ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ хуванцар хог хаягдал авахаа зогсоосон нь олон орны толгойн өвчин болж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 24
iKon.MN

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн манай урд хөршийн хуванцрын төрлийн хаягдал импортлохоо зогсоосон тухай шийдвэр дэлхийн олон улс оронд цаашид хүндхэн бэрхшээл нүүрлэхэд хүргэсээр байна. Энэ талаар Дэлхийн эдийн засгийн форум нийтэлснийг орчуулан хүргэж байна. 

 

 
Хятад улсын гаргасан шийдвэрийн дүнд хаягдал хуванцрууд газар булагдахаас аргагүй болох нь /Reutesr/

Хамгийн “уян хатан”, удаан хугацаанд ашиглаж болох хуванцрын гайхамшгийг 1950 онд  анх удаа дэлхийд танилцуулснаас хойш 8.3 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэгджээ. Хуванцар нь байгаль дээр задардаггүй учраас тэрхүү үйлдвэрлэгдсэн бүх хуванцар ямар нэгэн хэлбэр дүрстэйгээр манай гараг дээр оршин буй. Түүний нэлээд хэсэг нь БНХАУ-д байгаа. 

Учир нь өнгөрсөн хэдэн арван жилийн турш хуванцрын хаягдлаа дахин боловсруулан ашиглаж байгаа хэмээн мэдэгдэж байсан дэлхийн зарим улс орон үнэн хэрэгтээ өөр улс руу экспортолж байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацааны дийлэнх үед нь Хятад улс руу хуванцраа экспортолж байсан хэрэг. 1992 оноос хойш буюу эх газрын Хятад руу нэвтрэх гол боомт болох Хонконгоор дамжуулан тус улс бүх хуванцар хаягдлын 72 хувийг импортолсон байна. 

Гэхдээ Хятадын хувьд хангалттай гэж болно. Тус улс 2017 онд үйлдвэрлэлийн бус хуванцрын хаягдлыг импортлохоо зогсоож буйгаа мэдэгдсэн. Science Advance сэтгүүлийн энэ оны зургаадугаар сарын 20-ны Лхагва гарагт нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдсанаар дэлхий дахинд, тэр дундаа өндөр орлоготой голдуу улс орнууд 111 сая тонн хуванцар хаягдал нэмж үүсгэх төлөвтэй байна. Гэвч тэдгээр улсад энэ асуудлыг шийдэх сайн арга зам одоогоор алга. 

График 1. Дэлхийн хуванцрын үйлдвэрлэлийн өсөлт

 
Дэлхийн хуванцар үйлдвэрлэл 1950 оноос эрчээ авч, огцом өсчээ.

БНХАУ-д хуванцраа экспортолдог орнуудын 2016 оны жагсаалтыг АНУ, Англи, Мексик, Япон, Герман тэргүүлжээ. Тухайлбал, АНУ 2016 онд хуванцар хаягдлынхаа 56 хувийг Хятад руу экспортолсон бол 32 хувийг нь Хонконг руу гаргаснаар энэ бүх хаягдал БНХАУ-д очсоныг илтгэж байна. АНУ үлдсэн 12 хувийг Мексик, Канад, Энэтхэг рүү экспортолсон бол Герман улсын хуванцрын экспортын 69 хувийг БНХАУ дангаараа эзэлж байна. 

График 2. Дэлхийн хуванцрын экспортын байдал.

 
Дэлхийн орнууд ихэвчлэн БНХАУ, Хонконг руу хуванцар хаягдлаа экспортолж байна.

Гэхдээ хуванцрын урсгал нэг чиглэлтэй биш, ийнхүү дам сүлжилдсэн байгаа тул дээрх тоонуудаар хуванцар хаягдлын нөхцөл байдлыг бүрэн дүгнэх нь өрөөсгөл юм. Жишээ нь, Английн хуванцрын экспортын 51 хувь нь Герман руу гардаг ч тус улс мөн л Хятад руу хуванцраа гаргадаг. Эцсийн дүндээ Английн хуванцар хаягдлын дийлэнх нь БНХАУ-д очдог гэж болохоор байгааг судлаачиж тодотгож байна. 

Мексик ч мөн ялгаагүй, хуванцар хаягдлынхаа 55 хувийг АНУ-д экспортолдог. НҮБ-ын худалдааны судалгааны датанд тулгуурлан энэхүү тооцооллыг хийсэн ба ингэхдээ улс орнуудын хоорондын хуванцрын урсгалыг тооцоолоогүй учраас чухам Мексик, АНУ уг хаягдлыг дотооддоо боловсруулж байна уу, эсвэл Хонконг, Хятадын аль нэг рүү экпортолж байна уу гэдгийг мэдэх аргагүй байгааг судлаачид тэмдэглэсэн. 

