Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Илүүдэл үс авах аргууд

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 12
Сурталчилгаа

Нарлаг зуны өдрүүдэд бүсгүйчүүд бид богино өмд, юбка, даашинз өмсөх дуртай шүү дээ. Харин энэ үед тулгардаг асуудал бол “илүүдэл үс” юм. Тиймээс бид танд илүүдэл үсийг хэрхэн авах талаарх аргууд мөн давуу болон сул талыг судлан хүргэж байна.

 

1. Хамгийн түгээмэл арга бол зүгээр л хусах. Хурдан бөгөөд хялбар арга. Гэвч нэг том дутагдалтай тал нь илүүдэл үсийг хуссаны дараа үс маш хурдан ургадаг. Ер нь бол бараг өдөр болгон хусах шаардлагатай болдог. Мөн биений үс илүү харлаж өтгөн ургаж, арьс хөхөрч, дутуу хусагдсан жижиг үснүүд нь арьсны дотогш ургаж, арьсан дээр батга гарах зэрэг олон дутагдалтай талтай.

 

Анхаарах зүйлс:

  • Хусагч хутгаа хоёр долоо хоног бүр заавал сольж байх шаардлагатай. Таны бодсоноос ч хурдан үзүүр нь мохдог шүү, мөн угаалгын өрөөнд буюу чийгтэй газар хадгалвал амархан мохно. Мохоо хутгаар хусах маш аюултайгаас гадна үс тун амархан буцаагаад сагсайна. Сагсайхдаа нэгэн жигд бус урт бүр урт, богино гээд хэдэн тийшээ арзайгаад дараагийн удаа хусахад их хүндрэлтэй болно.
  • Хусагчаа хэнтэй ч битгий сольж, хувааж хэрэглээрэй. Хутга нь хувийн ариун цэвэртэй асар их холбоотой. Арьс болон үл ялигхан жижиг цусаар ихэнх өвчин халддаг.

2. Epilator буюу үс зулгаагч машин. Энэ төхөөрөмжийн ажиллах зарчим нь их энгийн. Epilator нь дотроо жижиг дисктэй, дискэн дээр олон тооны жижиг хямсаануудтай. Тэдгээр жижиг хямсаанууд нь диск эргэлдэх үед биеийн үснүүдийг түүж, татах маягаар үсийг арилгадаг. Суга, цавь орчмын бүдүүн ширхэгтэй үснүүдийг авахад их өвдөнө. Үсний хэмжээ урт, олон ширхэгтэй байх тусам өвдөлт их байна. Тийм болохоор үсийг эхлээд хайчаар богиносгож тайрах хэрэгтэй. Тэгээд үсийг захаас нь бага багаар ахих маягаар үсийг арилгана. Татуургаар хусах аргыг бодвол илүүдэл үс авахад зарцуулагдах хугацаа илүү удаан байх магадлалтай.

 

Анхаарах зүйлс: 

  • Үсийг зулгааж авснаар арьсны дотор үс ургах /ingrown hair/, арьс цочирч улайх, улаан тууралт гарах зэрэг сөрөг шинж чанартайгаас гадна өвдөлт мэдрэгдэнэ.

3. Лазер. Лазераар үс арилгахад хамгийн том давуу тал нь үс ургалтыг зогсоодогт байгаа юм. Лазерийн туягаар үсний уутанцарыг шарахад уутанцар агшаад үс дахин ургах боломжгүй болгодог юм байна. Нэгэн төрлийн хагалгаа тул өөрийн гэсэн эрсдэлтэй.

 

Анхаарах зүйлс:

  • Лазер хийлгэхээс өмнө хийлгүүлэх салон, эмч, лазерийн өмнөх ба дараах арчилгааг сайтар судлах шаардлагатай.
  • Үнэ өндөр бөгөөд дор хаяж 2-3 удаа орж үр дүнгээ өгдөг.

4. Вакс. Вакс нь үсийг угаар нь авдаг учраас эргээд ургах хугацаа нь удаан учраас дор хаяж 28 хоног илүүдэл үсэндээ санаа зовох шаардлагагүй. Салонд болон гэрийн нөхцөлд вакс хэрэглэх боломжтой. Салонд хийлгэх завгүй, санаа зовдог бол танд гэрийн нөхцөлд өөрөө хийх хялбар арга байдаг. Энэ нь Veet-ийн халуун болон хүйтэн буюу туузан вакс юм.

