• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

2012 оноос хойш 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
 

-Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрын хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар эрэмбэлэгдэж байна-

“Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад ЭМЯ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах Элчин сайдын яамнуудын төлөөлөл оролцож байгаа юм. 

Хурлын эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Э.Галбадрах умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах иргэдийн тоог хэрхэн нэмэгдүүлэх болон тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийсэн юм.

 

Тэрбээр "Эмэгтэйчүүдэд тохиолдож буй хорт хавдрын эхэнд элэгний хорт хавдар, хоёрт умайн хүзүүний хорт хавдар эрэмбэлэгдэж байна. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг 2012 оноос хийж, одоогийн байдлаар давхардсан тоогоор 800,000 эмэгтэй эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байгаа. Энэ хугацаанд 400 гаруй иргэний хорт хавдар оношлогдсон. 

Нийт умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байгаа эмэгтэйчүүдийн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа. Манай хүн ам цөөхөн хэдий ч өргөн уудам нутагт тархан суурьшсан учраас хөдөө орон нутгийн иргэд оношилгоо, шинжилгээнд хамрагдаж чадахгүй байх тохиолдол бий. Мөн эрт илрүүлгийн чиглэлээр бэлтгэгдсэн хүний нөөц дутагдалтай байна. Тиймээс өнөөдрийн арга хэмжээний үеэр дээр дурдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээ тодорхойлох юм" гэлээ.

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл нас ахих тусам нэмэгддэг бөгөөд олон хүүхэд төрүүлсэн, дархлаа султай, олон бэлгийн хавьтагчтай бол эрсдэл өндөртэй аж. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Умайн хүзүүний хавдар үүсгэгч папиллом вирусын талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн захирал Ж.Чинбүрэн "Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллом вирусийн эсрэг вакцинжуулалтын асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж байна. Өндөр хөгжилтэй орнууд тухайлбал, Австрали улс папиллом вирусийн эсрэг вакцинжуулалтад хүн амаа хамруулдаг. Бид 2008, 2009 оны үед хүн амаа папиллом вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах гэсэн боловч ард иргэдийн зүгээс шүүмжлэлд өртөж байсан. Харин одоо тэр байдал өөрчлөгдсөн байна. 

Папиллом вирус бол бэлгийн замаар дамждаг халдвар. Эрэгтэй хүн папиллом вирусийн тээвэрлэгч болоод яваад байдаг бөгөөд өөрөө өвчилдөггүй. Тиймээс аюулгүй бэлгийн харилцаанд орж байх л чухал" гэлээ.