 
Английн Эскот тосгоны ойролцоох дахин боловсруулах төв /Associated press/

БНХАУ-ын хувьд өнгөрсөн хугацаанд хуванцрын импортоо хязгаарлахыг оролдож байв. 2013 онд бохирдлыг бууруулах зорилгынхоо хүрээнд зөвшөөрөгдөх хуванцруудын төрлүүдийг ялган хязгаарлах Green Fence буюу “Ногоон хашаа” бодлого хэрэгжүүлсэн. Хэдийгээр энэхүү бодлого ганцхан жил хэрэгжсэн ч хаягдлын үйлдвэрлэлд хангалттай доргиосон билээ. “Үр дүнд нь дэлхийн хаа сайгүй байсан хуванцар боловсруулах жижиг үйлдвэрүүдээс эхлээд зөвшөөрөгдөөгүй хуванцрыг авахаас шил дараалан татгалзах болсон” хэмээн судлаачид бичиж буй.    

Энэ нь дахин хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоо ч уг хориг хэвээр үйлчилсээр. 

Журам 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Европын зарим, Хонконгийн боомт, АНУ-д тэр дороо л хуванцрын овоолго үүсч эхэлжээ.

 
Кени улсын нийслэл Найроби хот дахь хуванцар хог хаягдлын овоолго /Associated press/

“Бид хаягдлаа яахаа мэдэхээ больсон” хэмээн Орегон муж дахь боловсруулах үйлдвэрийн эзэн Стив Франк тухайн үед New York Times сонинд ярьж байжээ. Тэрбээр Хятад улс дээрх шийдвэрийг гаргахаас өмнө дийлэнх бүтээгдэхүүнээ тус улсад экспортолдог байсан аж. Харин цаашид Стив Франк аль болох Индонези, Энэтхэг, Вьетнам, Малайз зэрэг орон руу чадах хэмжээгээрээ хаягдал экспортлох боломжийг эрэлхийлж буйгаа мөн ярьжээ. 

Эцэст нь, БНХАУ руу экспорт хийдэг байсан улс орнуудад ногдох тэрхүү 111 сая тонн хуванцар нь дэлхий дахинд үйлдвэрлэгдсээр байгаа хуванцрын өчүүхэн бага хэсэг билээ. 

График 3. Хуванцар үйлдвэрлэл болон хаягдал 2015 онд

 
Хуванцрын хаягдал үйлдвэрлэсэн хэмжээндээ дөхөж очжээ. Үүнд бөс бараанаас эхлээд бүх төрлийн хуванцар бүтээгдэхүүн багтсан байна.

“Нийт үйлдвэрлэгдсэн хуванцрын ердөө 9 хувь нь дахин боловсруулагдаж, дийлэнх нь газарт булагдаж, байгаль дээр хаягдаж буйг өмнөх судалгаануудаас харж болно” хэмээн Жиоржиагийн их сургуулийн Инженерийн коллежийн профессор, энэ чиглэлээрх судалгааг хамтран хийж буй Женна Жанбек онцолжээ. “Одоогийн багахан хэмжээний дахин боловсруулалт тийм ч удаан хугацааны шийдэл болохгүйн дээр урьд өмнө нь дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүд одоо газарт булагдаж л дуусна. Тиймээс зоримог шинэ үзэл санаа, системийн хэмжээний өөрчлөлт шаардлагатай” хэмээн тэрбээр хэлсэн юм.   