 

Туузан вакс нь зориулалтын бэлэн вакс бөгөөд шууд хэрэглэх боломжтой. Наалдсан 2 хавтгайг 2 тийш салган үсний ургалтын эсрэг дугуй талыг нь харуулан наана. Үсний ургалтын дагуу 2-3 удаа гарын алгаараа илж, нэг жигд хөдөлгөөнөөр дугуй хэсгээс татна. Хаана ч, хэдийд ч хэрэглэх боломжтой учраас хичнээн амар гээч. Илүүдэл үсээ авсны дараагаар зориулалтын тосон салфеткаар арьсан дээрх үлдэгдэл ваксыг цэвэрлэж авна.

 

Анхаарах зүйлс:

  • Арьсан дээрээ удааж болохгүй, наасны дараагаар 5секунд орчмын дараа татна.
  • Ваксаа хуулахдаа зөв хуулах шаардлагатай, ингэснээр хүссэн үр дүнгээ мэдэрч чадна.

Халуун вакс нь гэрийн нөхцөлд салоны үйлчилгээ авахыг хүсч буй бүсгүйчүүдэд зориулсан бөгөөд савтай ваксаа халуун бүлээн усанд эсвэл цахилгаан зууханд хийж халаана. Зориулалтын модоор халуун хүйтнийг тохируулж, түрхэнэ. Дагалдаж ирэх цаасыг ашиглан хүйтэн вакстай ижил нэг жигд хөдөлгөөнөөр хуулж авна. Давуу тал нь гар хөл, суга, бикини болон нүүрэнд ашиглах боломжтой.

 

Анхаарал зүйлс:

  • Зориулалтын цаасыг нь дахин угааж, цэвэрлэж ашиглах боломжтой учраас бүү хаяарай.
  • Ваксны темпертурыг зориулалтын модоор шалгавал аюулгүй, зааврыг нь сайтар дагаарай.

5. Гуужуулагч тос буюу крем. Ваксдуулахаас айдаг, өвдөлтийг мэдрэхийг хүсдэггүй бүсгүйчүүдэд “гуужуулагч крем”-ийг хэрэглэхэд тохиромжтой. Ердөө түрхээд 3-6 минутын дараа зориулалтын хуванцар хусуураар хусна. Энэхүү крем нь илүүдэл үсний үзүүрийг нарийсгаж тайрдаг учраас эргэн ургахад сагсайдаггүйгээрээ давуу талтай. Өвдөлтгүйгээр гар хөл, суга, бикини орчмын үсийг авна гэхээр гайхалтай. Магадгүй “хусахаас юугаараа ялгаатай юм бэ” гэж бодож байна уу? Төмөр хутгагүй учраас аюулгүй, арьсан дээр шархи сорви үлдээхгүй бөгөөд хусагчаар авсан шиг хурдан эргэж ургахгүй.

 

Анхаарах зүйлс:

  • Зааврын дагуу арьсан дээр 6минут /эмзэг арьсны төрөл нь 10минут/-аас илүү хугацаанд байлгаж болохгүй.
  • Угаар нь авдаггүй учраас эргээд 7 хоногт ургана, гэхдээ өвдөлтгүй учраас дахин илүүдэл үсээ авах боломжтой.

Бүсгүйчүүддээ зөвлөхөд вакс болон илүүдэл үс гуужуулагч нь хамгийн аюулгүй бөгөөд зааврын дагуу хэрэглэснээр гэрийн нөхцөлд өөртөө гоо сайханч болох боломжтой. Мөн Veet ваксаар илүүдэл үсээ тогтмол авснаар үс шингэрч, ургалт удааширдаг зэрэг давуу талуудтай.

 

Торгомсог мэдрэмжийг 6 минутад

 Та Английн Reckitt Benckiser компанийн Veet брэндийн бүтээгдэхүүнийг өөрт ойр байрлах бүх супермаркет, Монос эмийн сангуудаас худалдан авах боломжтой.

Албан ёсны дистрбьютер Нано Интернэйшнл ХХК

Лавлах утас: 77115852, 99753008

Facebook хуудас: Nano International LLC

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.