Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Солонгос эмч нар элэг, эмэгтэйчүүд, гоо сайхны чиглэлээр хамтарсан үзлэг хийнэ

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 6 сарын 20
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

УБ Сонгдо эмнэлгийн урилгаар Солонгосын Сүн Чон Хян Их сургуулийн Сөүл дахь эмнэлгийн эмч нар 6 дугаар сарын 22-23 өдрүүдэд хамтарсан үзлэг хийх гэж байна. 
Тус эмнэлгээс элэг, эмэгтэйчүүд болон гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын эмч нар УБ Сонгдо эмнэлгийн эмч нартай хамтарсан үзлэг хийхээр болжээ. 
 
Сүн Чон Хян их сургуулийн Сөүл эмнэлэг нь 1974 байгуулагдсан ба Амбулаторийн 31 тасаг,  Тусгай эмчилгээний 16 клиник, 300 гаруй эмч, профессор, 600 гаруй сувилагч, 1000 гаруй хэвтэн эмчлүүлэх ор,  21 өвчтөний тасаг /гадаад өвчтний тасагтай/ бүхий нийт 1,600 гаруй ажилтан албан хаагчтай БНСУ-ыын томоохон эмнэлгүүдийн нэг юм. 
 
УБ Сонгдо Эмнэлгийн хувьд Сүн Чон Хян эмнэлэгтэй 2017 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа ба 2018 оны анхны хамтрасан үзлэг юм. 

Сонгдо эмнэлгийн хувьд 2011 оноос бүх төрлийн гоо сайхны хагалгааг хийж эхэлсэн. Тус эмнэлгийн хувьд хөхний нөхөн сэргээх хагалгааны эхний өвчтөнүүддээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр ярилцаж байна. Энэ зорилгынхоо  хүрээнд зургаадугаар сарын 21-24-ний хооронд БНСУ-ын Сун Чон Хян Их сургуулийн профессоруудтай хамтарч Сонгдо эмнэлэг дээр үзлэг, оношлогоо хийнэ. 

 
 
 

Үзлэгт хамрагдахыг хүсвэл УБ Сонгдо Эмнэлгийн 7011-1163 лавлах утсаар урьдчилан ярьж дугаар авч үйлчлүүлэх юм. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/UBSongdoHospital/ хаягаас аваарай. 

Зураг