Монгол Улсад тохиолдож байгаа хорт хавдруудаас хамгийн боломжийн эрт оношлогдож байгаа нь умайн хүзүүний хорт хавдар. Нийт оношлогдож байгаа байгаа хүмүүсийн 50 орчим хувь нь эрт үедээ оношлогддог. Харин бусад хорт хавдрын 80-аас илүү хувь нь хожуу оношлогддог байна. Хэдий тийм боловч шалтгаан нь тодорхой байдаг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг 70 хувьд хүргэхээр салбарын яамнаас зорьж байгаа аж.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zo [182.160.34.236] 2018/5/20
Er emgvi zambaraagvi belgiun hawitliig bolih heregtei Lai l daguulna Manaid belgiin zamiin uwchlul asar ih bolson shvv Bvh hvn bolgoomjtoi bgaarai
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/5/16
harsan bolgontoigoo havitaj hevtehee bolchii tehuu
1 | 0 Хариулах
Баадай [122.201.22.112] 2018/5/16
Эрчүүд ариун цэвэр сахивал эмэгтэйчүүд ингэж олноор өвчлөх нь бага байна даа. Үүнд төр засаг анхаарч ажил зохиогооч
0 | 0 Хариулах
Зочин [92.249.185.200] 2018/5/16
800000 мянга шинжлүүлээд 400 хүн гэхээр гайгүй юм биш үү. Манайхан шиг замбараагүй хормой хотны явдалтай завхай улсад энэнээс их тоо л гарч ирмээр юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.133] 2018/5/15
Тэртээ тэргүй төсвийн мөнгө тэнэг юманд урсаж байгаа. Яахав эрүүл мэнд эсвэл боловсрол яриад юм хийж байгаа бол ашигаа олоод юмаа хийг. Ямар хүнд хүртээлгүй шахаа хийж байгаа биш. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд гээд яриад шахаа хийх гээд байгаам бишүү. Ээж чинь эхнэр чинь охин чинь цаашлаад нуудгай чинь үзүүлэх эмчлүүлэх гээд байгаам бишүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.20] 2018/5/15
Вакциныг нь оруулаад ирвэл сайн дураар хийлгэх хүмүүс зөндөө байгаа шд. Оркууд ингэж байна гээд хөгжил дэвшилээс хоцорч баймааргүй байна. Гайгүй боловсролтой хэсэг вакцин хийлгээд эхлэхээр оркууд дуурайнаа
1 | 2 Хариулах
Зочин [92.249.185.200] 2018/5/16
Хүн болгон л өөрөөсөө бусдыг орк гэдэг болж
1 | 0 Хариулах
Зочин [64.119.27.57] 2018/5/15
та нар тийм ч өвчтэй, ийм ч өвчтэй гээд л шинжилгээг нь үнэгүй хийсэн болоод л баахан эм шахдаг сүлжээ бий болж дээ. тэр с вирустай гээд л тэндээс очиж ав гээд л зааж өгөөд тэр эмйиг нь үхэр шиг өдөрт хамгийн их тунгаар нь 6 сар уух юм гэнэ. ттэр нь тэгээд энэтхэгээс түүж савласан өвс.
0 | 2 Хариулах
Зочин [103.11.194.254] 2018/5/15
Эргүү минь, Хавдарын эмнэлэгт очоод хар даа. Жилдээ өч төчнөөнөөрөө үхэж байнаа гэдэг чинь аймгшийн зүйл. Юун тэнэг сүлжээний өвс яриад байгаа юм.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.27.57] 2018/5/15
цагаан халаад нөмөрсөн хавдартын аймшиг аа чи нүглээ үүрнэ шүү.
0 | 1 Хариулах
Зочин [202.170.69.98] 2018/5/15
Сперм нь биш ээ. Арьсаар шүргэлцэх төдийд л халдварладаг Хүний хөхөнцөр вирусийг эрэгтэй хүмүүс тээж, эмэгтэйчүүдийн хооронд тээвэрлэж халдааж явдаг гэсэн үг. Эрэгтэйчүүд энэ вирусаар өвдөх нь тун ховор. Харин эмэгтэйчүүдэд хорт хавдар үүсгэдэг. Монголд маш түгээмэл байгаа. Өндөр хөгжилтэй орнууд энэ вирусийн эсрэг вакцин хийгээд өвчлөл нь асар буурсан байна. Манайхан сүрхий царайлаад эсэргүүцээд байсан, хавдараар үхээд л, Африк, Азийн хэдэн ядуу оронтой л хамт хоцрогдож явна даа. Ядаж байхад өөрснөө замбараагүй, явадлтай, нил бэлгийн замын халдварт өвчинтэй, дээрээс нь архи ууж, матхи татна, стресстэй амьдарна. Бас эрүүл мэндийн боловсрогүй, сүүлийн шатанд орсон хойноо эмчид ирнэ. Тэгээд л удахгүй үхдэг. Ийм л байна. Хэдэн эргүү малнууд Гал үндэстэн ч гэнүү, ЭМЯ дээр бас л явж байна гэсэн. Энэ вакциныг хийвэл эсэргүүцнэ гээд. Тэр ер нь яачмхсан улс вэ. Юм унших хэрэгтэй ш дээ. Хэлгүй мангар болохоороо өөрсдөд нь зориулж цаанаа бодлоготой хүмүүсийн орчуулсан, худал үнэн хэдэн юм уншина
3 | 2 Хариулах
Зочин [64.119.27.57] 2018/5/15
шах шах наадахаа хурдан оруулж ирээд. монголчууд юу ч байсан цусаараа, амаараа хийлгэж л байдаг хойно.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.27.57] 2018/5/15
мөнгийг нь төсөвөөс гээд цэвэрхэн луйьар хийнэ ш дээ угаасаа.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.57] 2018/5/15
умайн хүзүүний хорт хавдраар үхчихлээ гэж сонсоогүй л юм байна.
0 | 3 Хариулах
Зочин [103.11.194.254] 2018/5/15
Ийм харанхуй бүдүүлэг байж, хурууны гарз байна даа чи. Зурагт үз, сонин унш. Фэйсбүүк биш. Монгол эмэгтэйчүүдийн хавдарын нас баралтын 2 дахь шалтгаан нь энэ хавдар байна даа.
2 | 1 Хариулах
Зочин [64.119.27.57] 2018/5/15
та нар л баахан давалгаалуулдаг ш дээ.
0 | 0 Хариулах
Unshigch [112.72.14.105] 2018/5/15
Havdar sudlalaar 1 odor orood gar. Tegeed tend hechneen emegteichuud ene ovchnoor ovdoj zovj, tuildaa huren shanalj baigaag oilgoh bolno.
2 | 0 Хариулах
zo [182.160.34.236] 2018/5/20
zuw zuw waktsin hiih heregtei
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.158] 2018/5/15
Эрэгтэй хүний смегма бас хавдар үүсэхэд нөлөөтэй гэж үнэн болвуу?
0 | 0 Хариулах