Он гарсаар амжилттай IPO хийж санхүү, технологийн салбарт шуугиулаад байгаа Лэнд.мн-ний үүсгэн байгуулагч В.Баярсайхантай шууд заалны ярилцлагыг өнөөдөр 18:45 цагаас хийж байна.
Ярилцлагыг Startup Grind Ulaanbaatar хөтөлбөрийн албан ёсны зохион байгуулагчдын нэг Б.Идэр-Од хөтлөх юм.
Зочноос асуулт асуух боломжийг зөвхөн зааланд хүрэлцэн ирсэн үзэгчдэд олгох юм байна.
Ярилцлагыг FARO сургалтын төвд зохион байгуулах бөгөөд зааланд 50 хүн суух багтаамжтай. Энэ талаар 7000-7222 утаснаас тодруулах боломжтой.
ШУУД:
Энэхүү ярилцлагыг Ikon.mn шууд дамжуулах бөгөөд та бүхэн @IkonNews хаягаар болон Ikon.mn сайтаас шууд хүлээн авч үзэх боломжтой.
Дашрамд сонирхуулахад, Лэнд.мн -ийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш 17:00 цагаас болох гэж байгаа бөгөөд бид энэхүү хурлын сонирхолтой хэсгээс мөн шууд дамжуулан хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!