Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Малала” номоос онцлох 10 эшлэл

ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Талибууд Малала Юсуфзайн амьдардаг бүс нутгийг эрхшээлдээ оруулах үед охин арван настай байжээ. Талибууд хөгжмийг гэмт хэрэг гэж үзэхээс гадна эмэгтэйчүүд захаар, охид сургуульд явах ёсгүй гэж үздэг байв. Урьд цагт амар тайван байсан Пакистаны энэхүү бүс нутаг терроризмоос болж өөрчлөгдөхөд Малала өөрийн итгэж найддаг зүйлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэйг ойлгосон байна. Тиймээс ч охин өөрийн сурч боловсрох эрхийнхээ төлөө тэмцэх болжээ. 2012 оны аравдугаар сарын 9-ний өдөр тэрбээр өөрийн үйл хэргийн төлөө амиа алдах дөхсөн юм.

 

Боловсрол эзэмших эрхийн төлөө тууштай тэмцэгч Малала Юсуфзай одоо тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх үйл хэргийн олон улсын бэлгэ тэмдэг болсон төдийгүй Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн хамгийн залуу хүн болсон билээ. Малала Юсуфзайн болон Патриция Маккормик нарын хамтын бүтээл “Малала” номоос онцлох 10 эшлэлийг уншигчдадаа хуваалцаж байна. Бүр бага наснаасаа дэлхийг өөрчлөхийг хүсч, үүнийхээ төлөө амь насаараа дэнчин тавин зүтгэсэн Малала өдгөө дэлхийн өнцөг булан бүрийн боловсролыг дэмжигчдэд тусламж үзүүлдэг, ашгийн бус байгууллага болох “Малала” сангаараа дамжуулан боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйл хэргээ үргэлжлүүлсээр.

 

Ингээд онцлох 10 эшлэлийг хүргэе. 

Миний хувьд нүүрээ бүтээж амьдарна гэдэг тавгүй, бас шударга бус санагддаг байв. Би бага байхаасаа л эцэг, эхдээ бусад охидын адил нүүрээ бүтээхгүй гэж хэлдэг байсан. Миний царай бол миний бие хүний илэрхийлэл юм. 

  • Аав маань зоригтой, зарчимч хүн байсан бөгөөд миний хувьд жинхэнэ баатар хүн. 
  • Сургууль бол миний ертөнц, харин ертөнц бол сургууль минь байлаа. 
  • Би эмэгтэйчүүдийн хүнд бэрх амьдралыг хараад үнэхээр сэтгэлээр унаж гунигладаг. Яагаад манай улсад эмэгтэйчүүдийн эрхийг ингэж зөрчдөг юм бэ.
  • Энэ дэлхийн муу муухай зүйл бүрийн эсрэг ямар нэгэн сайн зүйл байдаг гэдэгт би итгэдэг. 
  • Хэдийгээр би хүүхэд ч гэсэн тэр хүний буруу байсан гэдгийг ойлгож байлаа. 
  • Эр хүнгүйгээр гадагшаа гарч болдоггүй энэ улсад охид бид номын хуудсаар дамжуулан алсын алсад аялдаг байв. 
  • Бидний боловсрол биднийг хаашаа хөтлөхийг бид хэлж мэдэхгүй байсан ч суралцах амар амгалан орчин л бидэнд хэрэгтэй байсан билээ. 
  • “Бид зүрх сэтгэлдээ ч гэсэн бүрэн дүүрэн амьдрах ёстой” гэж аав хэлдэг байв. 
  • Аав шонхор мэт бусдын нисдэггүй газраар нисэх дуртай нэгэн. Харин ээжийн хувьд ургаа мод мэт түүнийг дэмждэг юм.

Б.Баяртогтох

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.