Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг гарчээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

БЗД-ийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж тавдугаар ангийн хүү амиа алдсан хэрэг өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр гарсан талаар мэдээлэл цахим ертөнцөөр гарсан юм.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Уг хэргийн дагуу дуудлага өчигдөр 19:20 минутад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн. 11 настай эрэгтэй хүүхэд байсан.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Одоогоор хяналт, шалгалт хийгдэж байгаа учраас амиа алдсан шалтгаан нь тогтоогдоогүй байна" гэв.

Харин 79-р дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ "Өчигдөр орой 19:00 цагийн үед хөлбөмбөгийн талбайд хүүхэд амиа алдсан харамсалтай юм боллоо. Хөлбөмбөгийн хаалганы нэг шон нь алга болчихсон байсан. Цагдаагийн байгууллага шалтгааныг тогтоохоор шалгаж байна" гэв.

https://www.facebook.com/bolor.boloroo.524/videos/1814782885272194/