрөө л нэгдэн нягтарч, задран а
1 | 1 Хариулах
ARD [66.181.167.194] 2018/8/21
Харин харамсаж явдаг зүйл бол 1939 оны 8 сарын 31, 9 сарын 1 – нд Халх гол орчмыг Япончуудас бүрэн чөлөөлсөн ч 9 сарын 8 нд Япон манай Халхын голд үлдээд байсан ганцхан анги болох 22 – р морьт хороо, Зөвлөлтйин бяцхан ангийг гэнэдүүлэн довтолсонноор, хүч тэнцвэргүй тулаанд 8 сарын 12 хүртэл баатарлагаар тулалдсан ч арга буюу хүчин автан ухарч, хориглолтонд шилжин , нэмэлт хүч хүлээсэн ч ирэхгүй байсаар 9 сарын 16 нд ЗХУ, Хятад хоёр гал зогсоох гэрээ байгуулснаар Халх Нөмрөгийн бэлчир хэмээх газар болох Нөмрөгийн гол, Мана уулаа эгнэгт хилийн цаана алдсан явдал юм. Гэрэt байгуулж байх үед ч нэмэлт хүч оруулан манай нутаг руу өнгөлзөж байсан гэдэг. Хил орчмын тулаанд хаана гал зогсоно түүгээр хил тогтдог юм гэнэ. Үнэн чанартаа манайхыг дээрэлхэж буй л хэрэг шүү дээ. Их гүрэн бол гал зогссон ч харийнхныг нутгаасаа хөөгөөд л гаргaчихаж байгаа.
3 | 1 Хариулах
ARD [66.181.167.194] 2018/8/21
Зарим нь Орос, Япон хоёрын байлдахыг уулан дээрээс хараад сууж байх ухааны юм бичих юм. Эх оронд нь харийн дайсан халдаад байхад, анд нөхөд нь туслахаар ирээд байхад бид оролцохгүй байвал юу болох вээ. Зөвлөлтийн цэргийн хүч ороогүй бол би ддуусах байсан. 1935 оноос эхлээд хил хязгаар руу өнгөлзсөөр ирсэн дайсны эсрэг бид босохгүй бол хэн босох юм бэ. Монгол цэрэг эх орныхоо төлөө баатарлагаар байлдаагүй бол Зөвлөлтийн цэрэг ч амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтойгоор бусдын нутгийн төлөө байлдах уу. Аз болоход манй өвөг дээдэс ухаантай тулдаа Дорнод хил хязгаар түгшүүртэй болж ирсэн 1935 онд ЗХУ – тай харилцан туслалцах гэрээг амаар байгуулж, 1936 оны 3 сарын 12 – нд бичгээр байгуулан, хэрвээ БНМАУ руу харийн дайсан довтлон орвол ЗХУ цэргийн хүчээр туслахаар тохиролцож чадсан. Хэрвээ энэ гэрээг байгуулаагүй бол 1939 оны 5 – р сараас хойш Монгол улс үүрд Японы мэдэлдэ орох байсан. Минирй төрсөн өдөр энэ өдөр тохиодогт би их омогшдог. Омогшихын учир нь энэ гэрээний буянаар бид өнөө эх ор
1 | 4 Хариулах
АРД [66.181.167.194] 2018/8/21
хандаж хэлэхэд 1939 оны 5 сарын 11 хүртэл бүхэл бүтэн 4 жил , Халхын голын дайнаас хойш 6 жил , нийтдээ 200 – гаад удаа халдалага хийсэн улс Монголыг эзлэх санаагүй, төлөвлөгөөгүй хэрэг үү. Алс дорнод руу ч гэсэн довтлох санаагүй байсан юм бол Хасан нуурын хэрэг явдлыг юу гэж ойлгох вээ. Монголчуудын оролцоо бага байсан гэнэ. Мэдээж ЗХУ, Японы тэр их цэргийн хүчний өмнө бага хэмжээний хүч Монголоос оролцсон нь гарцаагүй. Гэхдээ л сая хүрэхгүй хүнтэй орны хувьд бүх хүчээ дайчлаад л тийм хэмжээний хүч бүрдүүлсэн хэрэг шүү дээ. Монголчууд амь тулаад ирсэн үед хүн ам