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
mongol [27.123.214.110] 2018/7/26
Honiniihoo noos haugdal tsaas hulduggui materialtai holiod zam tavicval taarna.
0 | 0 Хариулах
Зочин [178.115.129.213] 2018/7/24
Өөрийгөө мэддэг, төртэй, хуультай орон ийм л байна. Яршиг зүгээр, урагшаа очиж амьдаръя. 76 махан толгойтнууд, орк иргэдийг харж бухимдаж байснаас хууль нь хэрэгждэг оронд очиж амьдарсан нь хамаагүй дээр. Юм нь ч хямдхан.
1 | 0 Хариулах
mongol [27.123.214.110] 2018/7/26
Amjilt. Turaad uhcihev.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.102] 2018/7/24
ЦЕЛЬСИЙН НЭМЭХ 650 ГРАДУСЫН ЭРЧИМ ХҮЧЭЭР ОРОН ЗАЙ ҮҮСГЭНЭЭ ГЭДЭГ ЧИНЬ АСАР ТОМ ОЛОЛТ АСАР ТОМ ХЭМНЭЛТ ШҮҮ.
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.102] 2018/7/24
АБСОЛЮТ ТЭГ ТЕМПЕРАТУРЫН ОРЧИНД АШИГЛАЖ БОЛОХ ХАМГИЙН БОЛОМЖИТ МАТЕРИАЛ БОЛ ХУВАНЦАР БӨГӨӨД ТЭНД ОРОН ЗАЙ ҮҮСГЭЖ БОЛНОО ГЭСЭН ҮГ. ОРОН ЗАЙД СОРОНЗОН ОРОН ҮҮСГЭЖ АМЬ НАСАА ХАМГААЛАХ АРГА АВАХ НЬ АСУУДАЛ БИШ ЮМ.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.102] 2018/7/24
МКБ НЭГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙГӨӨ. ЭНЭ БОЛ ШИНЖЛЭХҮЙ УХААНД ТУЛГУУРЛАСАН ЮМ НҮҮ. ХУВАНЦАР БОЛ МАШ САЙН ТУСГААРЛАГЧ БӨГӨӨД ИХ ЭЗЭЛХҮҮН БОЛОН МАШ ИХ НЯГТРАЛЫГ БИЙ БОЛГОЖ ЧАДДАГ НҮҮРСТӨРӨГЧ ЮМ. ЭНЭ ШИНЖ ЧАНАРЫГ НЬ АШИГЛАН ЛАГРАНЖИЙН ЛИБЕРАЦИ ГЭДЭХ ОРБИТОД ЭЛОН МАСКИЙН ПУУЖИНГУУДААР ЗӨӨВӨРЛӨН ШИНЭ ЕРТӨНЦ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР МКБ АЖИЛЛАЖ БАЙГОО. ОЛОН ОЛОН ХҮН РАВДАН СОЛИОРЧИЙН ГЭХ Л БАЙХ. ГЭХДЭЭ ЭНЭ БОЛ БОДИТ ҮНЭН БИЛЭЭ.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.16] 2018/7/25
Хүүе чи зүгээр үү.Нэгэнт чи өөрийнхөө хогон мэдээллүүдээ format хийж чадахаасаа өнгөрсөн болхоор сайн сэтгэцийн эмч дээр оч.
0 | 0 Хариулах
Зочин [119.40.98.26] 2018/7/24
hue mognoldoo aviii ld aa
1 | 1 Хариулах
Зочин [202.55.183.108] 2018/7/24
балайт. би өөрсдийнхөө хогийг хятадруу гаргадаг байгаад одоо авах эзэнгүй шалаар хөглөрч байна
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.216] 2018/7/24
Өөрийн саваа авж очоод ундаа, жүүс авч болохоор хийж болно доо. Ариун цэврийг хангах асуудлыг зөв шийдвэл.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.6] 2018/7/24
Буцаад шил рүү шилжихээс өөр арга байхгүй. Шилээ буцааж авч дахин хэрэглэх хэрэгтэй. Өмнө нь болж л байсан, одоо яагаад болохгүй гэж. Жаахан хичээх л хэрэгтэй. Дэлхий даяараа хуванцраас татгалзахаас өөр аргагүй боллоо ш дээ. Энэ доор хятадыг өмөөрсөн, эвтэйхан яривал манайхаас авна гээд байгаа нөхөд юмны учир ойлго. Одоо өнгөрсөн. Харин бид одоо ухаантайхан шиг байж, ус ундаагаа хуванцар саванд үйлдвэрлэхээ болих хэрэгтэй байна.
3 | 1 Хариулах
Зочин [107.77.173.6] 2018/7/24
Шилэн лонхтой нарийн төмөр замын танкчин тууж явна энд ......ха ха
0 | 2 Хариулах
Зочин [178.115.129.213] 2018/7/24
чи юу ойлгож ингэж бичив?
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.102] 2018/7/24
ЦАХИУР БОЛОВСРУУЛСНААС НҮҮРСТӨРӨГЧ БОЛОВСРУУЛСАН НЬ ХЯМД УЧРААС Л ИЙМ АСУУДАЛ ҮҮСЧУУГААМ ШД.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.88] 2018/7/24
