Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль дээр үүссэн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд тус сургууль дээр ажлын хэсэг ажилласан.
Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн байна.
Энэ сарын 18-ны өдөр тус сургуулийн хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү амиа алдсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
|