ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарынхан ХНХ-ын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардаж жагсаал хийж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн салбарын 48,000 гаруй ажилтны төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд өнөөдөр жагсаал хийж байна. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хоёр заалт бүхий шаардлага хүргүүлэх аж.

Шаардлагыг хүлээж авахгүй бол маргаашаас эхлээд эмч, эмнэлгийн ажилтнууд улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдэв.

Шаардлагад:

  1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулж, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлаар салбар дотроо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг хууль бусаар ямар нэг шалтаг, шалтгаан тоочихгүйгээр энэ сарын 21-ний дотор бүртгэх,
  2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт, мөн 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч огт хэрэгжүүлэхгүй, ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах, 

Дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээр”-ээр үүсгэсэн хамтын маргааны хүрээнд ажил хаялт хийх эрх үүссэн тул 2018 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Мөн ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлэв гэжээ.

Засгийн газар, С.Чинзориг Эрүүл мэндийн салбарынхаа сайдын хэлэлцээрийг үл тоон өнөөдрийг хүртэл гурван талт хэлэлцээрийг гацааж байна хэмээн МҮЭХ үзэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [124.158.109.232] 2018/6/21
ineehgui teged uilah umuu haashaa um be ineej bolohgui uilj bolohgui hetsuu umaa neeree
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.21] 2018/6/21
Эрдэнэ ван ч хамаг булхайгаа илрүүлэх хүнийг унагаах гэж хичээж байх шив дээ
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.69] 2018/6/21
Танхимаараа хариуцлага хүлээдэг гээ биз дээ. Энэ засгийг бүхлээр нь огцруулбал таарна. Нийгмийн даатгалын хуульд иргэдээ хохироосон өөрчлөлт оруулсных нь төлөө УИХ-гч тараавал зохино
0 | 0 Хариулах
Зочин [202.21.119.186] 2018/6/21
Гүэ тэгээд энэ жагсаад байгаа хүмүүс нь инээлдээл селфи хийгээл зогсоод байхын байнашд. Ийм жагсаал гэж байхуу?
1 | 0 Хариулах