Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуулийн төслийг батлахаар санал, дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.