цөөтэй ч эх орныхоо төлөө босох чадвартайг Япон, Хятад болоод дэлхий нийтэд харуулж өгсөн юм шүү. 18 , 19 – түүдийг татдаг байсан бол бүгд л оролцох байсан байх. Гэхдээ л одооных шиг 20 хүрээгүй юугаа ч мэдэхгүй хүүхдүүдийг бус , эрийн цээнд хүрсэн 20 настуудыг татдаг байсныг би зөв гэж үзэж байна. Хорьж болдоггүй хорин нас гэж зүгээр ч нэг үг бус бололтой. Зарим нь Орос, Япон хоёрын байлдахыг уулан дээрээс хараад сууж байх ух
1 | 1 Хариулах
АРД [66.181.167.194] 2018/8/21
humuust japan dahi bodit baidliig helehed: japan-d batlan hamgaalah yamnii agaariin huchniii ex darga 田母神 俊雄(たもがみ としおTamogami Toshio )geh nuhur 2009..8.9-nii TV-r shuud nevtruulegt (ene hayag ruu orj japan hel deer bgaa-g uz http://www.youtube.com/watch?v=tRKGKPjRw1w&feature=related) japan bol zuvhun china ruu dain hiisen , uur yamar ch oron ruu bid dain hiigeegui, bidnii umnuh tuuh bol uneheer baharhmaar tuuh bolohiig zaluu ued zaaj surgah yostoi gej yarij bgaa bhgui uuu????ene-g chuihamhuu baabartanguud demjeed, PR hiigeed bgaa yum bish uu???? minii bodloor болд, baabar metiin mungu ugvul hun ch alahad belen iimerhuuu nuhduud japan, usa-s mungu avchj mongolchuudiin maani oyun sanaag horduulah uil ajillagaa hiij bgaa gej dugneh bna.
1 | 1 Хариулах
цэцэг [66.181.181.151] 2018/8/20
штерн халхын голыг чөлөөлөх, хятад, солонгосыг чөлөөсөн алдарт төлөвлөгөөг боловсоруулсан байж таарах нь уу? энэ төлөвлөгөө ёсоор давшилт хийсээр байгаад бээжинд тулаж очсон гэдэг чин каши сталинд утасаар холбогдож бээжин лүү оруулахгүй байхыг гуйсан. энэ дайны ажилагаанд цэдэнбал дарга монгол талыг төлөөлөж маш чухал үүрэгтэй оролцож байсан гэдэг .би энэ түүхийг сонсох тусам монголчууд хятадыг, солонгосыг, бүр японыг эзэлээд авчих бүрэн боломж байсан юм шиг санагддаг ганцхан сарын дотор бээжингийн хаяанд ирчихээд сталины тушаалыг хүлээж байсан .чин каши хятадыг чөлөөлөх хүчгүй байсан нь тодорхой байдаг эндээс харахад сталин цэдэнбал чойбалсан нар түрэмгийлэгч биш байсан харин дээрээс нэгтгэж хуралдуулаж өгсөн хүчээр энх тайваныг тогтоосон байдаг .далд хүч ийм дайны үйл явц бүрдээд ороод ирсэн л бол маш ихээр дэмжиж байдаг.ийм далд хүчийг зөвхөн монголчууд байлдаж байгаа үед л илгээгддэг одоо манайхан энхийг сахиулахад сайн нэртэй байгаа нь далд хүчтэй хамааралтай юм энэ маш эерэг
1 | 1 Хариулах
Зочин [64.119.19.71] 2018/8/20
Явж явж Халхын Голд Штерн гол үүрэгтэй болж таарч байна Хэрвээ Жуков Халхын голд амжилт үзүүлсэн бол 1940 онд яагаад Финландын дайныг удирдуулаагүй юм Улаан арми Халхын голд ялсан хэрнээ Финландын дайнд ялж чадаагүй
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.159] 2018/8/20
Юу ч мэддэггүй мал.
