Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сэргээн босголтын ажил бүрэн хийгдэж дууслаа

ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Төмөр замын Айраг-Цомог өртөөний хоорондын замд гарсан ослын хор уршгийг арилгах сэргээн босголтын ажил 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 18 минутад бүрэн хийгдэж дууслаа.

Сэргээн босголтын ажилд оролцож байгалийн гамшгийн улмаас үүссэн хор хохирлыг богино хугацаанд арилгаж, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээн,төмөр замын тээврийн үйл ажиллагааг хэвийн болгоход тусалсан Монгол Улсын Засгийн газрын харъяа ЗТХЯ, БХЯ, ЭМЯ, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын ЗДТГ, эдгээр аймаг орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнууд,  “Монголын төмөр зам” ТӨХК, “Эсто” ХХК, “Шивээ овоо” ХХК, “БТЕГ” ХХК, “Мөнх наран” ХХК, “Чингисийн хар алт” ХХК, “Френдшип Ресоурсес” ХХК, Газрын тос боловсруулах үйлдвэрийн "Шинэ төмөр зам" төслийн багт туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа "Тайван хайрхан" ХХК, "Билэгт зам" ХХК, "Туулын гүүр далай" ХХК, "Их харгуйн зам" ХХК "NDTK" ХХК, ОХУ-ын төмөр замчид, УБТЗ-ын нийт төмөр замчид, хувь хүмүүс, үнэн зөв бодит мэдээлэл хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгэл зүрхээрээ хамт байсан бүх хүмүүст гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

“Улаанбаатар төмөр зам” ХНН