ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Баянжаргалын Дэлгэржаргалыг тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2018 оны 05 сарын 07-ны өдрөөс эхлэн томиллоо.
Б.Дэлгэржаргал нь 26 жил тасралтгүй Банк санхүүгийн салбарт ажилласан туршлагатай бөгөөд 2001 онд ХасБанк үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Зээл хариуцсан захирал, Санхүү хариуцсан захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Иргэдийн банк хариуцсан захирал, Бизнесийн хөгжил хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. 2016 оноос Тэнгэр Даатгал ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан юм.
“ЛЭНДМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Бат-Очир хэлэхдээ
ТЭРГҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ, ХҮЧИРХЭГ САНХҮҮГИЙН БАГ
“ЛЭНДМН ББСБ” ХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийн шийдэл бүхий санхүүгийн үйлчилгээг иргэдэд амжилттай хүргэсээр байгаа.
Дэлхийн шилдэг аудитын компаниуд болох PWC, KPMG, EY-д ажиллаж байсан туршлагатай. Сүүлийн 14 жилийн турш санхүүгийн салбарт ажиллаж буй шилдэг мэргэжилтэн.
ХасБанкны Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирлын албыг тус тус хашиж байсан туршлагатай. Банк санхүүгийн салбарын тэргүүлэх туршлагатай удирдагчдын нэг.
Дэлхийн банк, ОУСК ажиллаж байсан. 36 жилийн турш 40 гаруй улсад бизнесийн хөгжил, санхүүгийн салбарт ажилласан туршлагатай.
Болгарь дахь Америкийн их сургуулийг төгссөн. Ажлын туршлага: АНУ-д Edgartown National Bank, М-Си-Эс Холдинг ХХК
АНУ-ын Western Governors их сургууль, Seattle их сургуулиудыг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Ажлын туршлага: US Bank, Strategies 360 компани
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!