0 | 1 Хариулах
цэцэг [66.181.181.151] 2018/8/20
финландын дайнд ялаагүйн учир нь тэнд монголчууд байлдаагүйд байгаа юм хэрэв хэдэн монгол очоод байлдсан бол ялах байсан .монголчууд байлдаанд орж байвал ёс юм шиг дээрээс бууж ирдэг цэвэр эерэг хүч байдаг. цэвэр салхи, ийм тансаг хүчний тухай ярихад хүмүүс шашинтай холбож ойлгох гээд байдаг шашинтай огт хамааралгүй цэвэр юм бий .
0 | 0 Хариулах
Hg [103.10.22.149] 2018/8/20
odoo hyatadtai baildah yumsan... t55 tankaa unaal davshina daa
0 | 0 Хариулах
Зочин [202.131.236.122] 2018/8/20
Чамд хэдэн Т55 байгаан?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.173] 2018/8/20
zaisan dr bgaa t-34 maniihan shvv
0 | 0 Хариулах
hg [103.10.22.149] 2018/8/20
dari~n utaa vnerlej l yawlaadaa ah n
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.173] 2018/8/20
chi tegeed yag heniin enhiig sahiulagch yumuu
0 | 0 Хариулах
Зочин [182.160.0.81] 2018/8/20
Хамгийн том онгоцны тулаан болсон гэдэг.
3 | 3 Хариулах
Зочин [182.160.0.81] 2018/8/20
Оросуудын хүчээр ялчихаад өөрийнхөө сайнд ялсан юм шиг ярьдаг манай цэрэг дарга эрчүүд ичмээр. Эх орнынхоо дархан хилийг манаж буй Хилийн цэрэг гэж магтдаг. Үнэндээ Буриад Тува Алтай Өвөрмонгол гэсэн элгэн саднаасаа хилээ хамгаалж байгаа шүү дээ.
2 | 10 Хариулах
ахмад дайчны хүү [202.180.216.19] 2018/8/20
Та өөрийгөө сүүлийн 30 жилийн тархи угаалтын үр дүн гэдгээ мэдэх үү ???
8 | 3 Хариулах
silver [66.181.161.34] 2018/8/20
Дайн гэнэ үү байлдаан гэнэ үү тэр нь хэнд хамаатайн. Гол нь япончууд хөөгдөөд гарах нь гарч олзлогдох нь олзлогдоод л түүхий байцаа зулгааж хар ажилд зарагдаж байгаад нутаг буцсан нь үнэн хойно. Одоо өнгөрсөн юм яриа л бла бла гэж байхаар яаж улаанбаатараа сайхан болгох вэ гэдгээ л бодоцгооё.
11 | 2 Хариулах
Зочин [202.55.188.110] 2022/10/16
Үр хойч бидэнд юу болсон тухай яриаж хэлж байхад та нар битгий олон юм яриа харин ч үр хойчдоо хэлэх хэрэгтэй зүйл шүү Улаан Баатараа та нар л залуудаа олигтой болгох чинь яасийн бээ
0 | 0 Хариулах
Зочин [182.160.0.81] 2018/8/20
Олон мянган Орос цэргийн амиар л ялсан даа. Монголоос гэвэл Дандарын морь хороо л байсан. Голдуу нутгын Буриад залуус амь үрэгдсэн дээ.
4 | 5 Хариулах
АРД [66.181.167.194] 2018/8/21
нутгийн буриад залуус биш харин ч цэвэр халх залуус амь насаа ихээр алдсан.
1 | 0 Хариулах
Зочин [103.14.38.130] 2018/8/20
Турк багшийг хулгайлах ажлыг амжилтгүй зохион байгуулсан тулд Болдод баатар цол олгох саналтай байна.
5 | 2 Хариулах