Энэ мэдээлэлээс монголчууд нэг асуудалыг ойлгох хэрэгтэй байгаа юм хужаа нарыг дэмжиж байна гэж эрлийз гэж битгий тэнэгтэхээрээ тэгэхээр дэлхий эдийн засагт хятад ямар нөлөөтэй байгааг энэ хуванцарын асуудлаас тодорхой харагдаж байгаа юм дэлхий бүх улс хуварцараа яахаа мэдэхгүй гацаанд орж байна Тэгэхээр хоцрогдсон монгол сэтгэлгээрээ хужаа нартай харьцвал монгол улам хөгжлөөс хоцроно оросууд хятадууд мөнгөтэй гэдгийг мэдчихээд үхтэл долгинож байна манайхан болохоор хужаа нар идэх гэж байна танк орж ирнэ гэхээр яаж хөгжих вэ мөнгө яаж олох вэ бодооч монголчуудаа хэрвээ ийм тэнэг ерөнхийлөгчтэй байхад бид хэзээч мөнгө олохгүй бодвол монгол ялж биш ялгадаж байгаа байхаа үнэхээр женкояож байгаа бол байгаль орчин сүйтгэж буй нүүрсээ хятадруу гаргадагаа зогсоочих зүгээр хужаа нар монголыг цөлмөөд байгаа биз дээ ард түмэн минь монгол ялж байнаа
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.98] 2018/7/25
Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө. Монгол бол авилгалд идэгдсэн, цөөн хүнтэй, дээр нь хөрш, Хятадад эзлэгдэж явсан, мөн ихэнхи нь алдагдсан нутагаа нэг өдөр нэгтгэнэ гэж боддог. Үе үеийн удирдагчид Хятадаас болгоомжилж ирсэн. Харин ардчилал нэрээр монголыг зараад баяжих шуналтангуут төрд гарсан.
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/7/24
mongol huvantsar mongoldoo l baig mongol yalna
1 | 2 Хариулах
Зочин [66.181.180.21] 2018/7/24
хуванцраар яах юм. савтайгаа очоод ундаагаа хийлгээд авч байя.
3 | 1 Хариулах
Хятадуудыг сайн ашиглах [65.49.68.154] 2018/7/24
Хятадууд ороод ирэхээр л сандралдаад л элдэв шуугиан гаргаад байх юм. Бид өөрсдөө ажиллах хүч муутай, ажиллаж бга хэд нь цалингаа буухаар архидаад алга болно. Дулааны улиралд хятад ажилчдыг оруулж ирж ажилаа сайн хийлгэс нь ашигтай. Бас Хятадаас жуулчидыг маш ихээр авах хэрэгтэй. Дэлхийд Хятадууд л жуулчин хэлбээрээр мөнгийг цацаж бн шүү дэ.
8 | 1 Хариулах
Зочин [107.77.173.6] 2018/7/24
Хятадын аюулаар айлгадаг,хийрхдэг чинь популистуудын дархан мэх л дээ
4 | 0 Хариулах
Зочин [178.115.129.213] 2018/7/24
үнэнийг хэлэхэд би урд хөршийн үсрэнгүй хөгжлийг шүтдэг.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.98] 2018/7/25
Та нар урагшаа явж амьдарна байгаа. Хүн болгон нь жаргалтай амьдраад байна уу гэдгийг бодоорой. 1.3 тэрбум Хятад амьдарч байгаа шүү. Монгол хэд билээ. Байгаа сайн талуудаа олж хараарай.
0 | 0 Хариулах
Хаягдал цаас [65.49.68.154] 2018/7/24
Хаягдсан элдэв цаасан хаягдлуудыг яаралтай ашигладаг болох хэрэгтэй бна. Багахан боловсруулаад шахмал түлшинд ч ашиглаж болно.
1 | 0 Хариулах
Монгол ялцан ууу, [120.16.234.100] 2018/7/24
Xyжаа нартай эвтэй байвал манай муу жоохоон хуванцар хогийг асуудалгvй шингээнэ шдээ, бид л тэнгэр заяат босоо хех Монгол тулдаа гуйж гувшихгуй энэ том зах зээлийн хажууд гуйлгачид шиг л зутаруу амьдарч чадаж байна шдээ...
5 | 1 Хариулах
Зочин [103.212.117.90] 2018/7/24
Өнгөрсөн жилийн 12 сараас эхлээд хятадууд манайхаас хуванцар сав авахаа больчихсоон. Манайд хэд хэдэн хуванцар боловсруулах жижиг цехүүд ашиглалтанд орсон. Үлдснийг шууд хог руу хаядаг болсон. Харин хятадаас хуванцар савнууд импортлох нь улам ихэссэн. Өөрсдийгөө муулахаас өмнө, бусдыг магтахаас өмнө жаахан мэдээлэлтэй бай, жаал аа.
2 | 1 Хариулах
Зочин [107.77.173.6] 2018/7/24
Уг нь ч танк манк гэж солиоролгүй эвтэйхэн яривал болохгүй ч юм байхгүй л дээ.Ер нь бид Хятадуудтай түүхийнхээ турш хөрш байж ирэхдээ хөршийгөө нухацтайхан судлаагүй юм байна.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.101.226] 2018/7/24
Хятадуудаас суралц та нар юу ч хийж чадахгүй хоосон цээж байцгааж юу дээгүүр санаатай юм.
3 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/7/24
hujaa nar hog avahaa bolihod l delhii sandraldaj bna hudlaa muulj baihaar hujaa naraas surah ym ih bna da
7 | 3 Хариулах